
Т.ДАЛАЙ
Хичээлээ тараад гэртээ харих гэж явсан хүүхдийг үл таних этгээд аманд нь ямар нэгэн зүйл хийж мансууруулаад хулгайлан авч явахыг завдсан хэрэг энэ сарын 7-нд гарчээ. Хүүхдийг хулгайлаад авч явж байхад байрных нь таньдаг хүн тааралдан хүүгийн амь насыг аварсан байна. Хүү тухайн үед цусаар бөөлжиж, мансуурсан байдалтай, шоконд орсон байсан гэнэ. Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр 11-р хороололд гарчсан энэ хэргийг Цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn