Малч удамтай хоёр

2017-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭРЭННАДМИД

Дундговь аймгийн Луус сумын Наран багийн малчин С.Батбаярынд бид аяны дөрөө мулталлаа.

Малын хашаа хороо нь цэмцгэрхэн, гэрийнх нь хойно говийнхны нэрлэдгээр “явдаг гэр” гэдэг отрын дугуйтай байшин бас жижиг амбаар, хажууд нь уртаа цэнхэр төмөр чингэлэг тавиас­тай. Ер нь л нэг багахан аж ахуйтны дайтай хот айл байна. Гэрийн эзэн С.Батбаяр төдийлөн яриа биш нэгэн бололтой. Юм асуухаар товчхон хариул­чих юм. Харин эхнэр Шинэчулуун нь шав гув хийсэн хэлэхээ хэлчихдэг янзын эмэгтэй аж.

Эднийх 700-гаад малтай гэнэ. Түүнийхээ тоонд биш чанарт анхаардаг учир өсгөе үржүүлье бусдын адил мянгат энээ тэрээ гэж цоллуулж явахыг урьдал болгодоггүй гэж байв.

Үүнийгээ нутагтаа сүүлийн жилүүдэд ногооны гарц муудсан, бэлчээрийн даац сайн биштэй холбон тайлбарлаж байна лээ. Боддог л бодол байх.

Тэгээд хэдэн жилийн өмнө сүргийнхээ зонхилох хонины үүлдэрлэг байдлыг сайжруулахаар Хэнтийгээс илүү нугаламтай үзэмчин хонины хуц авчирч тавьжээ. Үр дүнгийн үзэж л байна гэж ярьсан.  Бас 2007 онд Хэрлэнбаян Улаанд малаа оторлож явахдаа нэг үрээ авчирч азарга тавьсан. Тэр нь Галшарын гаралтай ч шинэ монгол адууны төл ажээ.

Саявтархан Дорнодоос яваа хүмүүсээс нэг доголон эр бяруу авч. Түүгээрээ бух тавих санаатай байгаа гэсэн. Ингэж л цөөн малаа чанаржуулж таван малаас авах ашгийг нэг малаас авах зорилготой гэж гэрийн эзэн ярьж байсан.

Урьд нь ховордуу устай нэг худагтай байж. Аман ус гэж. Малд ус тааруу, худаг муу гэж сум, багийнхандаа уламжлаад ч төдийлэн анхзаарсангүй. Тэгэхээр нь өнгөрсөн жил хувиасаа таван сая төгрөгөөр гүн өрмийн худаг гаргуулж насос тавьж тохижуулж авчээ. Хаяанд нь шахам хужир нь төө зузаан ургадаг Төгрөгийн тойром бий. Энэ бүх боломжийг эрэлхийлдэг болохоор товхийсэн амьдралтай айл юм. Эднийх эхнэр, нөхөр хоёулаа малч удамтай юм билээ.

Шинэчулууны аав нь Жамбалдорж гэж улсын сайн малчин цолтой нэгэн байсан бол Батбаярын аав Сандагдорж малч гэдгээрээ нутаг усандаа нэр нөлөөтэй хүн гэх.  С.Батбаяр цэргээс ирээд л мал маллаж. Тэгснээр сүргийн бэлчээрт 30-аад хаврыг үджээ. Нэгдлийн үед төмөр сүргийг маллаж байж. Тэрнээсээ малын чанар гэдэг юм чухал гэдгийг ойлгосон юм биз. Мал хувьчлах үед ам бүл гурвуулхан байсан болохоор таван адуу, гурван үхэр, 30-аад богийг өмч болгон авсан гэх. Тэрнийгээ зоргоор нь өсгөсөн бол өдийд мянга байтугай болгочих хугацаа өнгөрсөн гэж байсан юм.

Эднийх дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь дунд сургуулиа төгсөөд их, дээд сургуульд орно, төв суурин бараадна гэсэнгүй малчны зам сонгосон гэнэ. Их хатуу хэмээх элсэрхэг хөрстэй мөртлөө хад чулуу элбэгтэй ухаа толгодын нутагт цөөн айл байдгийн нэг нь эднийх. Одоо Арын хороо гэдэг хаваржаандаа малаа төллүүлж байна.

С.Батбаярынх гэдэг жирийн малчин айлын нэгэн хаврын өнгө ийм билээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12