И Жэ Юү:БНСУ-д байнгын визгүй зорчих иргэд олон удаагийн визтэй боллоо

2017-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс өнөөдөр /2017.03.17/ визний журмын талаар мэдээлэл өглөө. Тус улсад визгүй зорчдог байсан иргэдийн журамд өөрчлөлт орж, энэ сарын 1-нээс олон удаагийн виз олгох болсон байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн зөвлөх И Жэ Юү “БНСУ-д байнгын визгүй зорчих иргэдийн журамд өөрчлөлт оруулж, олон удаагийн визтэй боллоо. Таван жил БНСУ-д байх хугацаа нь 30 хоног байх юм. Таван жилийн хугацаат визийг энгийнээс богино хугацаанд шийдвэрлэж өгч байгаа. Монголын албаны паспорттой болон дипломат паспорттой иргэн БНСУ-д визгүйгээр 90 хоногийн дотор зорчих нөхцөл хангагдсан харин энгийн паспорттой иргэдэд хамаарахгүй” гэлээ. Таван жилийн хугацаат визийг авах иргэд хоёр жилийн дотор дөрвөөс дээш зорчсон байх эсвэл нийт 10-аас дээш удаа зорчсон бөгөөд сүүлийн хоёр жилийн дотор заавал нэг удаа БНСУ-ын хилээр орж гарсан байх шаардлагатай юм. Мөн сүүлийн гурван жилийн туршид БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын дотоод хууль журмыг чандлан сахисан байх ёстой бөгөөд 500,000 вонын торгууль хүлээсэн эсвэл БНСУ-аас албадлагаар гарч байсан иргэдхамаарахгүй юм байна. Түүнчлэн энэ нөхцөл бус бусад бүх орнуудад ч хамаарах аж.

Өмнө нь Европын найман орноор дамжин ирж байгаа иргэдийг визгүйгээр 30 хоногийн турш зорчуулдаг байсан бол одоо 30 орон болгож, нэмэгдүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр 30 орны аль нэг улсын визтэй Монгол иргэн БНСУ-аар дамжин явах гэж байгаа тохиолдолд тухайн иргэнийг 30 хоногийн турш визгүй зорчуулна гэсэн үг юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12