Англид зөвлөдөг, Монголд ялладаг

2017-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Энэ жилийн МАРТ-8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр урьд хожид байгаагүй үйл явдлаар дүүрэн өнгөрсөн.

Монголд, Сүхбаатарын талбай дээр бараг нүцгэлсэн гурван эмэгтэй “Оффшорчдыг шалга”, “Бидэнд баярлах шалтгаан алга”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг”, “Оффшорчдыг зайлуул” гэсэн лоозон бариад жагссан. Үдээс хойш цагдаагийнхан ирж, уг эсэргүүцлийн жагсаалыг зогсоож, улмаар гурван бүсгүйг шүүхэд дууджээ. Шүүх уржигдар дээрх гурван эмэгтэй өдүүлсэн “хэрэг”-ийг авч хэлэлцээд захиргааны хариуцлага ногдуулан 50 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн тэднийг дахин ийм жагсаал цуглаанд оролцохгүй байхыг даалгаж, баталгааны бичигт гарын үсэг зур гэсэн аж. Ийн МАРТ-8-наар баярлалгүй, эсэргүүцлийн жагсаал хийсэн гурван эмэгтэй шүүхээр шийтгүүлээд дуусав.

Мөн МАРТ-8-ны өдөр Лондонд, Англи дахь Монголын ЭСЯ-ны үүдэнд тэнд амьдардаг хоёр бүсгүй Элчин сайд С.Баярыг эсэргүүцэн жагсаж эхлэв. Маргаашаас нь тав, улмаар найман хүн болсон бол өдгөө 100 хол даваад байгаа тухай мэдээлэл байна. Тэд “Бидэнд бохир Элчин сайд хэрэггүй”, “С.Баяр та өөрийн оффшор дансаа илчил” гэх мэтийн үгтэй лоозон бариад жагсаж буй юм. Энэ хооронд Английн хууль сахиулагчид жагсагчид дээр очиж уулзсан. Ингэхдээ нөхцөл байдлыг асуугаад зөвлөмж өгөөд явдаг байна.

Харин өнөөдөр жагсаал улам өргөжин ЭСЯ руу албан уулзалтад очиж байгаа Английн талын хүмүүст “...Энэ хүн монголчуудын төлөөлөл болох хүн биш” гэж хэлж ойлгуулдаг болсон байна.

Хэдийгээр хоёр өөр улсад болж байгаа ч энэ хоёр жагсаалыг бүсгүйчүүд эхлүүлсэн нь онцлог. Тэдний эр зоригийг магтахаас яахав. Харин хоёр өөр улсад эхэлсэн Оффшор бүсэд хулгайн мөнгөө нуусан данс эзэмшигчидтэй тэмцэх нэгэн зорилготой жагсаалын хувь заяа хоёр өөр байгааг хэлэх хэрэгтэй. Нэг нь дуусч, нөгөө нь үргэлжилж байна. Тодруулбал, Монголд жагссан бүсгүйчүүд шүүхээр шийтгүүлсэн бол Англид жагсаж байгаа нь тайван жагсаалаа хэвийн үргэлжлүүлж байна. Үүгээр ардчилал, хүний эрхийн баталгаа хаана ямар байгааг харуулж байгаа хэрэг. Ерөөсөө л Монголд ялладаг, Англид зөвлөдөг юм байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12