Энэ цагийн хүчирхэг 10 эмэгтэй

2017-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Бүх л эмэгтэйчүүд хүчирхэг. Тэд ажиллаж байгаа салбартаа өөрсдийн дахин давтагдашгүй гайхалтай түүхийг бичсээр яваа. Мөн гэр бүлдээ бүхнээ зориулж сайн сайхны үрийг тарьсаар байна. Тэдэн дундаас онцлон энэ цагийн хүчирхэг 10 бүсгүйг Улстөр мэдээллийн www.polit.mn сайт нэрлэлээ. Бид улстөр, урлаг, спорт бизнес, хүмүүнлэг, иргэний нийгмийн салбарт амжилт бүтээлээрээ тэргүүлж яваа энэ цагийн хүчирхэг 10 эмэгтэйг нэрлэж байна. 

-Тууштай эмэгтэй улстөрч. 1990 оноос хэвлэл мэдээллийн салбарт ажилласан. 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал, 2003 - 2005 онд “ТВ5” Телевизийн ерөнхий захирал, 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2011 оноос МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 оноос хойш төрийн түшээгээр хоёр дахь удаагаа улиран сонгогдож байгаа. Өдгөө Өргөдлийн байнгын хорооны даргын сонгууль ажилтай.

 

Тэрээр сөрөг хүчний  дуу хоолой болж яваа ганц эмэгтэй билээ. 2011 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр сонгогдсоноос хойш УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх, Завхан аймгийн намын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны даргын алба хашсан. Өдгөө Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын сонгуульт ажилтай.

 

- Д.Хулан “Lhamour” брэндийг үүсгэн байгуулагч. “Lhamour” брэнд нь бизнесийн салбарт нэгэн шинэ түүхийг бичиж, олон улсын зах зээлд гарч эхэлж байна. Тус брэндийн талаар “NHK WORLD” телевиз тусгай нэвтрүүлэг бэлдэн 143 оронд цацсан байдаг. Монголын хөрсөнд ургасан чацарганаар эрүүл мэндэд тустай байгаль орчинд ээлтэй, органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ Монголдоо төдийгүй дэлхий дахинд танигдаад байгаа. “Lhamour” брэндийг гадаад зах зээлд амжилттай гаргаж байгаа залуу захирал Д.Хулан бүсгүйчүүдэд гоо сайхныг бэлэглэхийн зэрэгцээ тэдэнд үлгэр дууриал, урам зориг нэмж байна.

 

-“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлууллаа. Тэрээр монголын эмэгтэй жүдочдын анхны, нийт эмэгтэйчүүдийн дөрөв дэх, Монгол улсын 25 дахь олимпийн медалийн ийнхүү эх орондоо авчирсан юм. Д.Сумьяа өмнө нь ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан билээ.

 

-Монгол Улсын гавьяат тамирчин уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа таван тивийн долоон оргилд авирсан амжилтаараа элэг нэгт монгол түмнийхээ бахархал болсон эмэгтэй. Түүнийг монголдоо төдийгүй тив тивийн хүмүүс танина. Дэлхийн олон уул “мэднэ”. Уулын спортыг сонгосноосоо хойш даруй 24 жил эр зориг, тэсвэр тэвчээр заан тууштай яваа юм. Дэлхийн дээвэр Эверестэд амжилттай авирсан Монголын анхны эмэгтэй уулчин бол бас таван тивийн долоон оргилд гарсан дэлхийн 14 эмэгтэй уулчны нэг нь. Амь насаараа дэнчин тавьж уулнаа авирна гэдэг жинхэнэ оргил амжилт. Юун олимпийн аварга түүнтэй ч жишихээргүй баатарлаг үйл билээ. Б.Гангаамаад хөдөлмөрийн баатар болох ерөөл өргөе.

 

-Тэрээр утга зохиолын салбарын нэгэн тод төлөөлөл билээ. Түүний гал, цогтой уран бүтээлүүд ямагт уншигчдыг байлдан дагуулдаг. Хамгийн сүүлийнх нь бүтээлийг онцолбол 2016 онд шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиосон билээ. Түүний амьдралыг харуулсан зохиол бичиж, түүгээр нь УДЭТ-ын хамт олон “Монгол ардын суут” бүтээлийг Хүүхэлдэй театрын тайзнаа тавьсан билээ.

 

-Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн тэргүүн, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн. Тэрээр 1997 оноос иргэний нийгмийн салбарт ажиллаж, ардчилал, иргэдийн оролцоо, хүний эрх, иргэдийн үүсгэл санаачлагын хөдөлгөөн, ардчилсан сонгууль, олон талт түншлэл, олборлох үйлдвэрлэлд иргэд оролцох арга зам зэрэг сэдвээр иргэдэд зориулсан олон гарын авлага, зөвлөмж бичиж, хөдөө орон нутгийн иргэдэд сургалт зохион байгуулж ирсэн. 30 гаруй ном бүтээлийг бичиж хэвлүүлсэн. 2005 оноос стратегийн өмгөөллийн чиглэлээр гурван хэрэг дээр ажиллаж, хоёр хэргийг шийдүүлсэн. Энэ нь байгаль орчны хохирлыг шүүхээр нэхэмжилж, газрын тосны компаниас 1,3 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгуулсан, мөн стратегийн ордод хууль бусаар олгогдсон найман лицензийг хүчингүй болгуулах шийдвэрийг гурван шатны шүүхээр эцэслэн гаргуулсан амжилт байлаа. Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийг байгуулахад онол, арга зүйн зөвлөгөө өгч, улмаар 14 хөдөлгөөнийг нэгтгэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эвслийг үүсгэн байгуулж, удирдан ажилладаг.

 

-2016 оны Дэлхийн миссийн тэмцээний шилдэг 11 миссийн нэгээр А.Баярцэцэг шалгарч элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ. Энэхүү амжилтаараа тэрээр Монголын рекордыг эвдэж чадсан. Мөн Дэлхийн миссийн тэмцээний үеэр шилдэг эх орноо сурталчилсан видeо танилцуулга, шилдэг авьяас үзүүлбэр, шилдэг зорилгот гоо бүсгүй зэрэгт тэргүүн байруудад орж олон амжилтыг гаргаж чадсан хүчирхэг гоо бүсгүй билээ.

 

-13-хан настай жаахан охин байхдаа аюулт өвчнөөс болж өрөөсөн хөлөө тайруулж, 20 жил хиймэл хөлтэй явж байгаа ч сурч мэдсэн, хийж бүтээсэн зүйл ихтэй, спортлог амьдралаараа бусдад үлгэрлэж буй тэрээр 2014, 2015 онд Нью Иорк хотын марафон гүйлтэд эх орноо төлөөлөн оролцож 42 км зайг туулж барианд орж чадсан хүчирхэг эмэгтэй билээ. О.Саранчулуун Achilles Олон улсын байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих, тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд өөрийн биеэр үлгэрлэдэг юм. Тэрээр АШУҮИС-ийн зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхмийн багш, "Achilles internation Монгол"-ийн захирал ажилладаг бөгөөд одоо Польшийн Варшав хотод суралцаж байгаа билээ.

 

-С.Хорлоо эмээгийн Сувдаа гэх бүсгүйг сүүлийн үед сошиал ертөнцөөр хүмүүс андахгүй болсон. Гуч дөнгөж гарч яваа гурван хөөрхөн охины ээж Ц.Сувд-Эрдэнэ амьдралын боломжгүй айлуудад туслах ажлыг санаачлан, хүмүүсийг уриалан дуудаж бусдад баяр баясал бэлэглэж, сайн үйлсийн үрийг тарьж, мянга мянган хүнд амьдрах итгэл хайрласаар байгаа мундаг бүсгүй. “Итгэл сэтгэлийн гүүр” сангийнхаа шугамаар сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр 5000 гаруй хүнд тусламжийн гараа сунгаж, 27 айлыг гэр оронтой болгожээ. Түүний энэ ажлыг төр засгаас үнэлж  Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан юм. Мөн тэрээр хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг гэртээ байрлуулан асардаг Сарнай бүсгүйтэй хамтран "Сарнай Хүүхдийн Төв" байгуулахаар шавыг нь тавьж, хүмүүсээс хандив цуглуулж байгаа билээ.

 

Эх сурвалж:www.polit.mn

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

1 цаг 36 мин
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

8 цаг 20 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

8 цаг 20 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

20 цаг 22 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Уржигдар 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Уржигдар 06 цаг 15 мин