Улиг болсон уулзалт

2017-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУН

Монголын үйлдвэр­лэлийн геологчдын хол­бооны санаачилгаар зо­хион байгуулдагМонголын геологи, хайгуулчуулга уулзалт ес дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй. Уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд болон хэлэлцүүлэг өрнөх аж. Мэдээж уулзалтын үеэр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэм­шигчид төслөө танил­цуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруу­лагчдын бизнес уулзалтыг зохион байгуулдаг уламжлал үргэлжлэх нь

Өнгөрсөн жилийн уулзалтын үеэрГеологчдийн тухайн жилд судалсан, илрүүлсэн нээлтүүдийг нийтэд дэлгэн танилцуулах, хөрөнгө оруулалтыг татах үндсэн арга хэмжээнээс гадна Монгол Улсын төр, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг баталгаажуулан харуулж байгаагаараа онцлогтойхэмээн мэргэжилтнүүд хэлж байсан юм. Энэ дүр зураг дахиад л давтагдах аж.

Энэ удаагийн уулзалтын онцлогын талаар Монгол Улсын зөвлөх инженер, УУХҮ-ийн яамны Геологийн бодлогын ахлах мэргэжилтэн Д.БолдХайгуулын тусгай зөвшөөрөл олгоход орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг нэг бүрчлэн ярина. Энэ чиглэлд Засгийн газар, орон нутаг, иргэд ямар ажил хийх ёстой байгааг талаар ярьж, нэгдсэн ойлголтод хүрнэгэв. Харамсалтай нь үүнийг жил бүр ярьдаг ч шийдэлд хүрч байгаагүй. Учир нь байнга ярьж байгаагаас нь харж болох юм. Түүнчлэн геологи, хайгуулын чуулга уулзалтын хүрээнд олон улсын сургалт, семинар зохион байгуулж байгаагүй нь бас нэг онцлог гэлээ. Энэ удаад гадаадын мэргэшсэн зөвлөх инженерүүд ирж сургалт хийх аж. Засгийн газрын хуралдаанаарАлт -2” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн асуудлыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх, алтны томоохон хүдрийн биет, зооно, зангилаануудыг гаргаж, алт олборлогчдод санал болгох гэж буй нь өөр нэг онцлог гэлээ.

Энэ мэтчилэн харьцуулж тоочоод байвал төдийлөн ялгарах онцлоггүй улиг болсон уулзалт давтагдах ньУг нь уул уурхайн түүхий эдийн үнэ өсч буй мөчлөг таарч байгаа үеийг давуу тал болгох боломж бий. Ингэхийн тулд хууль эрх зүйн тогтвортой орчныг хэрхэн бүрдүүлсэн тухайгаа тайлагнах нь зүйтэй болов уу. Мэдээж хуультайгаа холбоотой дүрэм журмаа баталсан эсэхийг ч хэлэх хэрэгтэй.

Түүнчлэн энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг хоосон яриагаар биш бодит үйлдлээр харуулж болох байсныг салбарын шинжээчид онцолж байна. Цаашилбал, улс төрийн мөчлөгөөс хамаарахгүйгээр урт хугацааны төлөвлөгөө боловсруулах боломжийг хүлээж буйгаа хөрөнгө оруулагчид хэлж байсан удаатай. Тиймээс энэ удаагийн уулзалт үүнд хариулт өгөх учиртай байлаа. Харамсалтай нь онцгойрох онцлоггүй чуулган хүлээлтийг талаар болгох вий.

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

2 цаг 54 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

6 цаг 19 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

6 цаг 25 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

14 цаг 33 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

14 цаг 33 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

14 цаг 33 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин