
Т.ДАЛАЙ
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш /03.13/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Өглөө 09:00 цагт эхлэх уг хурлыг шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүний нэрийг одоогоор нууцалж байгаа юм. Энэ нь шүүгчдийг гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоор хийгдэж байгаа ажил хэмээн албаныхан тайлбарлажээ. Шүүх хуралд шүүгдэгчдээр анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял сонсоод байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, 24 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ нар болон тэдний өмгөөлөгчид оролцоно. Түүнчлэн хохирогч талаас С.Зориг агсны дүү С.Оюун оролцох ажээ.
Эх сурвалж:ww.polit.mn