Д.Оюунхорол: Туул тосгонд үйл ажиллагаа явуулж буй карьеруудын лицензийг цуцална

2017-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол /2017.03.16/ өчигдөр  Хан-Уул дүүргийн XIII хороо, Туул тосгонд ажиллалаа. Шувуун фабрикын  нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлодог 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь байгаль орчин болон иргэдийн аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байгаа юм. Карьерүүдийн үйл ажиллагаанаас болж голын ус ширгэж, бургас цөөрч гол гольдрилоо өөрчилсөн. Малын бэлчээргүй, хадлангийн талбайгүй болсон. Ухсан нүхэнд мал унаж үхэж байна, хүн явахад хэцүү болсон. Тоосжилт ихтэйгээс харшлын өвчтэй хүний тоо нэмэгдэж байна, хайрга ачсан том оврын тэрэгнүүд зам эвдэж, автын осол гарах нөхцөл бүрдүүлээд байна зэрэг хүндрэлтэй асуудлыг уулзалтын үеэр үг хэлсэн хүн болгон хөндсөн байна. Мөн  Засгийн газраас тодорхой шийдэл хүлээж байгаагаа хэлжээ. Энэ үеэр Д.Оюунхорол сайд “Карьерийн аж ахуйн үйл ажиллагааг цэгцэлнэ, хаах шийдвэр гаргана. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгж ухаж сэндийчсэн, хүн, мал унахаар болгосон газрыг нөхөн сэргээлгэнэ. Нөхөн сэргээлт эс хийвээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулна.Айл болгон хашаандаа мод тарих хэрэгтэй гэсэн иргэний саналыг дэмжиж байна. Энэ хаврын мод тарих үндэсний өдрийн өмнө шувууны иргэдэд мод үнэгүй олгоно. Энэ бол шувуун фабрикийг цөлжилтөөс аврах гол ажил юм. Бизнес эрхэлж байгаа нэрээр хууль дүрмийг уландаа гишгэж, нийтийн эрх ашгийг хохироож байгаа үйл ажиллагааг таслан зогсооно. Иймд энд карьерийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгжийн лицензийг цуцалж, эдгээр аж ауйн нэгжээс нөхөн сэргээлт хийж, газрыг бүрэн бүтэн болгож өгөх шаардлагыг хатуу тавина” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12