Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргав

2017-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Авлигатай тэмцэх газраас бондын хөрөнгийн зарцуулалттай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг баривчилсан. Тэднийг цагдан хорих хугацаанд Б.Гарамгайбаатар батлан даалтад гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өлсгөлөн зарласан тухай мэдээлэл гарсан юм. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Б.Гарамгайбаатарыг цаашид цагдан хорих шаардлагагүй гэсэн үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг шүүхэд гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хүсэлтийг өчигдөр хэлэлцэн Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргасан байна. Хэдийгээр түүнийг батлан даалтад гаргасан ч хэрэгт яллагдагчаар татагдсаныг эх сурвалж хэлэв.

Харин Н.Батбаярын хувьд сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа нь өнөөдөр дууссан. Прокуророос яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт шүүхэд ирүүлсний дагуу өнөөдөр 15:00 цагаас шүүх бүрэлдэхүүн хэлэлцэв. Шүүхээс Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн батлан даалтад гаргахаар шийдвэрлэлээ. Бондын санхүүжилттэй холбоотой уг хэргийн холбогдогчдыг ийнхүү гадуур шалгахаар болж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12