Улсын баатар М.Жанчивын үргэлжлэл холбоочин хорооныхон

2017-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН, Ц.ЭНХТУНГАЛАГ

Зэвсэгт хүчний яруу алдарт 96 жилийн ой удахгүй тохиох гэж байна.  2011 оноос эхлэн гуравдугаар сарын 18-ны өдрийгМонгол цэргийн өдөрхэмээн зарлаж, тэмдэглэж эхэлсэн байдаг. Эх орныхоо батлан хамгаалах салбарыг нэр төртэй өргөж яваа цэргийн ангиудын нэг Хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжитАлтан гадас одонт, Зэвсэгт хүчний 013 дугаар ангиас энэ удаагийнАмьдралын тойрог”-оо бэлтгэлээ

 

ДӨЛТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙВ

Үүр цайж, нар манддагаараа мандан Улаанбаатарт жирийн нэгэн өглөө эхлэв. Харин 013 дугаар ангийг зорьж очсон энэ өглөө онцлох олон үйл явдалтай ер бусын байв.  “Төрийн дуулалэгшиглэхтэй зэрэгцэн цэргүүд жагсч, Төрийн далбаагаа мандуулнаТүүнийг нь харж зогссон бидний сэтгэл эх орноороо бахархан огшиж байсан юмӨглөө бүр  “Төрийн дуулал”-аа сонсч, орой бүр  “Төрийн дуулал”-аа дуулан ёсолж, ажлаа өндөрлүүлдэг цэргийн алба хаагчдад атаархах сэтгэл төрнөИйм нэгэн эх орноороо бахархан огшсон өглөө 013 дугаар ангид эхлэвТус анги ньТусгай салаакиногоор үзэгчидтэй эчнээ танил болжээ. Мөн Зэвсэгт хүчинд холбооны боловсон хүчин бэлтгэдэг Монголын ууган цэргийн ангиудын нэг юм. Гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид алба хаах хугацаандаа холбооны мэргэжлээр давхар суралцдаг нь сайшаалтай. Биднийг очсон өдөр СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудын дундДөлнэртэй цэрэгжилтийн тэмцээнийг зохион байгуулж байв. Тус тэмцээний талаар дүүргийн цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллааТэрээрДөлтэмцээн эртнээс уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн. Үзэл санааны болоод бие бялдарын хөгжил олгох гээд олон давуу талтай. Төгсөх ангийн сурагчдын дунд эх оронч сэтгэлгээг бий болгох, зөв алхаж гишгэж сурах, захирах захирагдах ёсыг мэдэх гэх мэт олон ойлголт өгч байнагэв. Тус тэмцээнд СХД-ийн 17 сургууль оролцож жагсаал, гранат шидэлт, хуулийн мэдлэг, удирдах чадвар, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар, бие бялдарын цогцолбор дасгал зэрэг шалгуураар шилдгүүдээ тодруулж байв.

 

Р.ГАВААГИЙН НЭРЭМЖИТ АЛДАРЫН ТАНХИМЫГ БАЙГУУЛЖЭЭ

Хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит танхимыг 013 дугаар ангийн ахмад Ж.Төгсмандах танилцуулав.

Тус ангийг  2009 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит болгосон бөгөөд тэр үеэс алдарын танхимыг байгуулжээ. 013 дугаар ангийн ахмад Ж.Төгсмандах ангийнхаа онцлог болон алдрын танхимыг танилцууллаа. Танхимд Р.Гаваа агсны эдлэж, хэрэглэж байсан хувцас, шагнал, одон медаль, түүний цуглуулга болох хутга, сэлэм зэргээр тохижуулжээМөн Р.Гаваа агсан маань гэрэл зураг ихэд сонирхдог байсан бөгөөд  зургийн аппаратууд нь сонирхолтой юм. Уг танхимыг нээхэд Р.Гаваа агсны ар гэрийнхэн нь тусалжээ. Түүний дараа бид ангийн нэрэмжитДайчин алдарын танхим”-д саатлаа. Тус танхимд үе үеийн захирагч нар болон тус ангид ажиллаж байсан алдартнуудын гэрэл зургийг өлгөжээ.   Мөн цэргийн холбооны үе үеийн эдлэл хэрэгслүүдийг байрлуулсан байвМөн алдрын танхимд  бидний сайн мэдэх Монгол Улсын баатар ахлах түрүүч М.Жанчивын зүлгэн дээр хэвтэн амаараа утас холбож буй уран зураг анхаарал татсан юм. “Атаатны тасалсан холбооны шугамыг амаараа залгаж холбоо тогтоосонхэмээх дуунд түүний гавьяаг мөнхөлсөн байдагЕр нь холбооны салбар гэдэг зэвсэгт хүчний зүрх болсон нэгэн чухал хэсэг гэдэг нь эдгээр танхимаас харагдаж байлаа. “Холбоо тасарвал дохио, команд, мэдээлэл дамжих ямар ч боломжгүй. Зэвсэгт хүчний амжилтын үндэс нь холбоо юмгэж хошууч Б.Аюурзана ярьж байвТус танхим нь байлдагч нарт ахмад дайчдаараа бахархах, эх оронч сэтгэлгээтэй болох, ангийнхаа түүхэн замналыг мэдэх, эерэг сэтгэгдэл төрүүлхүйц ажээ. 2016 онд танхимд засвар үйлчилгээ хийж шинэчилсэн байнаЦааш харвал тус ангиас төрсөн алдартнууд, генералуудын зургийг эгнүүлжээ. Түүн дотор онц холбоочин цөөнгүй байв. Онц холбоочин хурандаа н.Бат-очир өдгөө 90 гаруй настай ч  салбарынхаа чиглэлд ном зохиол гаргаж, шүлэг яруу найраг туурвиж, дурсамжтай түүхэн яриануудыг хүүрнэж залуу үедээ үлгэр дуурайлал болж яваа талаар ахмад Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагчийн орлогч, хошууч Б.Аюурзана бахархан ярьж байв. Тэрээр 1999 онд БХИС-д элсэж холбооны ангид суралцаж төгссөн энэ салбарын мэргэжилтэн юм байна.

 

БАЙЛДАГЧДЫН НЭГ ӨДӨР

Тус ангид Орхон, Булган, Дархан, Сэлэнгэ зэрэг олон аймгаас ирсэн залуус цэргийн алба хааж байна. Байлдагч нар ангийн захирагчийн баталсан өдөр тутмын цагийн хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэж байнаӨглөө 06 цаг 30 минутанд босч, өглөөний гүйлт, гимнастик хийнэТүүний дараа өглөөний хоол, өглөөний үзлэг, анги нэгдэлт хийж хичээл сургалтдаа сууж байна. Түүнчлэн түрүүч нарын цаг буюу дадлагын цаг гэж бийҮүгээр цув задлах, буу угсрах, техник хэрэгслийн засвар үйлчилгээний дадлагыг давхар гүйцэтгэдэг байна.   Орой 22:00 цагт оройн тоондоо орчихоод амардаг гэнэ. Байлдагчид анхан шатны болон ерөнхий бэлтгэлд суралцажцаашлаад цэргийн мэргэжлийн хичээлүүд гэсэн дараалалтайгаар суралцаж байнаБүх сургалтад хамрагдсаны дараа практик болгон хээрийн сургалтад гарнаТус ангийн цэргүүд цагийн хуваарийн дагуу даваагаас пүрэв гаригт хичээлтэй, баасан гарагт хичээлгүй байдаг аж.  Биднийг сургалтын үйл ажиллагаатай танилцахад, салаан захирагч, дэслэгч Б.Золбатаар ахлуулсан байлдагчид харуул манааны үүрэг, гүйцэтгэл гэсэн сэдвээр сургалт явуулж байлаа. Хичээл нэг цаг 30 минутаар орох ба өдөрт зургаан  цаг  хичээллэдэг байнаЗэвсэгт хүчний 013 дугаар ангид үүрэг гүйцэтгэж буй байлдагчдын сэтгэгдлийг сонслоо.

Байлдагч Б.Очир - Би 2016 оны цэрэг татлагын II ээлжээр энэ ангид алба хаахаар ирсэн. Ажил, амьдралаа дээшлүүлэх, төрийн албанд ажилд орох зорилготой өөрийн хүсэлтээр цэргийн албыг сонгосон. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэж тэр дундаа холбооны 013 дугаар ангид алба хааж байгаадаа баяртай байна. Олон найз нөхөдтэй болж, хүнээс үг сонсож, тэвчээр хатуужилтай болж байгаа. Хөгжилтэй, хөгтэй, баяртай, гунигтай дурсамжууд бий.Цаг хугацаа хурдан юм. Нэг л мэдэхэд 4-5 сар өнгөрсөн байна.

Байлдагч Н.Бумбаяр - Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас энэ ангид алба хаахаар зорьж ирсэнДунд сургуулиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалт өгч  БХИС-д орох байсан ч тус сургуульд орж чадаагүйМУБИС-ийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн анги авсан. Миний сонирхол биш учир суралцаагүй. Холбооны мэргэжилд сургадаг гэдэг утгаар нь энэ ангийг сонгосон. Ерөнхийдөө өөрийн сонирхолдоо хөтлөгдөж ирсэн. Цэргийн алба хаахад хүндрэл бэрхшээлтэй зүйл байхгүй байна. Өглөө эрт босоход жаахан хэцүү санагддаг байсан. Одоо ч дасчихсан. Тэвчээр хатуужилтай, болж олон найз нөхөдтэй байгаадаа сэтгэл хангалуун байна.

Байлдагч Ч.Чинбаяр -Би Дорнод аймгаас ирсэн. Төмөр замын дээд сургуулийг машинист мэргэжлээр төгсөөд хагас жил ажиллаж байгаад Төрийн байгууллагад ажилд орох зорилго байсан учраас цэргийн алба хаахаар зорьсон. 013 дугаар ангид алба хааж байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Манай ангид бахархах зүйл олонтой. Би айлын бага нэлээд эрх өссөн. Цэрэгт ирээд олон дарга нараас тушаал сонсч тэвчээр хатуужилтай болох, цаг баримтлах, хүнээс үг сонсож сурах зэрэг олон зүйлд суралцаж байна. Үеийнхээ залууст хандаж хэлэхэд цэргийн албаа хаагаад, иргэнийхээ үүргийг биелүүлээрэй гэж хэлмээр байнагэвМөн тус ангид олон жил жагсаалын даргаар ажиллаж байсан ахлах ахлагч М.Батбаатарын сэтгэгдлийг сонслоо. Тэрээр цэргийн албанаас эхлэн гэрээт цэргээр үлдэж, одоог хүртэл 19 жил Зэвсэгт хүчинд хүчин ажиллаж яваа юм байна. Ажиллах хугацаандаа 2005 онд Ирак, 2007 онд Сирилеонд хоёр ч удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож байжээ. Тус ангид олон жил жагсаалын даргаар ажиллаж байгаа бөгөөд шинэ цэргүүдэд жагсаалын дэг, алхаа гишгээ зэргийг заадаг байна.

П.Намжилдорж: ЦЭРГИЙН ХОЛБООНЫ МЭРГЭЖЛЭЭРЭЭ УГ АНГИД АЖИЛЛАХ НЬ БАХАРХАЛ ЮМ

Зэвсэгт хүчний 013 дугаар  ангийн Штабын дарга, дэд хурандаа П.Намжилдоржтой ярилцлаа.

-Удахгүй Монгол цэргийн өдөр тохиох гэж байнаЭнэ баяраар ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Яруу алдарт 96 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байнаОйг угтсан үйл ажиллагаанууд ерөнхийдөө эхэлсэн байгааСХД-ийн ЕБС-ийн дундДөлтэмцээнийг зохион байгуулж байна. Уг тэмцээнд манай ангийн зүгээс цэргийн сургалтын материаллаг баазхүн хүчээ дайчлан ажиллаж байгааМөн Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион явуулдаг цэргийн холбоочдын тэмцээн манай анги дээр болноМөн удахгүйМарш, тактикийн тэмцээн”  болноМэдээж үүний зэрэгцээ ахмадуудаа хү­лээн авч уулзалт зохион байгуулах зэрэг  олон ажил төлөвлөөд байна.

-Цэргийн холбоо гэдэг онцлогтой юм. Энэ салбарын хөгжлийн тухай ярихгүй юу?

-Манай салбарт шинэ цагийн техник технологийг эзэмшсэн, мэргэжлийн хүмүүс ажилладаг. Гадаад руу холбоочдоо явуулж суралцуулж байна. Орос, Солонгос зэрэг олон улсад суралцаж мөн энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, залуус маань туршлага солилцож байна. Мэдээлэл, технологийн хувьд нэг их хоцрогдсон, хуучирсан зүйл байхгүй дээБи холбооны  салбараа орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа гэж хардаг.

-Та ажлын гараагаа аль ангиас эхлэж байв

-Анх 189 дүгээр ангиас ажлын гараагаа эхэлсэн. 336, 327 дугаар ангиудад салаан захирагч, холбооны зангилгааны дарга, инженер, штабын даргын орлогчоор ажиллаж байсан. Манай анги Зэвсэгт хүчний нөлөө бүхий ангиудын нэг. Оюутан байхдаа салаан захирагчийн дадлага хийхээр ирж байсан. Түүнээс хойш 2011 онд Батлан хамгаалахын удирдлагын академийг төгсөөд штабын даргын орлогчоор ирж байсан. Энэ ангитай холбоотой зүйлс олон бий. Цэргийн холбооны мэргэжлээрээ уг ангид ажиллана гэдэг бахархал юм.

-Цаашид ангидаа  ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Байгууллага ,айл өрх бүр л үүднээсээ авахуулаад өнгө үзэмж цаашлаад дотоод зохион байгуулалтдаа анхаардаг. Үүнтэй адил нэн түрүүнд ангийнхаа бэлэн байдлыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, цэргийн сургалтыг нэмэгдүүлэх, тэдний ар гэрийн амьдрал руу чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Олон улсын төвшин ямар байна түүнтэй л адил төвшинд ажиллахыг хичээж байна даа... гэв.

Ийнхүү бид Монгол Улсын холбооны томоохон хороо болох Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг Монголын цэргийн өдрийг  угтанАмьдралын тойрог”-тоо зочноор уривЭнэ салбарыг холбоогүйгээр төлөөлөх аргагүйТэд  үнэ цэнээ мэдрэн Батлан хамгаалах салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж явна.   Атаатны тасалсан холбооны шугамыг амаараа залгаж холбоо тогтоосон Улсын баатар ахлах түрүүч М.Жанчивын үргэлжлэл болсон олон мянган баатарлаг залуусыг энд бэлтгэж байна.

“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

6 цаг 37 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

6 цаг 37 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

18 цаг 39 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Уржигдар 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Уржигдар 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Уржигдар 06 цаг 00 мин