
С.САРУУЛ
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болсон иргэдийн үймээний үеэр иргэдэд нулимс асгаруулагч хий ашигласан асуудалтай холбогдуулан Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргыг ажлаас нь чөлөөлсөн байна. ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийн тушаалаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Батбаатарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүний оронд ЦЕГ-ын Лизенцийн төвийн дарга, хурандаа Г.Эрдэнэцацралыг томилсон байна.
Эх сурвалж: www.polit.mn