Галын фронтын эзэд

2017-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Генерал хэмээх эрхэм цол дэлхий дээр анх XVI зууны үеэс Франц улсад олгож эхэлснээс хойш өнөөдөр дэлхийн 200 гаруй улс оронд хэрэглэж байна. Харин манай улсад БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд олгож эхэлснийг түүхэнд тэмдэглэжээ. Цагдаагийн үйлсэд нэг насаа зориулан нэгэн сэтгэлээр ажилласан эрэлхэг мянга, мянган залуус бий. Тэд одоо ч үүргээ нэр төртэй биелүүлэн энхийн манаанд зогссоор байна. Монголын цагдаагийн байгууллагын түүхэнд 17 генерал цолтон төржээ. Тэдний дундаас мөрдөн байцаах хэлтэст нэр төртэй ажиллаж төр түмнээсээ хошууч генерал цол хүртсэн хоёр эрхмийг энэ дугаарт онцолж байна. Тэд бол хошууч генерал А.Думбурай, Б.Даваасамбуу нар юм.

 

Б.ДаваасамбууСАЙН МӨРДӨН БАЙЦААГЧ МЭРГЭЖИЛДЭЭ ҮНЭХЭЭР СОНИРХОЛТОЙ БАЙДАГ

​​​​​​​

Цагдаагийн албаны хүнд хүчир албадын нэг нь мөрдөн байцаах алба. Мөрдөн байцаах албанд ажиллана гэдэг галын фронтод ажил­лаж байгаатай адилхэ­мээн хошууч генерал Б.Даваасамбуу гуай дурсчээ. Б.Даваасамбуу гене­рал цагдаагийн байгууллагад 1954 оноос төлөөлөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч дарга хүртэл албан тушаал дэвшиж ажилласан эрхэм. Тэрээр ажил үйлсээрээ манлайлан 1976 онд хошууч генерал цол хүртжээ. Тэрээр энэ албанд 24 жил ажилласан хошууч генерал билээ. Цагдаагийн байгууллагад ажилласан ихэнх хугацаанд мөрдөн байцаах албанд ажилласан зангарагтай. Мөрдөн байцаах алба гэдэг энэ байгууллагын гол нүүр царай, сонсогч бүрийн ажиллахыг хүсдэг алба. Энэ тухайгаа тэрээрМөрдөн байцаагч хүн бол гэмт хэрэгтэй тэмцэх жинхэнэ галын фронт дээр ажиллаж байгаа хүн. Тиймээс ихээхэн зориг самбаатай, тэсвэр хатуужилтай байх шаардлагатай. Сайн мөрдөн байцаагч байхын тулд ажлынхаа утга учрыг гүнзгий ухамсарлаж ойлгосон, үнэлж хүндэтгэж чаддаг, бас мэргэжилдээ үнэхээр сонирхолтой байх ёстой. Хэрэг мөрдөхдөө аль нэг талыг баримталбал нэн аюултай. Яллах ба цагаатгах, хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тэгш нэг зин­даанд тавьж өрсөл­дүүлэн шалгаж байж л үнэд хүрнэхэмээн дурсчээ.

Б.Даваасамбуу гуайд хошууч цол олгосны дараа 1978 онд төрийн хууль цаазын зөвлөх цол хүртээсэн. Мөн түүний олон жилийн хөдөлмөрийг нь үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Цэргийн хүндэт болон түүхт ойн медалиуд, ЗХУ, Чехословак, Унгар, Герман, Куба зэрэг гадаад улсын медалиудаар шагнаж байжээ.

 

ЦАГДААГИЙН ИХ АЖЛЫН МАСТЕР

 

Хошууч генерал А.Думбурай гуай Увс аймгийн уугуул. Ажлын гараагаа тус аймгийн боловсролын салбараас эхэлсэн түүхтэй. Харин 1949 оноос аймгийнхаа Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн гэдэг. Түүнийг мэргэжлийн шилдэг мөрдөгч байсныг салбарынхан дуу нэгтэй хэлдэг билээ. Бас цагдаагийн их мастер ч гэх нь бий. Тэрээр Б.Даваасамбуу генералын хэлснээр бас л галын фронтын эзэн. Эрүүгийн эрэн сурвалжлах хэлтсийн даргаар 16 жил ажилласан туршлагатай. Энэ хугацаанд амь дүйсэн адармаатай хүнд гэмт хэрэг болгонд гүйцэтгэх ажилтнаар томилогдож байж. Өөрийн төрсөн нутаг Увс аймагтаа хэдэнтээ очиж хүнд гэмт хэргүүдийг илрүүлж байжээ. Тухайлбал, 1969 онд Володя гэх этгээд нэг гэр бүлийг хүйс тэмтэрсэн аймшигт хэрэг гарчээ. Гэмт хэрэгтэн өөрөө оргочихож. Улаанбаатар хотоос УЦСЕГ-ын Өмчийн хэлтсийн дарга А.Думбурай, Мөрдөн байцаах газрын даргатайгаа Увс аймгийг зорьжээ. Хэрэгтнийг барихын тулд цаг хугацаа, мөнгө хөрөнгө хангалттай их зарцуулагдсан гэдэг. Гэвч мөрдөлтийн багийнхан уйгагүй хайсаар хэрэгтний холбоотон 10 хүнийг баривчлан ял шийтгэжээ. Мэдээж энэ хууль ёсоор гүйцэтгэх ажлын хувьд буруу алхам. Гэвч тухайн үеийн нийгэм, ард түмэн хэрэгтнийг олохыг шаардаж, нэг гэр бүлийг хүйс тэмтэрсэн хэргийг маш ихээр зэвүүцэн ярьж байсан гэдэг. А.Думбурай гуай нарийн арга сүвэгчлэн эцгээр нь хэрэгтнийг бариулах арга хэрэглэн эцгийг нь ятгажээ. Тухайн үед Володягийн эцэгт хоёр жилийн ял оноогоод байж. ТүүндОлон хүнийг хөлдөө чирэх хэрэггүй, өөрөө баригдгэж ятгахыг хүсчээ. Эцэг нь ч хүүгээ ятгаж хэрэгтнийг барьсан байна.

Хошууч генерал эрүүгийн хэргийн шилдэг мөр­дөгч байгаад зогсохгүй соён гэгээрүүлэгч байжээ. Түүний цаг­даагийн байгууллагад хийж­ бүтээсэн зүйл хэм­жигдэшгүй. Бүтээсэн ном туурвил маш олон. Тэрээр Монголын сэтгүүлчдийн хорооны гишүүн, түүхч, нийтлэлч. Түүний хүү хууль зүйн ухааны доктор, цаг­даагийн хурандаа Д.Мягмар­цэрэн аавынхаа талаар дурсахдааЦагдаагийн байгууллагын түүхийг үзэхэд миний аавын бүтээ­сэн, шинээр нэвтрүүлсэн, хэрэглэсэн олон арван ажил, шинэ туршлага, байшин барилга, зэвсэг техник хэрэгсэл байдаг нь маш бахархууштай. Дотоодын цэргийн хүчийг анхлан нийгмийн хэв журам сахиулахад ашигласан, иргэдийг бүх нийтээр шинээр паспортжуулах ажлыг эхлүүлж дуусгасан, гадаадын иргэдийн зорчих явдалд хяналт тогтоож, виз бүртгэлийн алба байгуулсан байх жишээтэйгэжээ.

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

3 цаг 48 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

7 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

7 цаг 18 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

15 цаг 27 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

15 цаг 27 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

15 цаг 27 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин