
Өврийн сайхан хангай нутгаар овоглодог уугуул, суугуул иргэдийг нэгдсэн золголтод урилаа. Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс жил бүрийн сар шинийн нэгдсэн золголтыг зохион байгуулж нутгийн түмнийхээ амар мэндийг эрж, өөр хооронд нь уулзуулдаг сайхан уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Өвөрхангайчуудын Гал тахиа жилийн нэгдсэн золголтыг шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу энэ сарын 12-ны ням гаригийн 15:00 цагт АСА циркт зохион байгуулахаар болжээ.
Золголтын талаар 88843030, 99090552 утсаар лавлаж тодруулж болно.