Хятадууд Байгал нуураас ус татна

2017-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Хятад улс ОХУ-ын Байгал нуураас ус татах 1000 км-ийн урттай хоолой барих асуудлыг хэлэлцэж байгаа тухай Бээжинд хэвлэгддэг "Global Times" сэтгүүлд мэдээлжээ.

Байгал нуур бол дэлхийн хамгийн цэнгэг устай нуур билээ. Хятадын Ганьсү мужийн төв болох Ланжоу хотын албаны хүмүүс ОХУ болон Монгол Улсаар дайруулан Хятад руу хоолой барихаар төлөвлөж байгаа аж.

Хятадын Эдийн засгийн шинэчлэлийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Ли Луоли ярихдаа "техникийн асуудал нь шийдэгдсэний дараа дипломатчид ширээний ард сууж, хамтын ажиллагааны ийм хэлбэрээс талууд ямар өгөөж хүртэж болох вэ гэдэг талаар харилцан ярилцах хэрэгтэй" гэжээ.

Байгал нуур нь нийтдээ 23 мянган куб.км буюу дэлхийн цэнгэг усны 20 хувийг нь агуулдаг юм. Ли Луоли 2012 онд бичсэн номондоо “Монгол болон Хятадын хойд хэсэг усаар гачигдаж байдаг учраас Байгал нуураас ус татах нь эдийн засгийн хөгжилд чөдөр болж буй хүрээлэн буй орчны нөхцлийг сайжруулахад тус дөхөм болно” гэжээ.

Лигийн үзэж байгаагаар, энэ нь ОХУ-д ч мөн сайнаар нөлөөлөх бөгөөд байгалийн баялаг ихтэй Сибирийг хөгжүүлж, усны гол экспортлогч болгосноор улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх юм.

Гурван улсыг татан оролцуулах энэ төлөвлөгөө нь эргэлзээтэй аж. “Технологи бол асуудал биш. Дипломат гэрээ хэлэлцээр нь тухайн улсын засгийн газраас шалтгаална” хэмээн нэрээ дурдаагүй нэгэн мэргэжилтэн “Global Times” сэтгүүлийнхэнд ярьжээ. ОХУ-ын засгийн газраас энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Харин хүрээлэн буй орчны судлаачид Байгал нуур ширгэж байгаа тухай сэрэмжлүүлсээр байна. 2015 оны тайланд дурдсанаар, Байгал нуурын эргээр ялзарч муудсан замаг үзэгдэх болсон нь хүрээлэн буй орчны тэнцвэрт байдалд аюултай юм. Байгал нуур нь спирогира хэмээх мяндаслаг, хогийн ургамал агуулсан замагнаас болж өдрөөс өдөрт бохирдсоор байна. Ийм замаг Байгал нуурын экосистемд байдаггүй. Энэ замаг нь биологийн хаягдлыг өөртөө агуулдаг бөгөөд экологичдын үзэж байгаагаар, орон нутгийн амралтын газруудын бохир уснаас, мөн хувь хүмүүсийн эзэмшилд байдаг завинуудаас ялгардаг бололтой.

Байгал нуурын усны түвшин доод тал нь далайн түвшнээс дээш 456 м-т байх ёстой. Гэтэл 2015 онд энэ түвшин 5 см-ээр намссан байна.

Эх сурвалж: polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12