Казино тоглуулж байсан гэх Монгол Элчингийн байрны мөрөөр

2017-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд казино тоглож байсан хэрэг шуугиан тариад байна. Иог ажиллаж байгаа нэрээр мөрийтэй тоглоом тоглуулж байсныг Москва хотын цагдаа нар илрүүлжээ. Арбатын гудамжинд орших уг байрны хонгилын давхарт байрлаж байсан казино ойролцоогоор нэг сая ам.долларын үнэ хүрнэ гэж Оросын сайт мэдээлж байна. Цагдаа нарын шалгалтаар гол танхимд рулеттийн таван ширээ, 17 ширхэг автомат машин, хамгаалагч, кассчин зэрэг 10 гаруй ажилтантай байжээ. Мөрдөн байцаагчид тус газраас 20 сая рубль олжээ. Цагдаагийн газраас уг байр нь Монгол улсын Засгийн газрын байранд яагаад казино ажиллаж байгааг тодруулахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

ОХУ-ын бүртгэлийн газарт бүртгэгдснээр уг байр нь Монголын улсын Засгийн газрын өмч юм байна. Уг хэргийг ОХУ-ын хууль болон Дипломат харилцааны Венийн конвенцид заасны дагуу шалгах юм байна.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарын хүмүүс тайлбар хийлээ. Казино ажиллуулж байсан гэх байрнаас Монголын Элчин сайдын яам нүүсэн байсан. Үүний дараа Москвагийн “Центр Регион Стиль” гэх компанид түрээсэлсэн гэв. Энэ тухай Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Гадаад харилцааны сайдаас өгсөн үүргийн дагуу ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа өчигдөр /2017.03.06/ ЭСЯ-ны хоёрдугаар байрны түрээслэгчтэй холбогдоход тийм зүйл болоогүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэсэн бол ЭСЯ-ны яамны ажилтнууд уг байрыг шалгахад цагдаа хууль, хяналтын байгууллагаас битүүмжилсэн зүйл үгүй, хаалга үүд нь хаалттай байсан байна” гэв.

Ямартаа ч Монгол Улсын өмчийн байранд хууль бус тоглоомын газар ажиллаж байсан нь үнэн болж таарлаа. ОХУ-ын цагдаагийн байгууллагын шалгалтаар энэхүү асуудал эцэслэн шийдэгдэнэ. Гагцхүү энэ асуудалд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ямар тайлбар өгөх нь сонин байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12