“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалтыг зохион байгууллаа

2017-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

УИХ-аас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан бөгөөд уг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд хийж байгаа энэ уулзалтад төрийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцов.

Тодруулбал, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, яамдын төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга нар хүрэлцэн ирж оролцлоо.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал уулзалтыг нээж хэлэхдээ, “Авлигатай тэмцэх ажилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо чухал. Төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаараа бид энэ уулзалтаараа ярьж байна. Цаашдаа бид авлигажсан, хүнд сурталтай төрийн үйлчилгээг иргэд авч тэвчидэггүй байх үзлийг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, сургах, авлигын эсрэг боловсрол олгоход анхаарлаа хандуулж ажиллана. Өөрөөр хэлбэл, онол, ярьж, олон нийтийг “авлига”-аар сүрдүүлэх биш амьдралд нийцсэн, монгол хөрсөнд бодитой буух бодлогоор авлигатай тэмцэх ёстой гэж үзэж байна” гэдгийг онцолсон байна. Уулзалтын үеэр гуравдугаар сарын 13-наас эхлэн АТГ-аас яам, агентлаг, нийслэл дүүргийн төр захиргааны байгууллагуудад ажиллах удирдамжийг танилцуулж, гардуулан өглөө.

Удирдамжид, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр танилцах, тухайн байгууллагатай холбоотой санал гомдлыг иргэдээс авах, авлигын эрсдэлийн үнэлгээг хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг таниулах, сургалт зохион байгуулах арга зүйн зөвлөгөө өгөх, Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажил багтсан байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд Авлигаас сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл байгуулагдан ажиллах ёстой бөгөөд энэ зөвлөл нь авлигатай тэмцэх ажилд иргэдийн оролцоо хяналтыг бий болгоход чухал үүрэгтэй гэдгийг Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэллээ.

Эх сурвалж: http://www.iaac.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12