
Т.ДАЛАЙ
Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шинээр авч байгаа иргэд Олон улсын стандартад нийцсэн гэрчилгээтэй боллоо. Энэ гэрчилгээ нь одоо ашиглаж байгаатай ижил загвартай боловч Монгол болон Англиар бичигджээ. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг заавал гэрчилгээгээ соль гэсэн шаардлага тавихгүй бөгөөд тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх зэрэгт шинэчилсэн гэрчилгээг олгохоор зохион байгуулж байгаа гэнэ.
Эх сурвалж:www.polit.mn