Захирлыг солих нь тодорхой, гэхдээ ийм аргаар биш

2017-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЧИР

Сонгуульд хэн ялна, түүний тал нийгмийн бүхий л салбар, төрийн бүхий л албан тушаалыгэзлэнавна. Энэ нь сүүлийн сонгуулиудад улам чанаржин, бараг бичигдээгүй хууль болсон зүй тогтол юм.

2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН ч энэ замаар л явж байна. Одоо тэдний өмнө боловсролын салбар дахьшинэчлэлт, өөрчлөлт”-ийг хийх ажил тулаад байна. Ер нь бол АН 2012 онд хоёр сарын дотор бүрэн цэвэрлэгээ хийснийг хэн хүнгүй л мэднэ.

Их, дээд сургуулиудын захирлуудыг АН-ынханөөрийн хүмүүс”-ээрээ сольсон ч  өнөөдөр тэд ажлаа хийсээр яваа. Эх сурвалжаас авсан мэдээллээр МАН төрийн албаны тогтвортой байдлыг хангахаар зарим албан тушаалын, ялангуяа боловсролын салбарын удирдлагуудын суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хэвээр үлдээхээр шийдэв үү гэтэл бас үгүй ажээ. Их, дээд сургуулиудын захирлуудыг бол сольж таарах юм байна. Харин энэ ажлыг гардан хариуцаж байгаа Ж.Батсуурь сайд л эвийг нь олж, эвтэй цагийг хараад сууж байгаа гэнэ. Гэтэл зарим их, дээд сургуулиас улс төрийн бус шалтгаантай гомдол, өргөдлүүд ихээр ирэх болжээ.

Нэг нь АШУИС. Ж.Батсуурь сайдад ирсэн мэдээллээр АШУИС мэтийн зэрэг зарим их, дээд сургуулийн багш, ажилтнууд маш их дарамтанд байж, хөдөлмөрийн хууль зөрчигдөж, ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болж, одоогийн захирлыг дэмжсэн гарын үсэг зурах, сошиал ертөнцөд худал хуурмаг мэдээлэл цацахыг удирдлагын зүгээс шаардаж, тэгээгүй тохиолдолд гадуурхах, хавчих, цалин мөнгийг нь хасах, доромжлох, дээрэлхэх явдал газар авах  болсон талаар байнга гомдол мэдүүлэх болсон гэнэ. Тэрчлэн оюутнуудын сурч, боловсрох эрх зөрчигдөж, зөвхөн мөнгө төлсөн оюутнуудад үйлчилдэг, шалгалтын дүнг өөрчилдөг, ангиар нь шалгалтад унагаж, дахин шалтгалт өгүүлж асар их хэмжээний мөнгө нэхэмжилдэг. Тэр мөнгө хаашаа ордог, хэрхэн зарцуулагддаг тал дээр ямар ч хяналт байхгүй байгаа талаар оюутнууд гомдоллох болжээ. Тодруулбал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар ньНэг ардчилалфракцийн үүсгэн байгуулагч, санхүүжүүлэгчдийн нэг, Боловсролын сайд асан АН-ын Л.Гантөмөрийн томилсон хүн гэдэг юм байна. Өөрийн хамаатан садан, хамсаатны бүлэглэлийг бий болгож тэрүүхэн тэндээ сургуулийн бүхий л асуудлыг шийддэг, менежментийн мэдлэг дутмаг, хамтын удирдлагын зарчимгүй, маш ёс зүйгүй, сургуулийн академик шинж чанарыг үгүй болгож өөрийн хувийн компани байгаа мэт хандаж, сургуулийн багш, ажилчдын эрхийг уландаа гишгэдэг, доромжлон гутаадаг, өөрийн үзэмжээр ажлаас халж сольдог, хууль эрх зүйн наад захын мэдлэггүй, сургуулийг академик шинж чанараас нь алдагдуулсан гэсэн гомдол багш ажилчдын зүгээс Боловсролын яаманд байнга ирэх болжээ. Г.Батбаатар захирал хувийн ашиг сонирхлын зөрчил ихтэй.  “Биоанагаахын сургуулийн лаборатори гэсэн нэртэй лаборатори байгуулж, хувийн компанийхаа урвалж бодисыг өндөр үнэр шахаж нийлүүлдэг, төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ гүйцэтгэх тендер зарлахдаа хууль эрх зүйн хүрээнд ажилладаггүй нэг ажлыг зориуд жижиглэн олон ажил болгон зарладаг. Танил талдаа өгдөг. Одоо баригдаж буй эмнэлгийн барилга, шинэ цогцолборынА”,”Бблокын барилгын тендер зарласныг шалгах шаардлагатай гэсэн гомдлууд ирдэг гэнэ. Үнэхээр ийм гомдол үнэн байдаг бол Г.Батбаатар байтугайг шууд л солих хэрэгтэй.

Гэвч үүнтэй зэрэгцэн бас нэг марзан юм их, дээд сургуулиуд, цаашилбал боловсролын салбарт гарсан байна. Сар гаруйн өмнө МАН-ыг дэмжигч, МУБИС-ийн багш нар гэх хэдэн марзан хүн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нарт хаяглан нэгэн захидал гээчийг илгээжээ. Түүндээ МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалын бүтэхгүй хүн гээд олон “баримт” бичжээ. Энэ ч яахав, үнэн эсэхийг шийдэх газар нь өөр бий. Харин Монголын багш нарыг бэлтгэдэг цорын ганц, хамгийн том сургуульд юу гээч нь болоо вэ. МАН-ыг дэмжигч багш нар гэж юу гэсэн үг болохыг ойлгосонгүй. МАН-ыг дэмжигч МУБИС-ийн багш нар хэнийг бэлтгэх вэ, хичээл дээрээ юу заана гэсэн үг вэ. Тэдний шавь нар Монгол орны өнцөг булан бүрт цэцэрлэгээс эхлээд бага, дунд, их, дээд боловсрол олгохоор та бидний хүүхдүүдийг сургаж байгаа гээд бод доо. Боловсролын салбар нь шуудхан улстөржөөд давхисан улс орон дэлхийд ганц манайх л байх. Ер нь бол үүнийг шулуухан ойлгох хэрэгтэй. Их, дээд сургуулийн захирлыг солих үүргийг намаасаа авсан хүний л бантагнуулж байгаа ажил биз ээ. Түүнээс бус дээд сургуулийн багш нар арай ч ийм дээрээ тулаагүй байлгүй гэж найдъя.

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

3 цаг 49 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

7 цаг 14 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

7 цаг 19 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

15 цаг 28 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

15 цаг 28 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

15 цаг 28 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин