Уяачид шүүхийн шийдвэрийг тоосонгүй

2017-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хурдан морины уралдааныг хүйтний улиралд зохион байгуулахыг Хүний эрхийн үндэсний комисс, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд уриалсаар ирсэн. Засгийн газрын шийдвэрээр “Дүнжингарав-2017” тэргүүтэй хэд хэдэн уралдаан болох тов Сар шинийн баярын өмнө гарсан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийн эсрэг иргэний нийгмийн байгууллагууд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж шийдвэрээ гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн “...Засгийн газар 2017 оны хоёрдугаар сарын 22-нд Төв, Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус хаврын бүсийн уралдааны товыг баталж, Төвийн бүсийн хаврын уралдааныг Төв аймгийн Аргалант суманд гуравдугаар сарын 5, Хөвсгөл, Говь-Алтай аймагт гуравдугаар сарын 12-нд тус тус товлосон байх бөгөөд уг тогтоолын улмаас бага насны хүүхдийн эрүүл мэнд хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байх тул Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ. Шүүхийн шийдвэрийг олон нийтийн сүлжээн дэх иргэд идэвхтэй дэмжиж байсан ч “Дүнжингарав-2017” уралдаан өчигдөр болсон юм. Шүүхийн шийдвэрийн тухайд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө, эсвэл УИХ хүчингүй болгох эрхтэй. Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гэж Цэц шийдсэн" гэж олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлжээ. Гэвч энэхүү тайлбар нь 2016 оны долдугаар сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан хуучин Захиргааны процессын хуульд өгсөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гэдгийг хуулийн зарим хүмүүс тайлбарлаж байна. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн
13.1-т "Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ" гэж заасан тул энэхүү маргаан нь Цэцэд харьяалсан маргаан бус, хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхийн хянах маргаан” хэмээн албаны эх сурвалж хэлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12