Д.Батсүрэн: Сургалтад хамрагдахаар ирсэн хойгуур ийм зүйл болжээ

2017-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Сонирхогчийн боксын спортын ОУХМ, Рио 2016 зуны олимпийн наадмын  V байрын шагналт Э.Цэндбаатар өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө бусдад зодуулан хүнд гэмтэл авч  ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн ч биеийн байдал тун хүнд байна. Боксын шигшээ багийн тамирчид ирэх дөрөвдүгээр сард болох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцохоор Цагаан сарын дараачаас “Хандгайт” дахь  спорт цогцолборт бэлтгэлд  гараад байсан юм. Энэ сарын 18-19 амралтын өдөр таарсан тул тамирчид амрах хуваарьтай  байсан ч  хүмүүс амарсан  шөнийн  цагаар /02:00/  бэлтгэлийн баазаас гарч хотын төвд ирэн цэргийн баяр тэмдэглэх үеэр бүлэг залуус ирж өдөж хоргоосон байна. Тэднээс зугттал араас нь автомашинаар хөөн улмаар Э.Цэндбаатарыг мөргөж гэмтээснийхээ дараа  зодож танхайрсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс  шалгаж  байгаа аж. Холбогдох газруудаас мэдээлэл авахаар хандахад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс “Хэрэг мөрдөн шалгах явцад мэдээлэл  өгөхгүй”, ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн эмч нар “Өвчтөний биеийн байдлын талаар зөвхөн ар гэрийнхэнд нь цаг тутам мэдээлж байгаа” гэсэн хариуг тус, тус өгөв. Иймд  Боксын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Батсүрэн, Э.Цэндбаатарын анхны багш, дасгалжуулагч, ОУХМ Б.Энхтайван нартай холбогдлоо.

 

Д.Батсүрэн: Э.ЦЭНДБААТАРЫН БИЕИЙН БАЙДАЛ ХYНД БАЙНА

 

-Боксын тамирчдад, тэр дотроо залуу тамирчин Э.Цэндбаатарт  хүнд зүйл тохиолдсонд харамсал илэрхийлье. Та бүхэн ар гэрийнхэнтэй нь ойрхон байгаа байх, биеийн байдал нь ямар байгаа бол?

- Нүүрэндээ олон оёдол тавиулсан. Биеийн байдал хүндхэн байгааг эмч, ар гэрийнхэн нь ярьж байна.

-Уучлаарай, таныг гавьяатын найр хийж бусад дасгалжуулагч нартайгаа архидаж байсан  гэх  мэдээлэл зарим эх сурвалжид гарчээ. Гэтэл тэр өдөр та докторын ангийнхантайгаа сургалтад хамрагдаж байна гээд лекцэнд сууж байгаа зурагаа цахим хуудастаа оруулсан байсан. Энэ хоёр мэдээллийн аль нь бодитой вэ?

-Би гуравдугаар сарын 18-нд хотын төвд ирж докторын ангийнхантайгаа хамт Аяако багшийн лекцэнд суусан. Тэр хойгуур ийм үйл явдал болжээ.

-Бэлтгэлийн баазад хэдэн дасгалжуулагч тамирчидтай үлдсэн юм бэ?

-Бааз дээр найман багш тамирчдынхаа хамт үлдсэн юм. Гэтэл тамирчид шөнө цонхоороо гараад явчихсан байсныг дасгалжуулагчид хэлж байна. Тэд үүрээр буцаад  ирнэ гэсэн тооцоотой шөнийн 02:00 цагт гарсан бололтой.

 

Б.ЭНХТАЙВАН: ЭЭЖ НЬ УТСААР ЯРЬЖ ХЭЛСЭН 

 

-Таны шавь Э.Цэндбаатар хүнд гэмтсэн юм байна, та очиж уулзав уу?

-“Хандгайт” руу бэлтгэлд гарчихсан байсан. Тийшээ гарна гэдгээ  утсаар хэлсэн.  Би өөрөө бие тааруухан, сүүлийн үед эмнэлгээр яваад байгаа болохоор  боксын спортоос ч,  тамирчдаасаа ч   хол байгаа. Тийм болохоор сая  юу ч мэдээгүй. Ээж нь өчигдөр /уржигдар/ утсаар ярьж дуулгалаа. Эмнэлэг орж хараахан амжаагүй явна.

Үйл явдлын мөрөөр Монголын боксын холбоо хоёр өдөр хуралдсаны эцэст өчигдөр орой шийдвэрээ гаргав. Боксын шигшээ багийн нэр бүхий зургаан тамирчныг “Хандгайт” дахь бэлтгэлийн баазаас буулгаж, 14 хоногийн зардлыг өөрсдөөр нь төлүүлэхээр болсон байна. Мөн Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан сараар (3.20-9.20 хүртэл) хасчээ. Энэ хугацаанд тэд улсын зардлаар тэмцээн уралдаанд оролцох эрхгүй юм.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12