Ц.Цэцгээ: Өнөө маргаашгүй төрнө гэж байхдаа цагийн манаанд зогсч байлаа

2017-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Хилчин, дайчдын тухай бид бишгүй ярьж бичдэг. Харин тэдний ар тал, гэр бүлийн талаар тэр болгон дурддаггүй. Тиймээс Монгол цэргийн өдөр, Монголын Зэвсэгт хүчин үүсэн  байгуулагдсаны түүхт 96 жилийн ойг тохиолдуулан  “Монгол Улсын төлөө зүтгэебуландаа   хилчний  гэргийг  урьж уулзсан минь Монгол Улсын Онц хилчин, бэлтгэл дэд  хурандаа   Ш.Цэцгээ юм. Тэрээр 1979 оноос  цэргийн байгууллагад ажиллажээ. Нөхөр нь мөн  цэргийн хүн. Тэд хоёул дэд хурандаа цолтой, Онц хилчин юм. Дөрвөн хүүхэд нь хил дээр төрж, өсч, хүмүүжжээ

Цэргийн хүнтэй амьдралаа холбосон  хүүхнүүдийг монголчуудБүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүйгэлцдэг. Түүн шиг нийлэлийн баатар маань хилийн цэргийн дарга нарын  гэргий юу хийдэг  вэ, тэр л замыг туулж Монгол Улсын бүх хилээр явсан нэгэн. Залуу сайхан нас, амьдралынхаа оргил үе болсон 20 жил /Говь-Алтайн хил дээр тав, Баян-Өлгийн хил дээр тав, Дорнод аймгийн Халх голын отрядад тав, Сүхбаатар аймгийн Онгон сумын отрядад таван жил/-ийг хил дээр өнгөрүүлжээ. Энэ хугацаанд 1991 онд буюу Халх голын отрядад байхдаа тэрээр цэргийн мэргэжлийн хүн болж, дэд хурандаа цолтой 2010 онд гавьяаны амралтаа авсан бас л ховорхон хувь заяаны эзэн юм. Тэр хил манасан бүсгүй. Нэг оны цэрэг халагдаж дараагийнх нь ирэх хооронд хүн хүчгүй болох үе бишгүй гардаг. Тийм үед хилийн манаанд зогсч, хоёр дахь хүүхдээ өнөө маргаашгүй төрүүлэх гэж байхдаа ч цагийн манаанд зогсч  байсан гээд яривал урт түүхийн гол баатар.

Түүний эзэмшсэн мэргэжил хуульч. Нөхрөө  дагаж хилд ажиллахдаа тогоочоос бусад албыг бүгдийг хаасан хэмээн ярих. Харин цэргийн хүн  болсноос хойш хилийн цэргийн архивын эрхлэгч, нууцын дарга, хилийн шалганы ажилтан, хамгийн сүүлд захиргаа хүний нөөцийн даргаар есөн жил ажиллаад цэргийн тэтгэвэрт гарчээӨдгөө тэрээрХилийн цэргийн формтой цэрэг байсан ч хараад сэтгэл огшдог. Хилийн цэрэг  сайхан шүү. Бид залуу насаа хилд өнгөрөөсөн. Хүмүүс тайван амгалан унтаж байхад бид хилээ манаж байдаг. Эх оронч сэтгэлгээ тэндээс эхэлдэг. Би хил, хилчиддээ хайртайхэмээн дурсч сууна.

1986 он Баян-Өлгийн хилийн отрядын Дэлүүн сум дахь хилийн –р заставт

2000 онд Д.Нацагдоржийн гэрийн буурин дээр Багануурын ангид

Цэргийн тэтгэвэр тогтоолгосноос хойш тэрээрЭрдэнэт”-ийн  их, дээд сургуулиудад Гамшгийн менежментийн чиглэлээр багшилжээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бие төлөөлөгчөөр ажилласан байнаЭнэ тухайгааТэр үед улс төр гэж мэддэггүй байлаа. Одоо бол дотор нь буцалж явна даа. Өмнөх парламентад гишүүн байхаас нь хамтарч ажилласан. Гишүүн биш байхад нь компанид нь туслахаар нь ажилласан. Манай дарга иргэд рүү чиглэсэн ажил их хийнэ. Гишүүн болоогүй байхдаа ч иргэдийн төлөө сэтгэлээ гаргаж хийж байсан ажлыг нь би Орхон аймагтаа гардан зохион байгуулж байлааУИХ-д орхончуудыг төлөөлөөгүй ч тэдний  төлөө сэтгэлээ чилээж явсан. Тиймээс 2016 оны сонгуульд Эрдэнэтээс дахин нэр дэвшиж, гарч ирсэн. Одоо ч бид Эрдэнэтийнхээ иргэдийн итгэлийг алдахгүйн төлөө ажиллаж байнахэмээн ярьж байна. Цэргийнхний ажил томилолт, тушаалаар явдаг байсан болохоор тушаал хаана тэнд л явдаг. Тэрээр хилд ажиллаж, амьдарсан 20 жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн Онгоны отряд, төвийн хангалт үйлчилгээний отрядын байгууллагын анхан шатны архивыг байгуулснаарааБагануурын хилийн инженерийн ангийн архивын сан хөмрөгийг фото болон цахим хэлбэрт шилжүүлэхэд оролцож ажилласнаараа бахархаж

Амьдрал ус мэт

            урсан өнгөрнө

 Архивын баримт

  уул мэт сүндэрлэнэгэдэг шиг хилийн цэрэгт байгуулсан гавъяа минь тэр л юм даа хэмээн хуучилж сууна. Ш.Цэцгээ дэд хурандаа зүгээр суух дургүй хөдөлмөрч хүн юм. Их, дээд сургууль, МСҮТ-үүдэдГамшгийн менежмент”-ийн багшаар ажиллахдаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зориулсанГамшгийн менежментсурах бичиг гаргасан нь хүмүүсийн хэрэглээ, аж ахуй нэгжүүдийн гарын авлага болжээБагануурын хилийн хороонд байхдаа хилийн 30 жилийн түүхээрҮйлс нь өөдрөг инженерийн хороо”, МАН-ын 90 жилийн ойд захиалгаарУурхайчдаар овоглосон улс төрийн ууган намынхантүүхэн номууд бичиж хэвлүүлжээ. Амьдрах ухааны талаарЗөв төлөвшил, зөв хандлага амжилтын түлхүүрном гаргасан бол сүүлийн үед монгол ахуй, зан заншил, өв уламжлалыг судлаж залуу үед зориулсан нэг дороос бүгдийг харж мэдэж болох  ширээний ном гаргахаар зорьж байгаа ажээ. Цөөн  хором уулзаад гарахад ажил, амьдралынхаа сонин сайхан, алс хэтийн зорилгоо яриад амжсан тэрээр хөгжлийн түүчээнд холын одны гэгээ шиг алсарч буй ч хойч үеийнхэнд үлгэр дууриал болох хүмүүсийн нэг юм.

Эх орны хил амгалан, энх цагийн бүтээн туурвих үйлс бүхэн дэлгэрч байг.

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

2 цаг 53 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

6 цаг 18 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

6 цаг 23 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

14 цаг 32 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

14 цаг 32 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

14 цаг 32 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин