Найман идлэг шонхор, хахууль авсан гаалийн байцаагчдын хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ

2017-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан, онц хүнд хэргүүдэд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүллээ. Тухайлбал :

-Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан "Украйн Улсын иргэн А нарын 5 этгээд урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэл, боомт бус газраар Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор гадаад улсад гаргахыг хориглосон 128.000.000 төгрөгийн үнэлгээтэй 8 ширхэг идлэг шонхор шувууг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгасан "БНХАУ-ын иргэн W нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Х-н гар, духны хэсэгт 6 удаа заазуурдаж, онц харгис хэрцгий аргаар алсан, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрт нь байсан 4 настай А-ын зулайн тус газарт заазуурдаж алсан, мөн 12 настай Б-ын толгойн тус газарт заазуурдаж хүнд гэмтэл учруулан санаатайгаар алахыг завдсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан "2014 онд Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим санд бүртгэлийн ажилтнуудын нэвтрэх эрхийг хууль бусаар ашиглан нэвтэрч гадаад улсаас Монгол Улсад сэлбэгээр оруулж ирж угсран, албан татвар төлөхөөс зайлсхийсэн тээврийн хэрэгслүүдэд улсын дугаар, гэрчилгээг олгож, бусдаас хээл хахууль авсан” гэх Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Д нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан "гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авсан” гэх Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц нарын нэр бүхий 36 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Эх сурвалж: www.polit.mn

“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

5 цаг 10 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

5 цаг 10 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

17 цаг 13 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Уржигдар 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Уржигдар 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Уржигдар 06 цаг 00 мин