Эрүүл мэндээ бодсон бүхэн уншаарай

2017-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.НАДМИД

“Элэгний” гэдгээрээ түмний танил хурандаа Ж.Жамсран гуай 100 насны босго алхаж яваагаа “Би нэгэн гайхамшгийг бүтээсэн хүн” хэмээх нэгэн шинэ номоор мялааж байна. Энэ эрхмийг орчин үеийн анагаах ухааны хүчээр эмчилж чадаагүй элэгний аюулт өвчнөө ууланд зэрлэгшин амьдарч анагаан эрүүлжсэн тухайд нь хүмүүс мэдэх биз ээ. Байгалийн хишиг болсон ургамал, ногоо, олон төрлийн амьтны эд зүйл эрүүлжихэд, элгээ хамгаалах эмчлэхэд ямар ашиг тустай хийгээд өөрөө өөрийгөө эмчлэх аргын талаар үнэт зөвлөгөөг туулж ирсэн амьдралын туршлагадаа тулгуурлан энэхүү шинэ номоо бүтээжээ. Урьд нь Жамсран гуай 7-8 ном бичсэн бол тэрнээсээ сорчилж авсан юм номд нь нэлээд байгаа. Мөн өөрийнхөө тухай зохиолч, сэтгүүлч бичгийн хүмүүсийн сонин хэвлэлд бичиж гаргасан нийтлэл, ярилцлагаас багтаасан юм байна.

Өвгөн хурандаа хавар цагт хэнд ч ядаргаа тусах нь элбэг. Тэгвэл тэр ядаргааг эмчлэх нэг юм нь нойрны дэглэж гэж байна. Тэгээд ингэж зөвлөж байна. 

Насны байдлаа шалтгаалж хүүхэд, хөгшид, залуучуудын унтах цаг чинь шинжлэх ухааны үндэстэйгээр янз бүр байдаг шүү дээ. Настай хүн 7 цас унтаж амарч чадвар амжилт юм. Настай болохоор хүний организм хий талдаа ордог болохоор бага нойртой байдаг. Урьдын цагт орой унтаж эрт босох тухай их ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл бага унтах тухай асуудал шүү дээ. Энэ зөв тийм биш байхаа. Шинжлэх ухааны үндэстэй унтах нь л чухал гэдэгт эргэлзэхгүй байна. Эрт унтаж байгаа нь өдрийн алжаалаа тайлахтай холбоотой. Өглөө эрт босоон болохоор 12 цагийн турш явж, сууж, идэж, ууж, ажиллаж, уншиж судалж, ярьж хөөрч нэлээд ядарсан болохоор амрах цаг мөч бүхэн хуваарьтэй байх ёстой биз дээ. Нойрыг хоолноос илүү чухалчилдаг нь учиртай. Олон өдөр хоол ундгүй явж чаддаг байхад нойргүй бол чаддаггүй юм гэнэ билээ. Унтахаас өмнө шингэн бага хэрэглэ. Архи тамхи бол бүр ч болохгүй. Зурагтаар гарч буй сонин хачин хэрэгтэй хэрэггүй бүгдийг харж өөрийн нойрыг  золиослох нь огт буруу даа. Харин эрт босох нь олон чухал ач холбогдолтой. Их унтсанаас болж байранд бий болсон уур агаар, амьсгалын болон элдэв бодисын хордлого организмд нөлөөлнө. Эрдэмтдийн судалгаагаар таны сэтгэл санаа өөдрөг бус, ямар нэг дарамттай байвал үүрийн гэгээгээр босч бай" гэдэг байна. Энэ нь хүний бие организмд шөнийн цагаар тоо нь ихсэж, өглөөний нарны туяагаар багасдог тодорхой хэмжээний гармоныг шинжилсний үндсэн дээр гармоны тоо ихэсвэл сэтгэл санаа муу гунигтай, шаналгаатай байдалд ордогтой холбон тайлбарладаг. 

Энэ тухай дэлгэрүүлж зөвлөгөө авъя гэвэл Ж.Жамсран гуайн утас 99782425

Эх сурвалж: polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12