Виктор Зыков: ОХУ-д зөвшөөрөөгүй газар тамхи татвал 60-90 мянган рублиэр  торгодог

2017-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

З.ЦАСАНЧИМЭГ

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 15-64 насны иргэдийн 27.1 хувь нь тамхи татаж байгаа бөгөөд тамхины хэрэглээ буураагүй байна. Халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйлд тамхи орж байдаг байна. Манай улсад тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг, хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болжээ.

ОХУ-д хэвлэл мэдээллийн салбар тамхины хэрэглээг багасгахаар хэрхэн оролцдог, ямар асуудал дэвшүүлэн нэвтрүүлэг хийдэг, манай улсад ямар боломж, техникийн ямар туслалцаа үзүүлэх вэ гэдэг дээр хамтарч ажиллах талаар Эрүүл мэндийн яамны сургалт мэдээллийн төвд Фокус судалгааны төвөөс уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад “Тамхигүй хүүхдүүд” ОУ-ын байгууллагын ОХУ дахь төслийн зохицуулагч Ольга Кнорре, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны урьдчилан сэргийлэх анагаах ухааны үндэсний судалгааны төвийн хуульч Виктор Зыков нар оролцсон юм.

Уулзалтын үеэр ОХУ-ын тамхины эсрэг хориг арга хэмжээ, манай улсын тамхины хэрэглээг голлон танилцуулсан юм. ОХУ-д тамхины тухай 2008 онд 14000 нийтлэл гарч байсан бол 2016 онд 71000 болж энэ тоон үзүүлэлт тав дахин өссөн  байна. Сэтгүүлчид тамхины сөрөг үр дагаврыг олон нийтэд танилцуулах, мэдээлэх  үүрэгтэйг Ольга Кнорре онцолсон юм.

- Виктор Зыков: Хуулиар тамхины асуудлыг цогцоор нь шийдсэн

-ОХУ-ын Эрүүл мэндийн яамны урьдчилан сэргийлэх анагаах ухааны үндэсний судалгааны төвийн хуульч Виктор Зыков “Тамхины эсрэг үйл ажиллагаа явагдсаны үр дүнд хэрэглэгчдийн тоо 9-10 хувиар буурсан. 2009 онд 41 нас хүрсэн хүмүүсийн 39-41 хувь нь  утаат тамхи хэрэглэдэг байсан бол 2016 он болон 2017 оны эхний судалгаагаар 31 хувь болон буурсан байсан. 2015 оны байдлаар өсвөр насны тамхи хэрэглэдэг хүүхдүүдийн тоо 2-3 дахин буурсан. Тамхи худалдаалах цэгүүд багассан нь хамгийн том нөлөө үзүүлсэн. Бусад нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодотговол татвар нэмэгдсэнээр тамхины хэрэглээ багассан. Худалдаалах цэгүүд болон зөв хуулиар тамхийг хорьсноор тамхины асуудлыг цогцоор нь шийдсэн. ОХУ-д зөвшөөрөөгүй газар тамхи татвал 60-90 мянган рублиэр буюу 1000-1500 доллараар торгодог. 2008 онд ОХУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн орсон. Улмаар 2013 онд тамхины  хуулийг баталсан. Уг  хууль нь суурь конвенцийн бүхий л үндсэн заалтыг тусгасан. Хүчин төгөлдөр болсноос хойш ОХУ дахь тамхины хэрэглээ 10 нэгжээр унасан. Энэ тоо нь тамхи татаж байсан таван хүний дөрөв нь тамхинаас татгалзсан гэсэн үг юм. Тамхины хэрэглээний хувь буурсан энэ үзүүлэлт нь хуулинд олон нийтийн газруудад тухайлбал, нийтийн хоолны газруудад 100 хувь хориглосон заалт хэрэгжиж байгаатай холбоотой. Мөн энэхүү заалтыг сайн хэрэгжүүлснээр тамхи татаж байгаа хүний тамхи татах дуршил нь тодорхой хэмжээгээр буурах ач холбогдолтой. Энэ хориг нь маш амжилттай болсон гэж үзэж байгаа. Гэхдээ хэрэгжилтийн явцад гол анхаарлаа хуулийн этгээд, байгууллагатай торгууль тооцох чиглэлд хандуулан ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн шаталсан судалгаагаар 15-64 насны хүн амын 27  хувь нь тамхи татаж  байгаа. ОХУ улсынхтай харьцуулбал Монгол Улсынх илүү байгаа. Хуулиа хэрэгжүүлж байгаа явцад Монголын энэ тоон үзүүлэлт буурах байх гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Б.Туяа: Жишиг дүүрэг байгуулах  “Тамхигүй Баянзүрх дүүрэг” төсөл бичсэн

-Фокус ТББ-ын төслийн зохицуулагч Б.ТуяаМанай байгууллага Төрийн бус байгууллага учраас тамхины үнэлгээтэй холбоотой ямар нэгэн ажил хийдэггүй. Олон нийтэд тамхины хэрэглээнээс хэрхэн татгалзах, залуучуудад яаж эрүүл мэндэдээ хор учруулахгүй байх вэ гэдэг талаас нь ажилладаг. Хуулийн хэрэгжилтийн талаар олон нийтэд зориулсан, эрүүл мэндийг нь хамгаалсан төсөл хэрэгжүүлэхэд танай хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна гэж хариу өгдөг. Иймд бид тамхины хяналтын хуулийн тухай мэргэжилтнүүдтэй ажиллаад байгаа юм. Залуучуудад зориулсан төсөл хийе гэхээр боломжгүй болчихоод байгаа. Манай байгууллага жишиг дүүрэг байгуулъя гэж “Тамхигүй Баянзүрх дүүрэг” төсөл бичсэн. Тамхигүй орчинг бий болгох чиглэлээр төсөл боловсруулж өргөн барьсан. Манай улс эрх зүйн орчноо сайжруулвал төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

3 цаг 48 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

7 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

7 цаг 19 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

15 цаг 27 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

15 цаг 27 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

15 цаг 27 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин