“Эрдэнэт” хэнд очих вэ?

2017-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.АНУ

Цагаан сарын өмнөхөн Монголыг тэр чигт нь шуугиулсан “Эрдэнэт”-ийн наймаа юу болов. Хуучин засгийн үед хийгдсэн гэрээ хэлцлийг хүчингүйд тооцож, хувийн хэвшилд очсон зэс, алтны хамгийн том энэ ордын 49 хувийг төр эргүүлэн авахаар талцсан хурц шүүмжлэл, маргаан хэний талд шийдэгдэх бол гэсэн  хүлээлт үргэлжилж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр бие даан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал болон түүний хүрээллийн хүмүүсийн дөрвөн компаниас зээлжээ. Өөрөөр хэлбэл, ХХБ нь харилцагчдийнхаа мөнгөөр бизнес хийсэн байна. Тиймээс төр “Эрдэнэт”-ийг өөрийнхөө мэдэлд 100 хувь авах ёстой” хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Эрдэнэт”-ийн нэг ч хувьцаа манай банкны эзэмшилд байхгүй. Хоёрдугаарт, эрх мэдлээ тогтоосон ямар ч асуудал гараагүй. Гуравдугаарт, манай банкаар дамжуулан “Эрдэнэт”-ийн хувьцааг худалдаж авсан гэх ойлголт огт байхгүй. Бүх мөнгийг зөвхөн зээл хэлбэрээр босгосон учраас “Эрдэнэт”-д гадны ямар нэг оролцоо байхгүй” хэмээн мэдэгдэж байлаа.

Одоогийн нөхцөл байдалд Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг эргүүлэн авлаа гэхэд хөрөнгө мөнгөний хувьд хэр боломжтой вэ гэсэн асуулт үүний дараа урган гарч байна. Наймаа буцахад 100 сая ам.долларын торгууль төлөх тухай ч яригдаж буй. Данс нь улайж ОУВС-гаас бадар барихдаа хүрсэн Монгол Улсад яг одоогоор “Эрдэнэт”-ийг эргүүлэн авах санхүүгийн чадвар байхгүй гэж зарим судлаачид үздэг юм билээ. Тухайлбал, “Монгол зэс” компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн мэдэгдлийнхээ үеэр худалдан авалтын гэрээг хүчингүй гэж үзвэл Засгийн газраас 500 сая ам.доллар нэхэмжилнэ гэдгээ мэдэгдсэн.

Дотоодод өрнөсөн энэхүү үйл явдлыг гадаадын хөрөнгө оруулагчид, түншүүд хэрхэн харж байгаа бол. Тухайлбал, Монгол дахь Америкийн Худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Жэй Лиотта “Яаж нэг зүйл тухайн нэг Засгийн газар, парламентын үед хуульд нийцэж байснаа өөр нэг засгийн үед хуульд нийцэхгүй болж болох юм бэ. Би зөвхөн Эрдэнэтийн талаар яриагүй байна. Хууль бол ямар ч цаг үед тогтвортой байдлаа хадгалах ёстой” гэсэн бол ““Ройтерс” агентлагийн сурвалжлагч Террэнс Эдвардс “Санаа зовоож байгаа нэг асуудал нь парламент цагдаа, шүүгч болон гэрчийн үүргийг өөрөө гүйцэтгэж байна. Энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдэх ёстой байсан ч яагаад тэгээгүйг нь гайхаж байна” гэжээ.

 

Банкны салбарынхан, хөрөнгө оруулагчид, Засгийн газар тодорхойгүй байдал дунд яг одоо бүдчиж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хамгийн гол эх үүсвэр нь хөрөнгө оруулалт гэдгийг өнгөрсөн 2011 он бидэнд харуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт үерлэж байхад эдийн засгийн өсөлт анх удаагаа 17 хувь давж байлаа. Харин одоо мөнгөний урсгал царчихсан энэ үед өсөлт ердөө л 3-5 хувиар хэмжигдэж байна. Иймээс ч эдийн засгийн хямралыг гэтлэх суурь боломж нь хөрөнгө оруулалт гэдгийг Засгийн газар ч хүлээн зөвшөөрсөн. Үүнийгээ баталж мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд яг одоо хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлах цаг ирээд байна.

Асуултын хариултыг “Эрдэнэт”-ийг нэг тийш болгох тэр цагт хэн хүнгүй ойлгох биз ээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12