Хаврын бүсийн хурдан морины уралдааныг түр хойшлуулжээ

2017-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 05-нд Төв аймгийн Аргалант суманд, 12-нд Хөвсгөл, Говь-Алтай аймагт зохион байгуулахаар товлоод байсан хурдан морины хаврын бүсийн уралдааныг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан талаар иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэв.Засгийн газраас өнгөрсөн сарын 22-нд хурдан морины хаврын бүсийн уралдааны товыг зарласан. Энэ нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 08-нд баталсан Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох ажлын байрны жагсаалттай зөрчилдөж байгаа аж. Уг жагсаалтад бага насны хүүхдээр жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-нийг хүртэл хурдан морь унуулахыг хориглосон байна. Хурдан морины өвөл, хаврын уралдааны үеэр хүүхэд унаж гэмтэх, хацраа хөлдөөх зэрэг эрсдэл ихтэй байдаг аж. Тиймээс өвөл, хаврын уралдаан нь хүүхдэд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, амьд явах эрхийг зөрчиж байна хэмээн үзэж “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага (НҮТББ)-аас Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх хүсэлтийг Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг Захиргааны хэргийн шүүх энэ сарын 03-нд хэлэлцээд Хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: polit.mn

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

4 цаг 52 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

8 цаг 17 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

8 цаг 22 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

16 цаг 30 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

16 цаг 30 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

16 цаг 30 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин