Ц.Батмөнх: З.Санждорж, Х.Баасансүрэн, Осгонбаяр лам нарын үнэн төрхийг илчлэх болно

2017-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

“Монголын их хүрээ” хийдийн тэргүүн лам З.Санждорж, “Эрдэнэ Зуу” хийдийн хамба лам асан Х.Баасансүрэн, Амарбаясгалант хийдийн Осгонбаяр лам нарт хариуцлага тооцуулах саналаа Монгол Улсын иргэн Ц.Батмөнх Гандантэгчинлэн хийдийн захиргаанд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаа  Америкийн Чикога хотноо суугаа Жак Уэтерфорд сангийн дэд тэргүүн Ц.Батмөнхтэй холбогдож хамба лам нарт яагаад хариуцлага тооцох хүсэлт хүргэсэн ямар хариу авсан талаар тодрууллаа. Энэхүү хүсэлтээ  тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Гандантэгчинлэн хийдийн захиргаанд хүлээлгэн өгчээ. Харин саяхан эдгээр лам нарт хариуцлага тооцох боломжгүй гэсэн хариу иржээ. Учир нь   З.Санждорж, “Эрдэнэ Зуу” хийдийн хамба лам асан Х.Баасансүрэн, Амарбаясгалант хийдийн Осгонбаяр лам нар нь манай хийдийн орон тооны лам нар биш гэсэн утгатай хариу илгээсэн  байна.   Ц.Батмөнх “Төв гандан нь хариуцлага тооцохгүй бол эдгээр хүмүүст хэн хариуцлага хүлээлгэх вэ. Ер нь Монголд шашны тогтолцоо хүний шашин шүтэх эс шүтэх нь үндсэн хуулиар олгогдсон эрх гэсэн далбаан дор их эмх замбараагүй явж байна.  Дээрх гурван хамба ламын буруунгуй үйлдлийн талаар олон баримт надад бий.  Тэр бүхнийг харсан ч Гандантэгчинлэн хийд хараагүй юм шиг өнгөрч байна.  Харин ард түмэн хууран мэхлэлт худал үнэнийг ялгалгүй эдгээр хамбуудад итгээд явж байна.  Ард түмний эрх ашгийг хэн хамгаалах вэ гэдэг нь эргэлзээтэй боллоо” гэсэн юм.  Түүний баримтаас дурдахад  З.Санждорж лам нь 2016 онд Далай ламын айлчлалыг эсэргүүцэн сүр дуулиантай мэдэгдэл хийсэн, 1984 онд багш ламынхаа бурхан сэлтийг хулгайлсан, Шашны дээд сургуулиас хөөгдсөн гэх үндэслэлүүдийг ирүүлжээ.  Харин “Эрдэнэ Зуу” хийдийн хамба лам асан Х.Баасансүрэн нь “Эрдэнэ зуу” хийдэд хулгай, архи найр, ёс бусын гэмт хэрэг гаргасан, АНУ-ын гурван хотоор тойрон аялахдаа ламын ёсноос гажууд үйлдэл гаргасан, шашны гаж урсгалын номлолыг олон нийтэд илэрхийлсэн гэсэн байна. Мөн Осгонбаяр лам нь гүн ухаантан Зава Дамдин хувилгааны дүр мөн эсэхийг илрүүлэх, Амарбаясгалант хийдэд гарсан замбараагүй хэрэг гаргасан, Шүгдэн сахиусыг шүтүүлж олныг хагаралд хүргэсэн зэрэг үндэслэлээр эдгээр лам нарт хариуцлага тооцуулах саналаа хүргүүлээд байгаа юм байна.  Мөн түүний баримтад Осгонбаяр ламыг Бээжингийн ивээн тэтгэлгээр шүгдэнг монголд дэлгэрүүлж байна гэжээ.  Ийнхүү Ц.Батмөнх гуай хамба ламуудад хариуцлага тооцуулах хүсэлт нь мухардалд ороод байгаа гэнэ. Энэ мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан цацсанаас болж эдгээр хамба лам нарын гар хөл болох хүмүүс түүний амь насанд заналхийлж эхэлжээ.  Харин “Эрдэнэ Зуу” хийдийн хамба лам асан Х.Баасансүрэн түүнд хариу хүргүүлсэн байна.  Тэрээр “
Надад зөндөө алдаа байгаа надад хэлж байгаарай.  Нутаг усаа өв соёлдоо санаа зовсон хүний сэтгэлийн үг байна лээ талархан хүлээж авч байна. Би гарын үсэг тамга тэмдэгээ гурван жилийн өмнө өгсөн. Лам нар маань заавал байж байгаач гээд байгаа болохоор нэр төдий байж байна.  Хийдийн дотоод ажилд оролцдоггүй ээ. Бас ярихаас үнэхээр залхаж байгаа.  Чойжамц хамба ярихаа битгий зогсоо гээд байгаа болохоор ярьж л байна. Бас Ерөнхийлөгч  бүх аймгаар явж яриа хий гээд байгаа. Мөн олон хүмүүс яриа хийж өгөөч гэж гуйгаад байгаа энэ бүгдийн учраас би ярьсан болдог юмаа. Би өөрөө зарлаж яриа хийж байгаагүй хүмүүс хүсэлт тавихаар нь л очдог юм. Эхлээд би монголоор унших нь зөв юм байна гэж судалсан. Тэгсэн бас л хүмүүс ойлгохгүй юм бнлээ. тэгэхээр нь маань хөгжөөхийг судалсан. Хүмүүст яриа хийхээр дадлагждаг юм билээ. Ганц нэг зөв үгтэй дуу дуулууд дундуур нь сургаалиа хэлвэл хүмүүс илүү хүлээж аваад байсан. Өөр санаа огт үгүй ээ” гэжээ.  Ц.Батмөнхийн хувьд эдгээр хамба лам нарын асуудал болон Шүгдэнг дэлгэрүүлэгч нарын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байгаа ажээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12