Зоригтой алх, эмэгтэйчүүд ээ

2017-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, тэднийг удирдах албан тушаалд томилж ажиллууснаар жилд 130 тэрбум төгрөгийн илүү орлого олдгийг Канад улсад тогтоожээ. Мөн тус улсын томоохон судалгааны байгууллагаас гаргасан дүнгээр эмэгтэйчүүд аливаа компанийн удирдлагад ажиллах тусам гүйцэтгэл өндөр байдаг. Эмэгтэйчүүдийн оролцоо өндөртэй компани бусад байгууллагатай харилцахад 26 хувь фүнктээр илүү ашиг олдгийг судалж тогтоожээ. Харамсалтай нь зарим талаараа эмэгтэйчүүдийн тэгш эрх, оролцоог бүрэн хангаж чадаагүйгээс жил бүр 9.3 тэрбум ам.долларыг хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулдаг юм байна. Канад улсын энэ жишээг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс зохион байгуулсан “Зоримог дэвшил” уулзалт, хэлэлцүүлгийн үеэр тус хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Ашлэй Вэйлэн хэлэв.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан уг арга хэмжээ хүн амын талаас илүү хувийг эзлэх эмэгтэйчүүдийн оролцог бүх төвшинд тэгш хангахаас ардчилал цаашид хэрхэн хөгжих, төлөвших нь хамаарна. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд оролцохын хэрээр эх орны эдийн засаг, нийгмийн байдал сайжирч засаглал, энх тайвны үйлс улам хүртээмжтэй хэрэгждэгийг харуулах зорилготой байв. Энэ хүрээнд иргэний нийгэм, бизнесийн салбарт амжилттай ажиллаж яваа бүсгүйчүүд энэ өдөр туршлагаа хуваалцсан юм. Тодруулбал, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, захирал Б.Золзаяа, “Rosewood kitchen and Enoteca” рестораны гүйцэтгэх захирал Б.Энхзаяа нар уригдан ирсэн байв.

Эмэгтэйчүүд эрхээ хамгаалж, нийгэмд баялаг бүтээж улс төр, шийдвэр гаргах түвшинд хүрэхийн тулд зоримог алхам үргэлж шаарддаг. Тийм ч учраас энэ удаагийн арга хэмжээг ийн нэрлэсэн нь эмэгтэйчүүдийг улам идэвжхүүлэх, эрч хүч өгөх зорилготой болохыг зохион байгуулагчид хэлж байлаа.

Б.Золзаяагийн хувьд Монголын эмэгтэйчүүдийн сан, Эмэгтэйчүүдийн манлайллын  төгсөгчдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн юм. Тэрээр жендерийн тэгш эрхийн талаар олон төсөл хөтөлбөрийг амжилттай удирдан хэрэгжүүлж байгаа бүсгүй. Дотоодод төдийгүй бүс нутаг олон улсын төвшинд сурч хөгжихөөс гадна сургагч багш зөвлөхөөр ажилладаг. Түүний амжилттай хэрэгжүүлсэн сургалт хөтөлбөрөөс дурдвал АНУ-ын Азийн сангийн Ази тивийн ирээдүйн залуу удирдагч хөтөлбөрийн 2015 оны Хөгжлийн төлөөх манлайлагчаар тодорч байсан. 2014 онд АНУ-ын Төрийн департаментаас зохион байгуулдаг Манлайллын хөтөлбөрийн оролцогч. Түүнчлэн манлайлах, хөгжлийн чиглэлээр олон улсын хөтөлбөрт амжилттай оролцжээ. Харин Б.Энхзаяагийн хувьд Монголд анхны тансаг зэрэглэлийн итали рестораны нэг “Rosewood”-ийг үүсгэн байгуулагч. Хоолны үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээний чанарыг дэлхийн хэмжээнд хүргэхийн төлөө ажиллаж байгаа бүсгүй юм. Тэрээр 2011 онд АНУ-д олон улсын бизнесийн бакалврын зэрэг хамгаалсан. Оюутан байхаасаа энэ салбарт ажиллаж эхэлжээ.

Зочин бүсгүйчүүд “Зоримог дэвшил” арга хэмжээний үеэр жендерийн тэгш эрх, өөрсдийн үнэт зүйл, зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажилласан, хэрхэн дэвшсэн тухай ярьсан илтгэлээс товчхон хүргэе.

 

Б.Золзаяа: МАНЛАЙЛЪЯ, ӨӨРЧИЛЬЕ ГЭВЭЛ ТУХТАЙ БҮСЭЭСЭЭ ГАРЪЯ

 

-Монгол Улсын хүн амын харьцааг авч үзвэл 52 хувь нь эмэгтэйчүүд, 48 хувь нь эрчүүд эзэлдэг. Тэгвэл бизнесийн байгууллагын удирдлагад эмэгтэйчүүд 33 хувь, эрчүүд 67 хувийг эзлэх жишээтэй. Жендерийн тэгш эрх бол Үндсэн хуульд байгаа алсын хараа, улс орны зорилго болгосон хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах асуудал юм. Ардчилсан нийгэмд оролцоо, төлөөлөл хамгийн чухал. Манлайлал бол адал явдалт үүргэвчтэй аялал. Аялагч байна гэдэг амаргүй. Үүргэвчтэй аялал хаана очих вэ, хэнтэй уулзах вэ гэдэг тодорхойгүй. Манлайлъя, өөрчилье гэж байгаа бол тухтай бүсээсээ гаръя.

 

Б.Энхзаяа: БИЗНЕСИЙН САЛБАР АШИГ ОЛОХ ЁСТОЙ Ч ЭЦСИЙН ЗОРИЛГО НЬ ХҮН ЧАНАРТАЙ БАЙХ ЯВДАЛ

-Би АНУ-д 13 настайгаасаа бие даан хоолны газарт ажиллаж эхэлсэн. Хичээлийнхээ хажуугаар халаасны мөнгө олох зорилгоор ажиллаж эхэлсэн салбар маань ирээдүйн миний ажил болно гэж санаагүй. Өнөөдөр би энэ салбартаа дөрвөн компани үүсгэн байгуулаад ажиллаж байна. Миний ажил, амьдралын үнэт зүйл бол хүн чанартай байх юм. Мэдээж бизнесийн салбар ашиг олох ёстой ч энэ бол эцсийн зорилго биш. Харамсалтай нь манай улсад бизнесийн эрүүл өрсөлдөөн, компаниудын этикийн асуудал бэрхшээлтэй. Гэвч би энэ асуудлыг даван гарч олон улсын рестораны үйлчилгээг Монголд нэвтрүүлэхийг зорьж байна. Мөн ажилтан албан хаагчдадаа хүн чанартай, ажилдаа сэтгэл хангалуун ажиллах орчныг бүрдүүлэхийг хичээдэг.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12