А.Батсүх: Уулчдынхаа зараалаар энэ спортод 10 жил зүтгэж байна

2017-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

Энэ ярилцлагаа “Уул, Батсүх хоёр” гэж нэрлээд бяцхан хөрөг нийтлэл биччихмээр байлаа. Гэсэн ч уншигчидтай удаан уулзаагүй эрхмийг угзчиж байж авсан жаахан ч гэсэн шууд яриа учир тэр хэлбэрээр нь хүргэхийг хичээв.

Бяцхан оршил хийхэд ярилцлагын зочныг маань Монголбанкны ерөнхийлөгч асан гэдгээр нь монголчууд андахгүй. Төрийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байхдаа хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй. Хэвлэлийнхнээс магадгүй зайгаа барьдаг ч байж мэдэх нэгэн. Харин энэ удаа түүнээс ярилцлага авах гэж багагүй хугацаандхөөцөлдсөөр цөөн асуултад хариулт авсан маань уулчин Гангаамаа долоон тивийн найман оргилд гарсанамжилтынхаа талаар олон нийтэд мэдээлсэн хэвлэлийн хурлаас эхтэй. Тэр хуралд уулчдын хамт ирсэн түүнийгхарсан зарим нь “Монголбанкны Батсүх чинь уулын спортын нөхөр байна шүү дээ, сонирхолтой юм” хэмээн ярилцаж байв.

Ингээд олныг үл нуршин Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,доктор А.Батсүхтэй ярилцсанаа хүргэе.

-Та чинь уулын спортын хүн байна шүү дээ. Энэ спорттой хэзээнээс холбогдов?

-Энэ спорттой 2007 оноос холбогдсон. Тухайн үед уулын спортын домог болсон Р.Зориг гуай МУБИС-ийн зааланд спорт авиралтын бэсрэг тэм­цээн хийх гээд орол­цооч гэсэн. Өвгөн багшийг урьж байхад очилгүй яахав, ингээд тэм­цээний спонсороор оролц­сон. Р.Зориг багш, уулын спортын ОУХМ Ж.Баянцагаан гуай гээд том уулчдындэргэд анх очсон минь энэ. Бусад уулчдыг төдийлөн танихгүй хэрнээ тэр үеэс дунд нь орж ажиллажээ. Түүнээсхойш 10 жил болсонбайна.Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 2012 оноосажилласан. 2016 оноос Холбооныхоо Удир­дах зөвлөлийн гишүүн болсон. Найз нөхдөдөө “Уулчдынхаазараалаар ажиллаж байна. Юу хий гэнэ, тэрийг нь хийчих санаатай явна” гэж хэлээд явж байна даа.

-Уулын спорт Монголын ууган спортын төрөл гэж бүртгэгдсэн байдаг юм билээ?

-Тэр үнэн. Монголын Уулчдын Үндэсний Холбообол Монгол Улсын спортынанхны төрийн бус байгууллага. Арвин ч түүхтэй. Монголд анх спортын мастер гэдэг цолыг бий болгоод зургаан уулчинд өгсөн байдаг юм. Би тааж боддог юм, монголчууд билэгдлээ бодсон байх гэж. Монголчууд гэрийнхээ гаднах овооноос өгсүүлээд хайрхан уулсаа хол ойроос хүндэлж тахидаг. Улсынхаа спортын билэгдлийг бодож уулчдад өгсөн байж магадгүй. Боксчид аваагүй, хөнгөн атлетикчид, үндэсний бөх, сур, гар бөмбөгийнхөн гэхчлэнэхэлжгардаагүйюмбилээ. Чухамэхэлж уулчдадаа өгсөн ньуулшигспортын өндөр амжилтбилэгдсэн байж мэдэх юм. Өнөөдөр таавар асуулт гаргаад манай спортын мастеруудын анхдагчид хэн бэ гэвэлтаах хүн цөөнгарчмагадгүй. Тэр зургаан уулчин бол үнэмлэхийнхээ дугаараар ярьдаг юм шүү дээ, хоорондоо. Их ч эв найртай. Ийм сайхан бүл үүсээд 60 гаруй жил болжээ.

-Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нарын дэлхийд данстай уулчид төрлөө. Монголын уулын спорт хөгжлөөрөөнэлээн дээгүүрт орно биз?

-Уулын спорт үнэхээр тэсрэлттэй хөгжиж байна. Монголын уулын үндэсний холбоо саяхан Олон Улсын СпортАвиралтын Холбооны бүрэн эрхэт гишүүн болсон. Мөн Олон Улсын Уулын Холбооны жинхэнэ гишүүн. Эхнийхньспортавиралтынтөрлийгудаахьнь мөсөнд авиралтын төрлийг тустусхариуцдаг. Уулын спортын гурван том төрөл дотроос өндөр уулынавиралтаар Монголчууд дэлхийд хосгүй амжилт гаргаж байна. Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаадэлхийн долоон тивийн найман оргилыг эзэлсэн анхныМонголхүн. Улсаа дэлхийд бүртгүүлсэндэлхийн данстай уулчин. Дэлхийн 20-иод тамирчин Б. Гангаамаагийн амжилтыг давтсан. Тэгэхээр дээгүүртэрэмбэлэгдэж байгаа биз?. Энэ бол Монголын уулчдын оргил амжилт. Оны өмнөхөн бүртгэгдсэн. Энэ бол үе үеийн уулчдын мөрөөдөлбайсан. Манай хэд хэдэн уулчин Гималайд гарчихлаа. Дараа нь дэлхийн долоон тивийн найман оргилдтөрийндалбаагаамандууллаа. Мөрөөдөл үргэлжлээд биелээд явж байна. Нөгөө хоёр төрөл нь хүүхэд,залуучуудтай илүүойр. Мөсөндавиралт, спорт авиралт. Спорт авиралт 2020 оноос Токиогийн Олимпийн зуны хөтөлбөрт албанёсоорбагтсан. Үүнд манайханодооноос бэлдэж байна. Монголчуудад их тохирсон спорт гэж үзэж байгаа. Дөрвөн мөчний хөгжил, бяр сайтай, сэтгэнбодоххурдтай,зоригтой залууст ирээдүйтэй спортын төрөл. Мөсөнд авиралт Бээжингийн өвлийн олимпт 2022 оноос орохмагадлал 99 хувьтай байна. Албанёсоорзарлахмөчийг л хүлээжбайнагэсэнүг.Тэгэхээр манай холбоо өвөл, зуны олимпт өрсөлдөх ганц холбоо болж буйюм. Бусад холбоодоос хоёр дахин ачаалалтай гэсэн үг. Залуучууд нэг холбоонд олимпийн хоёр төрлөөр хичээллэхболомжтой болж байна. Бас цөөн хүн амтай улсад энэ нь ихтаарчбайгаа ч юм шиг. Аль алинаар нь хичээллэж болно. Өвөл мөсөнд авиралтаар, зун спорт авиралтаар.

-Тэгэхээр манайхан одоо­­­ноос олимпийн эрхийн төлөө бэлдэж эхэлсэн гэсэн үү?

-Бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн. Мөсөнд аврилтаар манай улсынтамирчин дэлхийд 36-д эрэмбэлэгдэж байна. Ахиулах боломж хангалттай бий.Спорт авиралтаар дэлхийн жагсаалтад их хойгуур эрэмбэтэй байгаа нь үнэн. Гэхдээ бид дэлхийн цом, тивийн аваргын тэмцээнд уйгагүй оролцож оноо цуглуулж эхэлсэн. Олимпийн төрөлд орж байгаа гол хүчин зүйл нь өвөл, зуны төрлүүдээс дээшээ буюубосоочиглэлд оролцдог ганц төрөл. Тэгэхээр үзэгчдэд маш сонин байх болно. Яагаад гэвэл, үзэгчдийн нүдэн дээр 6-8-хан секундын хугацаанд өрсөл­дөн ялагчаа тодруулна. Энд хүний биед байдаг 656 булчин бүгд идэвхитэй ажилладаг. Хурдан хугацаанд зөв шийдвэр гаргах урлаг. Дэлхий дээр 35 сая хүн энэ спортоор хи­чээл­лэдэг гэсэн тоо мэдээ бий. Олимпод хүлээн зөвшөөрөгдөж, Ази тэр чигээрээ, мөстэй ч байсан , мөсгүй ч байсан бүх улс орон бэлдэж байна. Монгол улс залуучуудын орон тул бид хүчтэй өрсөлдөгчид байх болно.

-Уулын спорт ямар ч үзэгчгүй, хажуугаас нь хараад алгаа таших боломж байхгүй.Тэгэхээр тамирчин тэндээсюу мэдэрдэг бол гэж бодогддог юм?

-Манай том уулчдын ярилцлагыг уншаад үзээрэй. Ер нь бол үгээр илэрхийлж болдоггүй, зурж болдоггүй, дуулжболдоггүй нэг тийм мэдрэмж юм. Миний хувьд уулын спортыг хүн өөрийгөө ялан дийлэх, байгаль орчноо бишрэхурлаг гэж боддог. Мөн миний ажиллаж байсан төрийн албатай адилхан ч юм шиг. Жишээнь, Хөвсгөлийн БүрэнхануулынМөнх сарьдаг оргилд гарч нар харсан хүн хэзээ ч тэнд фосфоритын орд байгуулах талаар бодохгүй. Хамгаалахталаас л бодно. Яаж хойчүедээбүрэнбүтэнүзэмжтөгөлдөрхэвээрньүлдээх вэ гэж. Тийшээ жилд олон зуун залуус явж байгаад талархалтай байдаг. Гэр бүл нь, клуб нь, нийслэлийн залуучууд байгаль орчныг хам­гаалах ойлголттой болно. Тэгэхээр тэнд байгаль орчныгхамгаалах арми бүрдэж байна гэсэн үг.

-Аливаа спортын амжилт араасаа өсвөр үеийнхэн, залуусыг дагуулж байдаг. Сая Б.Гангаамаагийн амжилтындараа уулын спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдсэн үү.Манайд хэр олон клуб, тамирчин, дасгалжуулагчбайдаг вэ?

-Их гүнзгий мэдрэмж өргөн тархаж байна гэж бодож байгаа. Хот, хөдөө явахад олон залуус аялах, ууланд авирахсонирхолтой болсон байна. Мөсөнд авиралт, спорт авиралт яагаад ирээдүйтэй, илүү хөгжихөөр байна гэхээр аль ч спортын төрлөөс шилжиж орж ирэх боломжтой. Бокс, дугуй, жүдо, буудлага, гимнастикийн гэх мэт бусад олон төрлүүд сайн тохирно. Хүч, хурд, тэвчээр, тэсрэлт бүх юм нь бусад олон төрөлд хамт байж байдаг.Хурдны төрөлд гэхэд л өмнө хэлсэнчлэн 6-8 секун­дэд тамирчнаас бүх ур чадвар гарна. Тийм учраас холбооны дараагийн зорилго болих спортын бусад холбоодтой хам­тарч ажиллаж, тамирчин солилцох ажил хүлээгдэж байна Олимпод нэг төрөлд эсвэл нэгжинд нэг л тамирчин ор­дог бол олон сайн та­мир­чин үлдэнэ шүү дээ. Тэд манай уулын спортын төрлүүд рүү орж ирж мөрөөдлөө биелүүлэх бо­ ломжтой. Ялангуяа хөнгөн,дунд жингийнхэн маш тохиромжтой.

-Манайд уулын спортын төрөлд бэлтгэл хийх боломж бололцоо хэр байдаг вэ. Дэмжлэг ямар байдаг вэ?

-Ази, Америк ,Европын улсуудтай харьцуулахад доогуур түвшинд байна. Харин үзүүлсэндээ дамжилт болтийм ч муу биш.Азийн аварга шалгаруулах тэмцээний шагналт VI байры гэзэлсэн. Одоогоор ави­ралтаар үзүүлсэн ам­жилт энэ.Амжилтаа ахиу­­лах боломж бий. Монголын Уулчдын Үндэсний Хол­боо­ноос 2016 онд Олон улсын стандартад тэнцсэн мөсөнд авиралтын шинэ хана байгуулсан. Олон Улсын уулын Холбоо,ОХУ-ын Уулын холбооны мэргэжилтнүүд, шигшээ багийн тамирчин байсан хүмүүс ирж сургалт хийж,манай улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамт шүүлээ. Сайн үнэлгээ өгсөн.ОХУ-ын дотоодын аварга шал­га­руу­лах тэмцээнд манай тамирчин, дасгал­жуу­лагчдыг урьсан. Хойд хөршийн дотоодын аваргын тэмцээн чансааны хувьд дээгүүрт ордог. Спорт авиралтын төрлөөр европууд тэргүүлдэг. Зарим төрөлд азийнхан илүүрх­­дэг. Индонез, солон­госчууд илүү сайн.Тэгэхээр материаллаг бааз, сайн дасгалжуулагч, гадны олон тэмцээн, уралдаанд оролцох уриатай ажиллацгааж байна.Санхүүжилтийг хувийн хэвшилд тулгуурлаж бүрдүүлдэг. Аль ч улсад ийм жишигтэй.Сүүлийн үед энэ спорты галь ч улс оронд дэмжих санаа зорилготой хүмүүс олширч байна.Манайд ч басбайдаг юм байна.Манай холбооны төсөв түүхэнд байгаагүй дүнтэй нэмэгдэн өнгөрсөн онд. Цаашид ч нэмэгдэх байх.Клубууд сайн ажиллаж байна.Харин мэргэжлийн өндөр түвшинд бэлт­гэгд­сэн дасгалжуулагч ховор.Хуучин хичээллэж байсан турш­лагатай тамирчиддас­галжуулагч хийдэг.Энэ талаар тусгай хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн болохоор ахиц гарнаа.Удирд­лагын шинэ баг харин менежмент дээр төвлөрч сайн ажил­ладаг. Тамирчдыг бэлтгэлээс бусад зүйлд санаа зовох зүйл багатай байлгахад анхаардаг.Тамирчид мөнгө хөрөнгө хүсч гадуур явахнь манай холбоонд тун бага.Менежментийн багууд нөхөж ажилладаг учраас.Ийм байдлаар урагшилж л явна. Клубуудын хувьд олон.Явган аялалынх гэхэд нийслэлд 20 гаруй, уулын мэргэжлийн клуб харьцангуй цөөн.Сүүлийн үеднэмэгдэж байна.Идэвхтэй ч ажиллаж байна.Залуучуудын орон шүүдээ!

Эх сурвалж:www.polit.mn 

“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

5 цаг 14 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

5 цаг 14 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

17 цаг 16 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Уржигдар 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Уржигдар 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Уржигдар 06 цаг 00 мин