Гэр бүлийн хүчирхийллийн 90 дуудлага иржээ

2017-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин ажиллав. Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 8456 дуудлага, мэдээлэл иржээ.

Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулах, түгжрэл бий болохоос сэргийлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид ажиллалаа. Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн болон ХСИС-ийн сонсогчид, Олон нийтийн цагдаагийн ажилтнууд үүрэг гүйцэтгэсэн. Мөн гэмт хэрэг олноор үйлдэгддэг газруудыг тогтоон хөдөлгөөнт болон суурин камер байршуулж хяналт тавин ажиллаж байна.

Баяр, амралтын өдрүүдэд давхардсан тоогоор 3324 офицер, 4394 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 700 сонсогч, 221 олон нийтийн цагдаагийн ажилтан эргүүлийн 2802 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үйлдэгдсэн дөрвөн гэмт хэргийг таслан зогсоож, 12 гэмт хэргийг илрүүлэн, согтууруулах ундаа хэрэглэсэн 290 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр давхардсан тоогоор 570 офицер, 615 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 300 сонсогч ажиллаж, 489 цэгийг хяналтад авч, 1279 тээврийн хэрэгслийг шалгаж, 451 зөрчил илрүүлжээ.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон байж болзошгүй есөн эрэгтэй, таван эмэгтэй нийт 14 хүнийг Түр хамгаалах байранд байрлуулж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн байна. Баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага, мэдээлэл хүлээн авах 107 тусгай дугаарын утсанд  хандсан 91 гомдол, мэдээллийг хүлээн авч, 90 гомдол, мэдээллийг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12