Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг эрчүүдийн ээжид онцгойлон талархах хэрэгтэй

2017-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

А.ЦАЦРАЛ

Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч, МУСТА хийлч Ч.Дэлгэрцэцэг энэ сарын 7-ны үдэш чуулгын тайзнаа Монголын сайхан ээж нартаа зориулан “Хайр” тоглолтоо хийх гэж байна. Түүнтэй тоглолтынх нь талаар болоод хайр гэрэлтсэн ээж хүний ариун нандин чанарын талаар ярилцсан юм.

-Та өмнө нь эх үрсийн баярт зориулан тоглолт хийж байлаа.  Энэ удаад өрх толгойлсон ээж нараа баярлуулах гэж байна. Ээж нартаа ямар бэлэг бэлдсэн бэ?

-Би Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин. Энэ бол манай чуулгын хүрээнд зохион байгуулж буй тоглолтуудын нэг. Өрх толгойлсон ээжүүд миний сэтгэлд ойр байдаг учраас тэдэнд зориулж тоглох юм сан гэж би их боддог юм. Нэг тоглолт хийхэд өртөг өндөртэй байдаг. Тоглолтынхоо тасалбарыг үнэтэй заръя гэхээр өнөөдөр маргаашаа болгохоор явж байгаа хүмүүс тэр бүр тоглолт үзээд байж чаддаггүй. Тиймээс энэ тоглолтондоо 300 ээжийг урьж үзүүлэх юм. Чуулга маань 600 гаруй хүний суудалтай. Үлдсэн 300 тасалбараа худалдаалж байна.

Тоглолтоо Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хийж байгаа юм. Ихэвчлэн  Хайлааст, Чингэлтэйн ээжүүдийг хамарч байна.

Энэ тоглолтонд би  нүд нь хайр гэрэлтсэн ээж нар дүүрэн сууж байгаасай гэж дотроо дүрсэлж бодож байна.

Ээж минь намайг өсгөсөн.  Ямартай ч ээж минь намайг хайраар дүүрэн өсгөсөн учраас би өөрийгөө амжилттай яваа, бусдад хайрыг түгээж чадна гэж боддог. Энэ тоглолтод  ээжүүдээ авчраад тоглолтынхоо өмнө сайхан зоог бариад 30 минутын чин сэтгэлийн яриа хийнэ. Гэрэл гэгээ, өөдрөг үзлийг өгөх юмсан гэж бодож байна.

-Тоглолтонд тань “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогчид оролцоно гэсэн?
-Энэ бол миний соло тоглолт. Амьдралын минь салшгүй хэсэг бол миний хөгжмийн сургууль. Хоёр жилийн хугацаанд бид 300 гаруй хүүхдийг хөгжимд сургаж,  хөгжмийн сайхныг мэдрүүлж, өнөөдрийг хүртэл амжилттай явж байна.  Тэр дундаас би хамгийн сонгомол шилэгдмэл хүүхдүүдээ оруулна.  Маш гоё номерууд гарч ирж байгаа.  Мөн “Авьяаслаг монголчууд” шоу маань миний хувьд маш үнэтэй.  Тиймээс хамгийн шилдэг гэсэн оролцогч нараасаа би оруулж байна. Тэнд урьж авчирсан ээжүүдээ магнайг нь хагартал баярлуулах юм сан гэсэн чин хүсэлтэй байгаа юм.

Энэ тоглолтонд би  нүд нь хайр гэрэлтсэн ээж нар дүүрэн сууж байгаасай гэж дотроо дүрсэлж бодож байна. Дээр нь хийл бол үнэхээр агуу хөгжим. Хүний дотор байдаг нарийн нандин утсыг хөндөж, огшоож, долгилуулж, нулимсыг нь гаргаж чаддаг гайхамшигтай хөгжим.  Ер нь хүн сэтгэлийн баяр баяслыг мэдрэхээр их сайхан болдог. Тийм л оройг бэлэглэе гэж бодож байна.

Миний хувьд дулаахан энергийг байгаа  орчиндоо ялгаруулж байх юм сан гэж боддог

-Таныг харахад өр зөөлөн хүн шиг санагддаг. Та өөрийгөө тодорхойлбол ямар ээж вэ?
-Ээж  хүн зөөлөн байх ёстой гэж боддог. Аав бол хүмүүжүүлэх үүрэгтэй. Хүүхэд ээжээсээ хайрыг хүсч байдаг байх. Ээжээрээ хайрлуулж, ээж нь хайрлах тусам хүүхэд нь их ойр өсдөг.  Хайр нь дотроо хал нь гаднаа гэж монгол үг бий. Мэдээж тэрийг тохируулах хэрэгтэй. Гэхдээ миний хувьд их дулаахан энергийг байгаа  орчиндоо ялгаруулж байх юм сан гэж боддог.

-Та өрх толгойлсон ээж нартай уулзаж байсан байх. Сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг харж байв уу?
-3-4 жилийн өмнө бидний хэдэн найзууд хамтарч үүсгэн байгуулсан “W” гэж клуб байдаг. Тэр клубээрээ сард нэг удаа эмэгтэйчүүдийнхээ  боловсролд зориулсан үйл ажиллагааг  зохион байгуулдаг.  Мөн клубийн гишүүдээрээ нийлээд өрх толгойлсон  нэн ядуу гэсэн тодотгол авсан дөрөв таван ээж дээр очиж байсан. Хүний амьдрал үнэхээр таашгүй.  Тийм ажил хийгээд явж байхад хүн өөрийн амьдралыг үзэх үзэл өөрчлөгддөг юм билээ. Мөнгөний үнэ цэнийг илүү их мэдэрдэг. Үгүй ядаж өдөржин ажилтай явж байгаад орой ирээд шүршүүрт ороход тэр шүршүүрийг хэзээ ч үнэлж байгаагүйгээрээ үнэлдэг юм билээ. Хүн аливаа сайн юм хийхэд тийм ч хэцүү биш. Нэг их ч мөнгө ордоггүй. Үйл нь өөрөө ариун байдаг юм.

Хүүхдээ  ялангуяа эрэгтэй хүүхдээ их хайрлаж өсгөх ёстой гэж боддог.

-Та ээжийнхээ хайранд умбаж өссөн гэлээ. Ээжийнхээ талаар ярихгүй юу?
-Дээр үед хүн бүр ажилтай, харин бид багаасаа ясли цэцэрлэгээр хүмүүжсэн.  Надад ээж  минь их л ажилтай байсан юм шиг санагддаг. Гэтэл саяхан “Хөгжим бүжгийн цэцэрлэгт охиныхоо хичээлийг дуусахыг хүлээгээд  их л суудаг байж билээ” гэж ярьж байсан. Тэрнээс өмнө ээжийгээ дандаа л нормын ажилтай. Намайг миний эгч л өсгөсөн гэж боддог байлаа. Хүн ээжийгээ мэддэггүй юм билээ. Бид ч бас адилхан шүү дээ. Хүүхдээ өсгөхөд асар их цаг зарцуулаад байдаг.  Гэтэл хүүхэд нь тэрнийг өөрөө ээж болохоосоо өмнө мэдэрдэггүй. Эхийн хайр үнэхээр агуу. Хүүхдээ  ялангуяа эрэгтэй хүүхдээ их хайрлаж өсгөх ёстой гэж боддог.

-Эхийгээ хайрласан хүн эхнэрээ хайрладаг гэдэг шүү дээ?
- Яг тийм. Өрх толгойлсон 80 мянга орчим ээж бүртгэлтэй байна гэсэн аймшигтай тоо байсан. Энэ бол үндэсний хэмжээнд ярих асуудал.  Дандаа л ээжүүд эмэгтэйчүүдээ хамгаалаад эрчүүдээ буруушаагаад байж болохгүй л дээ. Өргөн утгаар нь хүлээж авах хэрэгтэй. Гэхдээ Мартын 8 бол эмэгтэй хүмүүсийг тодотгосон, эрхлүүлсэн, ээжүүдээ алдаршуулсан өдөр учраас ээжүүддээ сэтгэлийн дэм хайрлах гэсэн юм. Урлагийн бид нийгмийнхээ түүчээ нь байх ёстой.

Би хүүгээ хайраар өсгөж, цаашдаа хүүгийн минь эхнэр надад “баярлалаа” гэж хэлэх юм бол миний ээж болсны хэрэг бүтнэ.

-Тэр утгаараа та ч бас хүүдээ эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлж байхыг зааж сургадаг болов уу?
-Гэр бүлийнхээ хүнээс л эхэлнэ. Эмэгтэй хүн бүр хайр хүсдэг. Эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг эрчүүдийн ээжид нь онцгойлон талархах хэрэгтэй. Би нөхрийнхөө ээждээ “баярлалаа” гэж хэлэх дуртай. Би хүүгээ хайраар өсгөж, цаашдаа хүүгийн минь эхнэр надад “баярлалаа” гэж хэлэх юм бол миний ээж болсны хэрэг бүтнэ. Би тэгэх хүслийг дотроо агуулж байдаг. Хэзээ нэгэн цагт миний бэр ирээд “Та хүүгээ их сайхан хүмүүжүүлжээ.  Би хүүгийн тань чин хайрыг мэдэрч амьдарч байна. Баярлалаа”  гэж хэлүүлэх юм сан гэж боддог.

-Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж байгаа учраас ээжийгээ хэрхэн баярлуулж байсныг тань сонирхож болох уу. Бас та өөрөө ямар бэлэг авах дуртай вэ?
-Багадаа олон өнгийн харандаагаар үг үсэг болгоныг нь өөр өөр өнгөөр “Мартын 8-ны мэнд!” гэж бичээд гоё муур зураад ээждээ өгч байсан. Яагаад ч муур зурсан юм бүү мэд. Ээжийн минь хадгалсан юмнууд байдаг. Одоо ч гэсэн миний хүүхэд сайргар ч гэсэн нэг юм бичээд өгөхөөр маш их баярладаг шүү.

Хамгийн сайхан бэлэг гэхээр яг одоо санаанд орох юм алга. Гэхдээ би тийм ч цэцгэнд дуртай эмэгтэй биш. Мэдээж бас дургүй гэж огт хэлэхгүй. Цэцэг л гоё гэж хэлээд байдаггүй. Тэрний оронд сайхан чанартай дарс авах дуртай. Сайхан үнэртэй гоё өнгөтэй лаа бэлгэнд авах дуртай.

-Танд баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье!

Эх сурвалж: gogo.mn

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

30 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

19 цаг 51 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

19 цаг 55 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18