Хавар ирлээ, хаагуур зугаалах вэ?

2017-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ЭНХТУНГАЛАГ

Улаанбаатар хотод дутагддаг байсан асуудлуудын нэг бол хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор. Тоотой хэдэн кино театр, парк гээд гарын таван хуруунд багтах газрууд нэрлэгдэнэ. Кино театруудаар битүү хүнтэй, паркын хэдэн тоглоомоосоо залхчихсан дур зураг харагддаг байсан. Харин сүүлийн жилүүдэд гэр бүл, найз, нөхдөөрөө цагийг үр бүтээлтэй дурсамжтай өнгөрөөх цогцолбор газрууд олон болжээ. “Өргөө”, “Тэнгис”, “Хүннү молл”, “IМАХ” кино театрууд, кофе шопууд, цэцэрлэгт хүрээлэн, дугуй түрээсийн газар, ном уншлагын кафе, бүжгийн клубууд, хувь хүний хөгжлийн төрөл бүрийн сургалтууд гэх мэт залуучууд уйдаж суух ч завгүй баймаар газрууд бий болжээ.

Скай Резорт

 Мэдэхгүй хүн үгүй бизээ. Өнгөрсөн онд Монголд анх удаа 300 метрийн урттай усан гулгуурын шоуг зохиож байсан. Ази , Европ хоолны ресторан, хүрхрээт цэцэрлэг, Япон халуун спа, саун, дасгалын өрөө, үндэсний брэндийн дэлгүүр зэрэг амралт зугаалгад аятай тухтай бүхий л хэрэгцээг цогцоор нь бүрдүүлжээ. Монголын анхны Дэлхийн стандартын 18 нүхтэй Шотландын линкс хэв маягтай талбай бөгөөд 2012 онд нээгдэж өдгөө дотоодын үйлчлүүлэгчдээс гадна Зүүн азийн тэр дундаа БНСУ, БНХАУ болон Япон улсын гольфчдын зорин ирдэг газар болоод байгаа аж. Та жилийн дөрвөн улирлын аль ч үед өөрийн хайртай, дотны хүмүүстэйгээ зорин очих боломжтой.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

 Улаанбаатар хотын Туул голын ундний эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл цэвэр эко орчинг бүрдүүлж буй газруудын нэг юм. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж байна. Цэцгийн хүлэмж, архитектурын гайхалтай шийдлүүд, усан оргилуур, ресторан, төгөл, хүлэмж, спортын цогцолбор, тоглоомын газрууд, нэгэн цогц байдаг. Салхилах, агаарын сайхныг хамгийн ойроос мэдрэхийг хүсвэл цэцэрлэгт хүрээлэнг зорьж болно.

Хүннү молл

Монголын хамгийн анхны томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор төв Жилийн 4 улирлын турш ажиллах дотор мөсөн гулгуур, 1000 хүний суудалтай Multifunctional кинотеатер, Бүх насны хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой тоглоомын төв, Зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлж, өөрийн гараар хийж бүтээх сэдлийг төрүүлдэг, гэрээ бахархан дээдэлдэг хүн бүрт зориулсан Home DIY дэлгүүр, Молл доторх цэвэр агаар байгалийн амьд орчинг мэдрүүлсэн Хүннү цэцэрлэгт хүрээлэн, Олон үндэстэний зоогийн газрууд, Албан ёсны эрхтэй брэнд дэлгүүрүүд болон бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Тус байгууллагын ажиллах цагийн хуваарь 11:00- 22:00 хүртэл ажилладаг юм байна.

Усан спортын сургалтын төв

 Нийслэлийн хэмжээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 7 дугаар сургуулийн баруун талд байрлах Хан-Уул Усан спорт сургалтын төв нь 7*25 метр харьцаатай, 1,7-2 метр гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан төв үйл ажиллагаагаа явуулж байна. Цааш дурьдвал SS Club-ын дэргэдэх усан спортын клуб, ХУД, Гранд клуб, ХУД, Виста клуб, СБД, NCP Спорт цогцолборын усан спорт сургалтын төв, СХД-ийн усан спорт сургалтын төв, БГД-ийн усан спорт сургалтын төв, БЗД-ийн усан спорт сургалтын төв, БЗД, Орчлон спорт, эрүүл мэндийн клубүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Монголын Пэйнтболлын холбоо

 Та компьютерийн дэлгэцний урд шөнөжин өдөржин сууж сошиолоор байлдаж байхын оронд ганц удаа ч гэсэн жинхэнэ бодит тулаанд орсон мэт мэдрэмжийг авахаас гадна найз нөхөдөөрөө нэг өдрийг ч гэсэн хөгжилтэй хөөртэй өнгөрөөх боломжийг энэхүү тэмцээнд оролцож мэдрэх болно. Зайсан оргил шилтгээн: Bubble ball буюу Америкийн хөгжөөнт хөөсөн бөмбөгт тоглоомыг өнгөрсөн жилээс явуулж эхлээд байгаа юм. Эдгээрээс гадна бүжгийн сургалтууд, спортоор хичээлэх ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн байгууллагууд бий болжээ.

Бүжгийн сургалт явуулж буй газрууд

Галт шувуу, Royal ballet, Классик, Ub dance school, Sun dance, S Dance, Yoube” бүжгийн академи гэх мэт бүжиглэх сонирхолтой, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй охид залуусын зорих газрууд байгаа юм байна. Мөн Hearty fitness center, Flex gym fitness club, Golden Gym Fitness Club,Hawai fitness club, California Fitness Center, Bliss Fitness Club, Гранд жим, Orchlon Health Club, All masters фитнесс клуб, Powergym клуб, Тайхар эрүүл мэндийн фитнесс клубууд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

7 цаг 28 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18