Л.Эрдэнэ: Худууд ургийн баяр дээр тааралдаж байгаа тохиолдол цөөнгүй байна

2017-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

З.ЦАСАНЧИМЭГ

Дөнгөж мэндэлж буй нярай төрөлхийн ямар нэгэн согог, гажигтай төрж буй нь цус ойртолтын шинж гэдгийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд онцолжээ. Монгол хүний удмын сан, эрүүл аюулгүй байдалд анхаарлаа хандуулж цус ойртолтыг тоохгүй орхивол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюултай болсныг эрдэмтэд мэдээлжээ. 2005-2009 оны хооронд согогтой хүүхэд 689 мэндэлсэн гэсэн тоо баримт байна. Гэтэл 2014-2015 оны хооронд энэ тоо  1280 болж нэмэгдсэн байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг уламжлалын холбоо хамтран угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачилга өрнүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон талаараа өнөөдөр /2017.03.15/ мэдээллээ.

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүлийн хөгжлийн дарга Н.Өлзийхутаг:

-Угийн бичиг хөтлөх ажлыг орон даяар эхлүүлээд ажиллаж байна. 2017 оны хоёрдугаар  сарын 6,7-ны өдрүүдэд үндэсний хэмжээний угийн бичиг хөтлөх үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнөөс олон нийтийг угийн бичгийг хөтлөх ажилд нэгдэхийг уриалсан уриалга гаргасан байгаа. Судалгааны хүрээлэнгээс явуулсан мэдээллээс үзвэл сүүлийн үед цус ойртолтоос болж удмын сан бохирдох нь үндэсний хэмжээнд аюул дагуулахаар болжээ. Манай байгууллагын зүгээс хүн бүр ураг төрлөө мэддэг, угийн бичгээ хөтөлж иргэний үүргээ биелүүлээсэй гэж гэсэн уриалгыг гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 261 дүгээр тогтоолоор “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Мөн 2007 онд 267 дугаар тогтоол гараад угийн бичиг хөтлөх журмыг баталсан. Манай агентлагийн зүгээс хэрэгжилтэд анхаарч тодорхой ажлуудыг төлөвлөж байгаа. Энэ хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь угийн бичгийг хөтлөх аяныг улс орон даяар эхлүүлж буй явдал юм. Өнөөдрийн байдлаар манай улсад угийн бичиг хөтөлдөг 700 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг юм. Есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүртэн хөтөлсөн удам угсааны бичиг юм.

-Монголын ураг удам уламжлалын холбооны тэргүүн Ж.Түдэвдорж:

-Монголын ураг удам уламжлалын холбоо байгуулагдаад тав дахь  жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд холбооны угийн бичиг хөтлүүлэх асуудлыг орон даяар дөрвөн жил хөөцөлдөж байна. Манай холбоо өнөөдрийн байдлаар 21 аймагт үйл ажиллагаа явуулж, салбар зөвлөлөө байгуулсан бөгөөд ард иргэд залуу хойч үедээ угийн бичиг хөтлөх ач холбогдол, арга зүйг сургахын зэрэгцээ үүнийг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна. Залуучууд  хүүхдээ их нуудаг. Салж нийлсэн явдлаа ярьдаггүй. Тэр хүүхдүүд нь хоорондоо нийлж цус ойртдог. Тэгээд зэрлэг танхай балмад ёс суртахуунгүй хүүхдүүд төрдөг. Дор хаяж гурав, дөрвөн үеэ мэдэх хэрэгтэй. Түүнийгээ судлачихвал зан араншин, оюуны чадамжаа мэдээд авчихна. Угийн бичгээ судал, ах дүүгээ мэд. Газар нутгаар нь ах дүүгээр нь мэд. Бууц хүртэл хэлж өгдөг. Байгаа газар нь тэр хүний араншинг хэлж өгдөг. Манай аав чинь ийм ажилсаг хүн байсан юм гэдгийг хийсэн нь, бүтээсэн нь харуулж байдаг.

-Шинэ эхлэл лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэ:

-Өнөөдөр нэг баг, сум, аймгийн дотор гэрлэлт явагдаж байхад тухайн нийт гэрлэлтийн 73.9-86.1 хувь нь тухайн баг, сум, аймгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэж байна. Хөдөө орон нутагт худууд ургийн баяр дээр тааралдаж байгаа тохиолдол цөөнгүй болж байна. Энэ нь удам судраа мэдэлгүй хоорондоо сууж байгаагийн илрэл юм. Иймд боловсролын салбарт ажилладаг хүнийхээ хувьд монголынхоо хүүхэд залуус, оюутан сурагчдыг дор бүрнээ угийн бичиг хөтөлж сурах, угийн бичиг яаж хөтлөх аргачлалыг бие биедээ түгээн дэлгэрүүлэх ажлыг багш нар, оюутан залууст үүрэг даалгавар болгон ажиллаасай гэж уриалж байна. Аймгийн болон дүүргийн боловсрол соёлын газрууд үүнтэй холбоотой олон сайхан ажлыг хийж санаачилж яваа байх гэж найдаж байна. Хэрэв хараахан эхлээгүй бол зарим аймаг, сумын угийн бичиг хөтөлсөн аргачлал бэлэн байгаа сумуудыг танилцуулж болно гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: www.polit.mn

АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

2 цаг 25 мин
Б.Батцэцэг: “The times” сайтад үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

Б.Батцэцэг: “The times” сайтад Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

2 цаг 28 мин
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядлуулсан таван этгээдийг баривчлах тогтоол гаргалаа

Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядлуулсан таван этгээдийг баривчлах тогтоол гаргалаа

2 цаг 37 мин
Д.Туяа: “Эрдэнэс Тавантолгой” ХК нь химийн бодис ашиглах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь усны гэрээ хийгээгүй, усны дүгнэлт гаргуулах

3 цаг 41 мин
Б.Наранмандах: Малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна

Б.Наранмандах: Малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна

5 цаг 48 мин
Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо

Банкны ажилтан, банкируудын ажил мэргэжлийг таниулах, тэдний бүтээлч санаа, шинэ сан

6 цаг 13 мин
Хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтын бүртгэл үргэлжилж байна

Хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтын бүртгэл үргэлжилж байна

6 цаг 36 мин
Улс төрийн тогтворгүй байдлаас болж том төслүүд гацаад эхэллээ

“…Монголын улс төр тогтворгүй боллоо” гэдэг мессэж гадаад, дотоодгүй таржээ.

12 цаг 32 мин
Г.Занданшатарын “зөвшилцөл” хэзээ дуусах вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо маргааш засгийнхаа бүтц

12 цаг 32 мин
Ордны гурван давхрын АН-ын хоёр “гүйдэл”

Улс төр ч заримдаа хошин шогоос дор болох юм. Энд улс төр хөл толгойгоо алдаж,

12 цаг 32 мин