Хилчид рингин дээр тулалдав

2017-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Дархан хилийг тайван байлгахын тулд хилчид эрсдэлтэй нүүр тулах нь элбэг. Магадгүй өдөр бүр шахуу хил зөрчигчтэй таарч мэднэ. Хил зөрчигчид хутга, мэс, буутай  довтлох  тохиолдол цөөнгүй. 4-5-уулаа ч дайрч мэднэ. Энэ болгонд хилчдээс тулааны ур чадвар, арга мэх шаардах нь гарцаагүй. Тэгвэл хилчдийг танхай, балмад этгээдээс эх орноо, өөрсдийгөө хамгаалахад мэргэжлийн хэмжээнд бэлтгэж эхэллээ. Үүний эхлэлийг тавьж Хил хамгаалах ерөнхий газраас хилчдийнхээ дунд гардан тулааны тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан юм.

Хилийн бүх отряд, ангиудаас шилэгдэж ирсэн гардан тулааны мастерууд хэд хоногийн турш рингин дээр тулалдав.

Гардан тулааны хоёрдугаар шатны тэмцээнд хилийн ангиудаас 90 гаруй офицер, ахлагч, гэрээт 65, 70, 75 кг-ийн жингийн төрөлд өрсөлдсөн юм.  Өөрөөр хэлбэл, гардан тулааны тэмцээнд амжилттай оролцсон  тамирчдыг сонгон шалгаруулж хилийн анги отрядад сургагч багшаар явуулах юм байна. Тэмцээний талаар ХХЕГ-ын Сургалтын хэлтсийн Гэрээт хилчин хугацаат цэргийн албан хаагчийн сургалтын офицер хурандаа Ц.Эрдэнэ “Хил хамгаалах байгууллагын 2017 онд зохион байгуулах үндсэн арга хэмжээний төлөвлөгөөнд цэргийн гардан тулааны аварга шалгаруулах тэмцээнийг тусгасан. Энэ тэмцээн бараг сүүлийн 20 гаруй жил зохион байгуулагдаагүй.  Тэмцээнээс шалгарсан тамирчдыг сонгон шалгаруулж сургагч багш нарыг бэлтгэнэ. Хилийн отряд ангиудад сургагч багшаар томилогдож гардан тулааны дугуйлан хичээллүүлнэ. Тэмцээнд хилчид 1000 гаруй км-ийн холоос зориод ирсэн. Хил хамгаалалтын үр дүнг дээшлүүлэхэд бие хамгаалах урлагийг зайлшгүй эзэмших ёстой учраас мэргэшсэн хилчдэд ач холбогдол өгч байна” гэсэн юм. Хилчид хэдийгээр мэргэжлийн бус ч гэсэн толгой, хөл гээд бүтэн биений хамгаалалтыг маш сайн хийсэн учраас гэмтэл бэртэл авах нь бага байсан аж.

Тэмцээний шүүгч Хилийн 0164 дүгээр ангийн гардан тулааны сургагч офицер, ахмад Б.Зоригт “Цэргийн гардан тулааны дүрэм хатуу. Өрсөлдөгчөө унагах эсвэл тоолуулж байж  хождог. Бэртэх авах нь бага байна. Анхны удаагийнх гэхэд энэ тэмцээнээс харахад маш үр дүнтэй нь харагдаж байна. Зөвхөн нэг биш нэлээд хэдэн тулааны урлагийг хослуулж буйгаараа онцлогтой.  Бүх хилийн отряд гардан тулааны багштай болно. 0303 дугаар тусгай салбарын хилчид байнгын бэлтгэлтэй байдаг учраас жигд сайн байна. Мөн Хөвсгөл, Улаан-Уулын хилчид сайн тулалдлаа. Мэргэжлийн бус, сонирхогч гэлтгүй сайн тулалдаж байна. Гэхдээ байнгын бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Мэдээж мэргэжлийн техник дутаж байна. Бусдаар дажгүй” гэсэн юм.

Тэмцээнд оролцохоор ирсэн Сүхбаатар аймгийн хилийн 0146 дүгээр ангийн Социологи сэтгэлзүйн бэлтгэлийн офицер ахлах дэслэг П.Шинэжилийн сэтгэгдлийг сонсоход “Манай ангиас тэмцээнд гурвуулаа ирсэн. Би нэгдүгээр үед Баян-Уулын отрядын тамирчныг онооны илүүгээр  ялсан ч  хоёрдугаар үед хамраас цус гараад тогтоогүй учир эмчийн магадлагаагаар тэмцээнийг орхисон. Бэлтгэл сургуулилт маш сайн хийх ёстой юм байна. Төвийн бүс, Хөвсгөлийн отряд, баруун хилийн нэгдүгээр отрядын тамирчид бэлтгэл сайн хийсэн байна. Тусгай салбарын тамирчид бүрэн бэлтгэлтэй нь харагдаж байна. Хил хамгаалах байгууллагад гурван жил ажиллаж байна. Хилчид Монгол цэргийн өдрөөс илүү хилчдийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг” гэлээ.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12