Сэтгүүл зүй болон хууль зүйн сургуулийн оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдаан зарлалаа

2017-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Глоб Интернэшнл Төв  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүл зүй болон хууль зүйн сургуулийн оюутнуудын дунд ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

Эссе бичлэгийн уралдааны удирдамж

2017 оны 3 дугаар сарын 15

Зорилго

Үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө, цахим эрх, эрх чөлөө, хувийн нууц, мэдээлэл авах эрх, Тогтвортой хөгжлийн зорилт 2030, хэвлэлийн эрх чөлөө, түүний ардчилал, сайн засаглалд оруулах хувь нэмрийн талаарх оюутан залуусын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх.

Хамрах хүрээ

1. Сэтгүүл зүйн сургуулийн оюутнууд
2. Хууль зүйн сургуулийн оюутнууд

Хүлээн авах хугацаа

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл globemon@gmail.com цахим хаягаар хүлээн авна. Хүлээн авсан бүтээлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс www.globeinter.org.mn болон Глоб Интернэшнл Төвийн Facebook хуудсанд байршуулна.

Шалгаруулах журам

Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2017 оны 4-р сарын 25-ны дотор мэргэжлийн шүүгчид дүгнэн, сэтгүүл зүйн болон хууль бүтээлээс тус бүр 10 шилдэгийг шалгаруулна. Шалгарсан нийт 20 бүтээлийн дунд ОЮУТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулж, илтгэх, бодол санаагаа илэрхийлэх ур чадварыг харгалзан, төрөл тус бүрээр шилдэг 3, нийт 6 шилдэг бүтээл шалгаруулна. Шагналыг 2017 оны 5-р сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлагын үеэр гардуулна.

Зохион байгуулагч

ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл Төв төрийн бус байгууллага.

Сэдвийн хүрээ

- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба цахим эрх чөлөө;
- Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь, тулгамдсан асуудал;
- Цахим орчинд нэрээ нууцлах эрх;
- Цахим орчинд хувийн нууцыг хамгаалах нь;
- Онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ёс зүй;
- Цахим аюулгүй байдлын өнөөгийн эрх зүйн орчин;
- Иргэний мэдээлэлтэй байх эрх;
- Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах нь;
- Авлигын эсрэг тэмцэхэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг;
- Хэвлэл мэдээллийн агуулгад жендэрийн тэгш байдлыг хангах нь;
- Тогтвортой хөгжлийн зорилт (2030)-ыг биелүүлэхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг;
- Тогтвортой хөгжлийн 16.10 дугаарт заасан зорилт (2030)-ыг олон нийтэд таниулах нь;
- Гүтгэлэг, доромжлолтой холбогдох хэргийг шийдвэрлэж буй нь – Монголын байдал ба олон улсын хэм хэмжээ
- Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах нь
- Мэдээлэгч (шүгэлдэгч)-ийг хамгаалах олон улсын туршлага, чиг хандлага
- Иргэний сэтгүүл зүй ба мэргэжлийн сэтгүүл зүй
- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрх, хэвлэлийн эрх чөлөө цахим эрх, эрх чөлөө, хувийн нууцтай холбоотой бусад сэдэв.
Эссенд тавигдах шаардлага
1. Эссег А4 хэмжээтэй хуудасны 1-3 нүүрт багтаана. Үүнд: Arial үсгийн фонт 12-тын үсэг, мөр хоорондын зай Single, 4 захаас тус бүр 2 см зайтайгаар бичнэ.
2. Өөрийн овог нэр, сургууль, анги, холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаягаа бичнэ.

Шагналын хэмжээ

1. Сэтгүүл зүйн сургуулийн оюутнуудын бүтээлээс дараах байруудыг шалгаруулна. Үүнд:

Тэргүүн байр нэг: 500,000 төгрөг
Дэд байр нэг: 350,000 төгрөг
Гуравдугаар байр нэг: 200,000 төгрөг

2. Хууль зүйн сургуулийн оюутнуудын бүтээлээс дараах байруудыг шалгаруулна. Үүнд:

Тэргүүн байр нэг: 500,000 төгрөг
Дэд байр нэг: 350,000 төгрөг
Гуравдугаар байр нэг: 200,000 төгрөг

Глоб Интернэшнл Төв ТББ
Чингэлтэй дүүрэг, 6 хороо,
Их Тойруу 68/1, Логос төв, 902 тоот
Утас: 324764, 324627, 99035470, 96504044
Цахим шуудан: globemon@gmail.com

Ашиглах эх сурвалж
1. Глоб Интернэшнл төв. Хэвлэлийн эрх чөлөөний тайлан 2015
www.globeinter.org.mn
2. “Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө” эрх зүйн гарын авлага. ГИТ. 2015 http://globeinter.org.mn/…/GIC_Handbook_for_MPs_Dec_7_2016.…
3. Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ. ЮНЕСКО. Улаанбаатар. 2016 http://globeinter.org.mn/images/upld/MDI_UNESCO_2016_mon.pdf
4. Глоб Интернэшнл Төвийн NICE НАЙЗ Фейсбүүк хуудас, НАЙЗ групп дээрх гарын авлага, илтгэл болон бусад мэдээлэл
5. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
www.legalinfo.mn
6. Монгол Улсын нэгдэж орсон олон улсын олон талт гэрээний жагсаалт. 2015 оны 12 дугаар сарын байдлаар. Гадаад хэргийн яам
7. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль. “Төрийн мэдээлэл” 2011 он №26
8. Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн цахим хуудас
www.mediacouncil.mn
9. http://journalism-edu.mn/
10. http://upr-mongolia.mn/
11. Бусад

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12