“Сайхан монгол ээж”-үүдийг өргөмжлөв

2017-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Олон Улсын Эмэг­тэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” эмэг­тэй­чүүдийн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд са­наачилжээ. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд болон эмэгтэй гишүүдийн төлөөлөл хот, хөдөөгөөс хүрэлцэн ирсэн ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат есөн ээжид “Сайхан монгол ээж” өр­гөмж­лөл гардууллаа. Тэ­рээр “Улс орны хөгжлийг түүчээлж, эх орныхоо төлөө эрэлхэг гавьяа байгуулсан хатан зоригт Монгол эмэг­тэй­чүүдийн баатарлаг үйлсийн тухай түүх өдгөө монгол угсаатнуудын дунд мөнхрөн үлджээ. Монгол Улсын Засгийн газар эмэгтэйчүүдийнхээ хөдөл­мөр эрхлэлтийг дэм­жих, тэдний нийгмийн ба­тал­гааг хангах, тэгш эр­хээр хангагдсан хүчир­хийлэлгүй тайван орчинд амьд­рах нөхцөлийг бүр­дүүлэх зэрэг тулгамд­сан асууд­луудыг шийдвэр­лэ­хээр 2016-2020 оны үйл ажиллагааны хө­төл­бөртөө тодорхой заал­туудыг тусган оруулж, хэ­рэг­­жүүлж байна” гэдгийг онцоллоо. Улс ний­­гэмдээ үр бүтээлтэй ажил­лаж хөдөлмөрлөхийн зэ­рэгцээ олон сайхан үр хүү­хэд төрүүлж өсгө­сөн  Ш.Цэрэнхүү,  Ш.Өлзий­баяр, М.Жавзмаа, Б.Аръяа, Т.Цогмөнх, Г.Кагазбек, Ч.Цэрэнханд, Т.Наран­цэцэг, Ж.Насан­тогтох нарыг нэрлэсэн юм. Энэ үеэр Дархан аварга Г.Өсөхбаярын ээж Ж.Насантогтох “Монголын бүх эмэг­тэй­чүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Энэ сайхан арга хэмжээг төр, засгаас зо­хион байгуулж, өргөмжлөл гардуулсанд баяртай байна. Би Увс аймагт 26 жил ажилласан. Гол төсөв соёлын ажил эрхэлж байсан. Зургаан сайхан хүүхдийн ээж . Миний хүүхдүүд мэргэжил боловсролтой, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэж явна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12