“Монгол хүн” хүмүүжлийн аянд  623 цэцэрлэг, 225 сургууль хамрагдана

2017-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буйМонгол хүнхүмүүжлийн аяны анхдугаар зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга, аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдлагууд, холбогдох албаныхан оролцсон юм. Мөн салбар салбарын төлөөллүүдМонгол хүүхэд”, “Монгол хүн”-ийг бий болгох, хүүхдийн өмнө тулгамдаж буй зарим асуудлаар илтгэл тавьсан юм. “Монгол хүнхүмүүжлийн аян нь 2020 он хүртэл хэрэгжинэ. Энэ аянд төрийн болон хувийн өмчийн 623 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, найман боловсролын төв хамрагдана гэдгийг албаныхан хэлж байна

Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн талаар манайд зохион байгуулдаг олон ажил бий. ХаринМонгол хүнхүмүүжлийн аяны зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, холч ухаантайүнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхэд чиглэгдэж буйгаараа бусдаас онцлог юм байнаӨөрөөр хэлбэл, илүү алсыг харсан, хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлэхэд чиглэсэн цогц бодлогуудыг хэрэгжүүлэх гэж байгаагаараа илүү даацтай хөтөлбөр болсон гэдгийг зарим багш хэлж байв.

 

МОНГОЛ ХҮҮХДЭД ТОХИРСОН ХҮМҮҮЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

 

Манай улсыг хүүхэд залуучуудын орон гэж тодотгодог. Монгол Улсын хүн амын 15.1 хувийг 0-16 насныхан эзэлж байдаг. Тиймээс энэхүү аяны зорилго, чиглэл нь хүүхэд, залуусын хүмүүжил төлөвшил, хөгжил рүү чиглэсэн томоохон арга хэмжээ гэдгийг зөвлөгөөнд оролцож буй боловсролын салбарынхан онцолж байв. Аяны хүрээнд олон чухал асуудлыг хэлэлцсэн ч, хамгийн гол тулгамдаж буй асуудал нь хүүхдийн хүмүүжлийн асуудал, багш, эцэг, эхчүүдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэдэг дээр санал нэгдэж байв. Учир нь хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдогХэдийгээр хүүхдийн оюун ухааны хөгжлийг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг ч бие хүн болж өсч хөгжих бүх шинж чанарыг хүүхэд эцэг эхээс хуулбарлан авдаг. Сүүлийн жилүүдэд эцэг, эхийн хараа хяналт суларснаас гэмт хэрэгт холбогдох, амиа хорлох хүүхдийн тоо өссөн гэдгийг ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн бас анхааруулж байсан. Тиймээс багш, сурагч, эцэг, эхчүүдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад түлхүү анхаарч ажиллажээЗөвлөгөөний үеэр тус аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээНийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртХүн болох багаасаагэсэн цогц хөтөлбөрийг тусгасан. Энэ ажлын эхлэл нь энэхүү аян юм. Монгол хүнээ бэлтгэх аяныг болон боловсролын салбарынхны ажлыг дэмжиж, бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэхээр хүрэлцэн ирсэнд баяртай байнагэсэн юм. Мөн тэрээрУлс орны хамгийн эрхэм үнэт зүйл бол маргаашийн ирээдүйгээ бэлтгэх явдал. Монголчууд бидХүн болох багаасаа хүлэг болох унаганаасаагэж ярьдаг. Тиймээс монгол хүнээ багаас нь бэлтгэе. Бид нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна. Аяны хүрээнд монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэгэсэн юм.  “Монгол хүнаяны үр дүнг 2020 оны зургадугаар сарын 1-ний өдөр дүгнэх юм байна. Аяны хүрээнд хийгдэх зарим ажлын талаар холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулсан юм.

 

БАГШИЙН УР ЧАДВАР, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД АНХААРНА

БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

-Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд эрдэм мэдлэг олж авахын зэрэгцээ зөв хүн, монгол хүн болон төлөвших нь хамгийн чухал юм. Тиймээс НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан уг аян их чухал ач холбогдолтой юм. Энэ аяны хүрээнд боловсролын салбарт сайн багш бэлтгэх, багшийн хариуцлагыг сайжруулах зэрэгт онцгой анхаарч ажиллана. Мөн монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, багш, сурагч, эцэг эхийн харилцааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэхэд  анхаарч ажиллана. Энэхүү аян нь хүүхэд багачуудад түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншил, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээг суулгах, бүтээлч хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэнТиймээс боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг боловсролын байгууллага бүрийн эн тэргүүний зорилт болгон анхааралдаа авах шаардлагатай.

 

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНДЭРДМИЙН АЯН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга:

-“Монгол хүнхүмүүжлийн аяны хүрээнд олон ажил  хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсанЗасаг даргын нэрэмжитЭрдмийн аян”-ыг зохион байгуулна. ЕБС-ийн сурагчдыг түүх дурсгалын газруудтай танилцуулах, олны танил хүмүүстэй уулзуулах, сургууль, цэцэрлэгүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг танилцуулах зэрэг олон ажлыг төлөвлөсөн байна. ЕБС-иудад үйлдэгдэж буй хүчирхийллийн тухай асуудлууд, хүүхүүд бие биенээ гадуурхах асуудлыг таслан зогсооход сургуулиуд болон суралцагчдыг уриалан дуудахад чиглэгдсэн ажлуудыг хийнэ. Мөн нийслэлийн БЗД-ийн 92 дугаар сургуулиас санаачлаад ийм аяныг хэрэгжүүлээд, бусад сургуулиуддаа уриалаад явж байна гэх мэт сайшаалтай зүйл олон байна гэв

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

2 цаг 52 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

6 цаг 18 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

6 цаг 23 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

14 цаг 31 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

14 цаг 31 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

14 цаг 31 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин