
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулав.
Викас Ханна
Бети Бачао Бети Падхао (Охид оо хамгаалъя, Охид оо сургая) төслийн хүрээнд гаргасан шуудангийн марк
Энэтхэг охид амжилтын түүхээ түүчээлэн бичиж байгаа бөгөөд тус улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй хэд хэдэн төсөл хөтөлбөр тэдний амьдралыг өөрчлөөд зогсохгүй нийгмийн сэтгэл зүйд өөрчлөлт авчирч байна.
Дэлхийн рекордын эзэн усанд сэлэгч Бхакти Шарма, Болливуудын жүжигчин Прияанка Чопра, Энэтхэг, дэлхийн хамгийн анхны хөлөө тайруулсан уулчин эмэгтэй Рупа Деви, боксчин Мэйри Ком, “Энэтхэгийн пуужингийн эмэгтэй” Тесси Томас зэрэг Энэтхэг бүсгүйчүүд даян дэлхийн амжилтын шинэ шинэ өндөрлөгт хүрснээс харж болно. Энэтхэг орны охид одоо өмнө нь эрчүүд л эзэгнэх ёстой мэт байсан бүхий л салбарт нэрээ дуурсгаж байна. Боловсролоос спорт, кино урлаг, зэвсэгт хүчний салбарт гаргасан амжилтаараа тэд эх орныхоо бахархалыг төрүүлж байна. Жил бүрийн 1-р сарын 24-нд тэмдэглэдэг Үндэсний Охидын Өдөр зэрэг Энэтхэгийн Засгийн газрын санаачлагууд охид, эмэгтэйчүүдийн цаашдын хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж байна. Энэтхэгийн нийгэмд охин хүүхдүүд хичнээн их чухал хэрэгтэй болох, тэдний нийгмийн хамгааллыг нь сайжруулахад илүү их боломж бий болгоход нийгмийн анхаарлыг хандуулах явдал нь дээрх Өдрийн гол зорилго нь болно.
Мөн охидод боловсрол олгох явдлыг хөхүүлэн дэмжихийн тулд янз бүрийн төсөл, хөтөлбөр, бодлогыг Энэтхэгийн Засгийн газраас санаачилсан. Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд тус орны хүүхдийн хүйсийн харьцаа - төрсөн 1000 эрэгтэй хүүхдэд оногдох эмэгтэй хүүхдийн тооны харьцааг тэнцвэржүүлэх явдлыг идэвхжүүлэх, боловсрол олгох замаар жендерийн тэнцвэрийг сайжруулах зорилго бүхий олон нийтийн компанит ажлыг эхлүүлсэн.
Боловсрол, хүнс, хууль эрх зүй, эрүүлийг хамгаалах дахь тэгш бус байдал, хүүхэд насны гэрлэлт нь тэднийг нийгмийн тааламжгүй байдалд түлхэн оруулдаг. Тийм ч учраас нийгмийн шинжтэй бүх ялгаварлан гадуурхалт, дарлал мөлжлөгийг устгах шаардлагатай байна. Энэ үүднээс, тэдэнд тохиолдож байгаа ялгаварлан гадуурхалтыг устгахын тулд охидод тусгайлан чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг Засгийн газраас санаачлан эхлүүлээд байна. Охид өөрсдийн бодит чадавхиа бүрэн нээн хэрэгжүүлэхийн тулд тэдэнд аюулгүй, боломж бололцоо бүхий орчин заавал бүрдсэн байх ёстой. Тэд өөрсдийн хууль ёсны эрх болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа тэдний аюулгүй байдал, эрхийн зүйн талаарх хууль эрхийг актуудыг тэд өөрсдөө мэддэг байх ёстой. Өнөөдрийн байдлаар охид амьдралын аливаа бэрхшээл сорилттой тулгарахдаа илүү сайн бэлтгэгдснийг дурдахад таатай байна. 2009 оны Гэр бүлийн Хүчирхийллийн Акт, 2006 оны Хүүхдийн Гэрлэлтийг Хориглох Акт, 2006 оны Инжийг Хориглох тухай Акт зэрэг хуулиуд нь тэдний эрхийг зохих ёсоор баталгаажуулж байгаа юм.ети Бачао Бети Падхаоаян нь хүүхдийн хүйсийн тэнцвэрт байдал асуудалтай байгаа 100 дүүрэгт анхаарлаа хандуулахад чиглэгдсэн бөгөөд эдгээр дүүргүүдэд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, нэн ялангуяа, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх замаар хүйс сонгож төрүүлэх явдлыг хориглож, түүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох, охидын сургуульд хамрагдах байдлыг сайжруулах зэрэг арга хэмжээ авах зорилготой байв.Тус компанит ажлын гол хүч нь төрсөн 1000 эрэгтэй хүүхэд тутамд 1000 эмэгтэй хүүхдийн төрөлт оногдсон байх явдал юм.
Охидууд сургууль дээрээ
“Охин хүүхдээ хамгаалъя” олон нийтийн уриалга
Суканяа Самриддхи Төсөл нь мөн 2015 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд үүний гол зорилго нь боловсрол болон охидын гэрлэлтэнд зориулж хадгаламж хуримтлуулахад хүмүүсийг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн юм. Тус төслийн хүрээнд шуудангийн салбарууд, арилжааны банкуудад 10 хүртэлх насны хоёр охин хүүхдүүдийн нэр дээр банкны нэрийн данс нээлгэх боломж олгосон бөгөөд жилд багадаа 1000 рупигийн хадгаламжийг дансанд нь хуримтлуулах, уг төслийн хүрээнд хуримтлагдсан хадгаламжинд жилийн 9.1%-н хүү төлдөг байхаар санал болгосон. Тухайн дансаас уг данс эзэмшигч охин зөвхөн 21 нас хүрсний дараа мөнгө авах эрх нь нээгдэх ба хэрвээ тухайн охин 21 нас хүрэхээсээ өмнө дээд боловсрол эзэмшихээр болсон эсвэл 18 нас хүрсэний дараа гэрлэхээр болсон бол уг дансанд хуримтлагдсан мөнгөнийхөө 50 хүртэлх хувийг нь өмнөх санхүүгийн жилийн эцсээр урьдчилан авах боломжтой юм. Тус төслийн гол санаа бол санхүүгийн оролцоог сайжруулж, гэр бүлийн хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн.
Балика Самриддхи Йожана төсөл 1995 оноос эхлэсэн бөгөөд тус төслийн гол зорилго нь охидын сургуульд суралцах тоог нэмэгдүүлэх, сургуульдаа тэднийг үргэлжлүүлэн суралцах байдлыг нь хөхүүлэн дэмжих, охидын гэрлэх насыг нь ахиулах, орлогын эх үүсвэр бий болгох шинэ бололцоо, нөхцөлийг нээн бүрдүүлэх замаар охидын талаарх гэр бүл, нийгмийн хамт олны зүгээс хэвшсэн сөрөг хандлагуудыг өөрчлөхөд чиглэсэн юм. Тус төсөл, хөтөлбөрийн хүрээнд эмэгтэй хүүхэд төрүүлсэн эхэд 500 рупи бэлэглэх, мөн 10-р анги хүртэл нь жил бүр боловсролын тэтгэлэг олгох арга хэмжээг авсан бөгөөд тухайн охин анги дэвшин суралцах бүрт нь тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх заалттай оруулсан. Эрт гэрлэх эсвэл хүчээр гэрлэх явдал нь эмэгтэй хүүхдийн нийгмийн хөгжил дэвшилд саад тотгор болдог байна. Охин насанд нь бий болсон хүчирхийллийн тойрог нас бие гүйцсэн хойно нь ч үргэлжлэх бөгөөд цаашид үе дамжин үргэлжлэх аюултай байдаг билээ. Тус төслийн гол санаа бол охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээ, шаардлагыг илрүүлж, тэдгээрийн чадвар, чадавхийг боомилон хааж байгаа зүйлсийг арилгахад чиглэсэн билээ.
Сургуулийн насны охидууд
Үүнтэй төстэй Дханалаксми хэмээх төслийг Эмэгтэйчүүд, Хүүхдийн Хөгжлийн Яамнаас хэрэгжүүлсэн ба уг төслийн хүрээнд охинтэй гэр бүлд хүүхдийн дархлаажуулалт, суралцах зардал, 8-р анги хүртэлх суралцахад нь шаардлагатай зүйлсээр хангах үүднээс бэлэн мөнгө олгосон. Боловсрол эзэмших эрхийн тухай хуулийн дагуу эмэгтэй хүүхэд бүр үнэгүй, анхан шатны боловсрол заавал эзэмших бүрэн эрхтэй юм. Хөдөө, орон нутагт эмэгтэй хүүхдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн өөрөө өөртөө туслах бүлгүүд үйл ажиллагаа явуулж байдаг.
Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн эерэг үр дүнг өнөөдрийн байдлаар илүү олон охид, эмэгтэйчүүд өөрсдийн орон зайг бий болгохын зэрэгцээ эх орондоо үнэлүүлж, зохих хүндлэл хүртэж байгаагаас харж болно. Гэхдээ хүүхдийн гэрлэлт ба хүчээр гэрлүүлэх явдлыг бүрэн устгах хууль боловсруулан нэн яаралтай батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хэрвээ нийт нийгмээрээ энэхүү үйлдлийн эсрэг байж чадвал энэ талаарх Засгийн газрын бодлого, хүчин чармайлт амжилттай хэрэгжих болно. Эмэгтэйчүүдэд боловсрол эзэмшүүлсэнэс гарах үр өгөөжийн талаар нийгмээрээ ухамсарлан ойлгох хүртэл эдгээр бүх төсөл, хөтөлбөр хүссэн үр дүндээ хүрэхгүй нь ойлгомжтой юм.
Энэтхэгийн Элчин Сайдын Яам
Англи хэлээс орчуулсан Хат. С. Золзаяа