Хачин такси

2017-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Бидний нийслэл сонин содон зүйлээр дүүрэн.  Хааяа таарахаар нүд орой дээр гармаар энгийн атлаа гайхалтай зүйлүүд цөөнгүй бий.  Тийм нэгэн тохиолдолтой өнөөдөр /03.09/  таарав. Улаанбаатарт наран ээж, энгийн нэгэн өглөө эхлэв.  Гараа өргөн такси барьтал гайхалтай, сонирхолтой нэгэн машин надад үйлчлэхээр зогсов. Ороод суутал автомашин дотор биш тоглоомон чимэглэл дунд орсон мэт сэтгэлдэл төрөх ажээ.    Хаа нэг донслохоор машины чимэглэлүүд шажигнан дуугарах бүр л сонин санагдана.  Таксины жолооч Б.Баасан гауй “Чи харин ч гайгүй байна. Зарим хүн орж ирэхдээ цочоод эргээд гараад явчихна бий” гэж байв.  Тэрээр зургаан жилийн өмнө энэхүү “Тoyota Funkargo” маркийн автомашинаа авсан бөгөөд тэр цагаас л машинаа гангалж эхэлжээ.   Б.Баасан цахилгааны засварчин мэргэжилтэй бөгөөд тэр ч утгаараа машины салоноо лед гэрлүүдээр чимэглэж эхэлсэн байна.  Түүний  машинд одоогоор 100 гаруй чимэглэл унждаг тоглоом байна.  Өөрийн зүүдэг мөнгөн гинж, шүтдэг бурхан, мөнгөн тэмдэгтүүд, хурдан морьд, сармагчин, соёмбо, төрийн далбаа гээд угаасаа л түүний машинд байхгүй юм үгүй.  Б.Баасан “Би багаасаа л юм цуглуулах хоббитой байлаа.  Анх арван жилийн сурагч байхдаа унадаг дугуйгаа хүртэл ингэж гангалж унадаг байв. Түүний дараа мотоцикль гээд ер нь  гэрээ ч ингэж чимгэлчихдэг.

-Тийм үү. Гэр чинь бас ийм олон тоглоом гэрэлтэй гэж үү?

-Тийм ээ. Найзууд маань манайд ирэх дуртай.  Танайх яг баар шиг юм аа гэдэг хэмээн инээмсэглэв.  Гэр нь бас ийм гэж бодохоор үнэхээр сонирхолтой санагдав.   Тэрээр Сүхбаатар аймгийн хүн юм.  Ээж нь эд янз бүрийн зүйл цуглуулдаг, долоо хоноод л гэрийнхээ тавилгыг өөрчилдөг хоббитой хүн байжээ. “Би ээжийгээ л дуурайсан” гэж байлаа.  Түүний машинд уйлж байгаа хүүхэд орж ирэхээр нам дуугай болно.  Харин гараад явахаараа уйлдаг гэнэ.   Түүний машин ийм сонин содон байхын зэрэгцээ камер, дуу хураагч, цахилгаан бороохой хүртэл байна.  Шөнө орой явахад янз бүрийн хүн орж ирвэл нэг товч дараад л камер, дуу хураагчаа асаачихна. Хүн  дайрахыг завдвал яг рулийн нь дор цахилгаан бороохой нь байлаа.  Мөн өсгөгч залгах оролт нэмэлтээр хийжээ. Энэ нь зун хөдөө гадаа явахад хөгжим тавиад л хэдэн метртаа хөгжим дамжуулан бүжиглэх боломжтой гэнэ. Ийм нэгэн ид шидтэй хачин таски байна аа байна.

Эх сурвалж:www.polit.mn

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

3 цаг 48 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

7 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

7 цаг 18 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

15 цаг 27 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

15 цаг 27 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

15 цаг 27 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин