Залууст Наурызын баярыг танилцуулав

2017-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Казах түмний нарны баяр маргааш тохионо.  Баярыг угтсан үйл ажиллагаа өчигдөр Монголын залуучуудын холбооны өмнөх талбайд боллоо. Казах зон гэрээ барьж, идээ будаагаа дэлгэн зочдоо урьж  дайлав. Энэ удаагийн баярын хүндэт зочид нь академич А.Бакей, УИХ-ын гишүүн  Г.Тэмүүлэн,  Н.Учрал, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар байлаа.  Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулан “Казах хэлэнд “Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойроос сэрж, өдөр, шөнө тэнцдэг өдөр хэ­мээх утга агуулдаг. Аливаа үндэстний уламж­лалт баярт тухайн ард түмний соёл, зан за­н­шил хадгалагддаг. Ийм ч учраас 2009 онд ЮНЕСКО-ийн мате­риаллаг бус соёлын өвд казахчуудын Наурыз баярыг бүртгэсэн юм” гэлээ.  

Наурызын баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэж, бие биедээ зочилж, дуулж хуурддаг байна.  Мөн бие биедээ “Улыс он болсын, ак мол болсын” гэж ерөөн мэн­дэлнэ.  Хүүхэд залуус нь үндэсний тог­лоом тоглож, эр­чүүд нь “Көкпар” буюу тулам булаалддаг байна.  Өчигдөр болсон өдөрлөгийн үеэр доомбор эгшиглэж, казак түмэн үндэсний ая дуугаа эгшиглүүлэв.  Мөн  казах эмэгтэйчүүдийн хатгасан уран нарийн хийцтэй гэр ахуй, гоёл чимэглэлийн хэрэгсэл, хувцас эдлэл хараа булааж байв.   Ийнхүү казах түмэн гэрээ барьж, хүндэт зочдоо идээ будаагаараа дайлан дуулж хуурдан нэг өдрийг өнгөрүүллээ. 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12