Ж.Эрдэнэбулган: Оюутнууд Монгол, Японы эрхзүй, соёлыг харьцуулан судалж байна

2017-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Монгол Улсад Японы эрхзүйн боловсрол, судалгааны төв байгуулагдсаны 10   жилийн ойг тохиолдуулан  МУИС-ийн Хуульзүйн сургууль, Нагояагийн их сургуулийн Хуульзүйн сургууль, Cale төв хамтран хүндэтгэлийн уулзалт арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад Японы Нагояа их сургуулийн дэд захирал, профессорууд, тус улсын Бүрэн Эрхт Элчин сайд төгсөгчид хүрэлцэн ирж илтгэл тавьсан юм.

Ойн арга хэмжээний талаар  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал  доктор (Ph.D)., профессор Ж.Эрдэнэбулган “20 жилийн өмнө Япон улсын Засгийн газраас 1990-ээд оноос хойш зах зээл нийгэм эдийн засгийн өөрчлөлт хийгдсэн улс орнуудад эрхзүйн боловсролын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүний үндсэн дээр манай сургууль дээр Японы эрхзүйн боловсролын төв байгуулагдсан. Энэ төв эхлээд оюутан сурагчдад япон хэлийг эзэмшүүлэх юм. Төрөлх хэл шигээ  сурсан оюутнууд Японы эрхзүйн тогтолцоо, соёлыг судалдаг. Ингэснээр Монголын эрхзүйтэй Японыхыг харьцуулан судална. Хосолсон эрхзүй судлаачид бэлтгэгдэж байна гэсэн үг. Японы эрх зүйн боловсролын төвд суралцах хүүхдүүд МУИС-ийн Хуульзүйн сургуулийн элсэгч байх ёстой. Бакалаврын төвшний нэгдүгээр курсын оюутнаас шалгалт авдаг. Хамгийн гол нь хүүхдүүд ачаалал даах чадвартай болдог. Япон хэл, эрхзүйн тогтолцоо гээд ачаалал ихтэйгээс бэрхшээгээд маш том ирээдүйгээ орхидог. Хэлний бэрхшээлээ туулаад гарчихвал сайхан ирээдүй хүлээж байдаг” гэсэн юм.

 Японы эрхзүйн боловсрол, судалгааны төвийг төгссөн хүүхдүүд Японы Нагояа их сургуулийн магистр, докторын төвшний ангид хамрагдах боломжтой болдог байна. Тус төвийг  10 жилийн хугацаанд 41 оюутан  төгссөн бол  1-5 дугаар ангид 37 оюутан суралцаж байгаа аж. Төгсөгчдийн ихэнх нь магистр, доктороо хамгаалсан бол гурван хүн төрөлх сургуульдаа багшилж байгаа юм.

Арга хэмжээний үеэр Нагояагийн их сургуулийн дэд захирал Ичихаши Кацуяагийн сэтгэгдлийг сонсоход “Японы эрхзүйн боловсролын төвийг тухайн үедээ япон хэл дээр японы эрхзүйн хичээлийг заана гэдэг боломжгүй гэх зүйл яригддаг байсан. Гэхдээ 10 жилийн дараагаас харахад Монгол Улсын хувьд үнэтэй  хувь нэмэр оруулж, мундаг боловсон хүчин бэлтгэсэн гэж боддог. Манай эрхзүйн боловсролын төв   дэлхийн таван улсад байдаг. Бусад орны оюутнуудтай харьцуулахад Монгол оюутнууд жилдээ нэг удаа зохиогддог тэтгэлэгт хөтөлбөрт 4-5 оюутан шалгардаг. Харин бусад орны 1-2 хүүхэд л ордог. Ингэж харьцуулаад үзэхэд сурах чадвар нь өндөр юм болов уу гэж хардаг” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12