Стандарт хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

2017-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Стандарт хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2017” ээлжит зөвлөгөөн өчигдөр /03.14/ эхэллээ.  Зөвлөгөөнд орон нутгийн Стандарт хэмжил зүйн газрын дарга нар болон салбар байгууллагын удирдах ажилтнууд оролцсон юм. Хурлыг нээж Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр үг хэлэв. Түүнчлэн Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн оролцогчдод хандаж үг хэлж, үүрэг өгсөн юм.

Тэрбээр “Стандарт хэмжил зүйн газрын удирдах ажилтан та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Монгол Улсын шадар сайдын эрхэлсэн асуудлын хүрээний томоохон салбарын нэг нь Стандарт хэмжил зүйн салбар мөн. Миний бие шадар сайдын хувьд энэ албыг удаа дараалан хариуцан ажиллаж байгаа. Энэ салбарын ололт, амжилт, алдаа оноог бүхнийг мэдэх боломжийг надад олгосон бөгөөд ажиллах хугацаанд дэмжиж ажиллаж ирсэн. Стандарт хэмжил зүйн салбар хөгжлийнхөө 90 гаруй жилийн түүхтэй, бүтэц зохион байгуулалт материалаг бааз,  боловсон хүний хувьд бэхжсэн, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчин ажиллаж амьдрах, чанарай бүтээгдэхүүн ажил үйлчилгээ эрхлэх нөхцөлөөр хангаж бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж яваа байгууллага гэж үнэлдэг юм.

Түүнчлэн олон улсын стандартын байгууллага 2016 оны арван сарын 15-ны өдөр баталсан Авлига, хээль хахуультай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага, хэрэглэх арга зүйн заавар MNS 37001:2017 стандартыг Стандарт хэмжил зүйн газар ажлын хэсэг байгуулан хүчин чармайлт гаргаж ажилсны үр дүнд үндэсний хэмжээний стандарт болгож баталсан явдлыг дуулгахад таатай байна. Энэ стандартыг нэвтрүүлснээр монгол улсын тогтвортой хөгжлийг хангах, гадаад хөрөнгө оруулалтыг татах, авлигын индексийг бууруулах, ядуурлыг бууруулах, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх, байгууллага хамт олны ёс суртахууны төвшин дээшлэх, хамт олны хариуцлага нэмэгдэх олон талын ая холбогдолтой. Магадгүй бид энэ стандартыг үндэсний болгож баталсан анхны улс байхыг үгүйсгэхгүй. Стандарт хэмжил зүйн байгууллага нь улсын хэмжээнд нэгдмэл удирдлагатай байгууллага учраас та бүхний гаргасан шийдвэр үүний хэрэгжилтэд  нөлөөлнө гэдгийг та бүхэнд хэлэх гэсэн юм” гэв. 

Мөн менежментийн тогтолцоо ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлага дээр үндэслэн Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага, хэрэглэх арга зүйн заавар ISO 37001 стандартыг төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад суртачилах, ойлгуулах, таниулах, нэвтрүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болгож байгаагаа онцолсон юм.

Улмаар хуралд оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хурал  хоёр өдөр үргэлжлэх аж.

Эх сурвалж: polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12