С.Баярын асуудал яагаад сэдрэв?

2017-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЧИР

Англид Элчингээр томилогдсон Санжийн Баярыг Хатан хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа өргөн барихтай зэрэгцэн түүнтэй холбоотой үйл явдлууд ар араасаа цувран босч ирлээ.

Англи дахь Монголын ЭСЯ-ны гадна тэнд амьдардаг монголчууд жагсаад хэд хонож байна. Тэд “Бохир Элчин сайдыг дэмжихгүй” гээд оффшорт данстай, эх орноо худалдсан С.Баярыг эсэргүүцэж байна гэж мэдэгдээд байгаа юм. Англид жагсаж байгаа монголчуудын тухайд ихээхэн зориг гаргаж байна гэхээс өөр хэлэх үг алга.

Мөн ОХУ дахь Монголын ЭСЯ-ны эзэмшлийн байранд казино тоглуулж байсан гэх мэдээлэл ихээхэн шуугиан тариад байна. Энэ байрыг С.Баярыг тэнд Элчин сайдаар ажиллаж байх үед анх түрээслүүлсэн тухай эх сурвалжууд мэдэгдээд, энэ бүхэнтэй түүнийг холбон мэдээлж байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сар шинийн өмнөхөн Оффшорт данстай, мөнгөтэй нэр бүхий 10 гаруй хүнийг шалгах чиглэлийг Засгийн газарт өгөх УИХ-ын тогтоолын төслийг санаачлан өргөн мэдүүлсэн. Түүнд С.Баярын гурван охины нэр орсон байна. Тодруулбал, С.Баярын том охин Б.Нандин, дунд охин Б.Бадамханд, бага охин Б.Хонгор нарынх нь оффшор бүс дэх дансанд байгаа мөнгө “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй. Оффшор бүсэд Б.Нандин хоёр, Б.Бадамханд дөрөв, Б.Хонгор нэг данстай гэжээ.

Түүнчлэн С.Баярыг эсэргүүцсэн том, жижиг хөдөлгөөн ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Энэ мэтчилэн Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан Санжийн Баярын “өмнөх, хойтох” нь дараалан сэдэрч байна гэсэн үг. Нэг талаас санамсаргүй мэт боловч нөгөөтэйгүүр гэнэтхэн түүнийг чиглэсэн энэ олон “сум”-ны ард хэн нэгэн нумтай хүн байгаа юм биш биз гэсэн хардлага ч нийгэмд яваад эхэллээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12