Ц.Булган: Малчин хүнд малаа эрүүл байлгана гэдэг эрхэм

2017-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОДОНТУНГАЛАГ

Сэлэнгэ аймгаас сар шинийн босгон дээр “Монгол Улсын аварга малчин”-аар зургаан малчин тодорч, шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өргөө гэрт нь гардуулан өгч хүндэтгэл үзүүлсэн. Энэ жил өмнөх жилүүдээс онцлогтой нь аварга мал­чиддаа таван ханатай өргөө цагаан гэр гардуулсан өгсөн явдал байв. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Монгол Улсын аварга малчин” Цэвээндоржийн Булган нь удам залгасан улсын аварга боллоо. Түүний аав нь Цэвээндорж  Увс аймгийн Зүүнговь сумын харъяат “Улсын сайн малчин” ажээ. Ц.Булган малч аавынхаа удмыг залган 28 жил мал маллаж яваа туршлагатай малчин юм.

-Таны хувьд “Улсын сайн малчин” хэмээх эрхэм цолыг хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр сайхан байна. Манай аав 2005 онд улсын аврга болж байсан. Аавынхаа алдар хүндийг алдалгүй явж өнөөдөр мөн аавтайгаа адил сайн малчин боллоо. Энэ маань манай гэр бүлийн түүхэнд мартагдашгүй сайхан үйл явдал болж байна.

-Удам залгаж яваа малчин хүний хувьд юу бодогдож байна. Үр хүүхэд, залуу малчиддаамалч ухаанаа хэрхэн зааж сургаж байна вэ?

-Миний хувьд өвөг дээдсээс уламжилж ирсэн туршлага дээрээ тулгуурлан орчин цагийн нөхцөл байдалтайгаа уялдуулан малаа маллах ёстой гэж боддог. Өнөөдрийн хувьд малаа эрчимжүүлэх асуудал хамгийн чухал болж байна. Мөн шинэ залуу малчдыг бэлтгэх, зааж сургах нь гол асуудлын нэг. Ер нь малчин хүн сурч гүйцэнэ гэж байдаггүй. Мөнхийн суралцаж, шинэ бүхэнтэй нүүр тулж байдаг. Тиймээс шинэ санаа, шинэлэг ажлыг байнга эрхэлхийлж байх ёстой.

-Улсын сайн малчин гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Хамгийн түрүүнд малаа эрүүл байлгаж байгаа хүнийг хэлнэ. Сайн малчин малаа бүрэн бүтэн байлгаж чаддаг байх ёстой. Мөн бүх зүйлд үлгэр дуурайлалтай байх ёстой.

-Таны хувьд малаа эрүүл байлгах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Малын эмчтэйгаа байнгын харилцаа холбоотой ажилладаг. Бидэнтэй хамгийн ойр байдаг хүн бол малын эмч. Мал эрүүл байж монгол хүн бидний хүнсний хэрэглээ эрүүл байна. Тийм болохоор энэ асуудал дээр маш их анхаарч малаа малладаг.

-Малынхаа үүлдэр угсааг чанаржуулах тал дээр хэрхэн анхаарч байна?

-Одоо тооны асуудал чухал биш болсон. Тэр тусмаа газар тариалангийн бүс нутаг болсон манай аймагт энэ асуудал илүү түлхүү яригдаж байгаа. Харин нэг малаас авах ашиг шимийн асуудлыг аймгаас ч тэр малчид бид ч ихээхэн анхаарч байна. Өнөөдөр Монгол орны газар бүрт тохирсон мал байгаа. Тэр бүгдийг харж байгаад хамгийн сайн малыг нь тавьдаг. Яг тэндэх эндэх гэж туйлширдаггүй.

-Үр хүүхдүүдээс чинь мал дээр байгаа хүүхэд байна уу?

-Би нэг охин, дөрвөн хүүтэй. Хүүхдүүд маань одоохондоо сургууль соёлоор явж байна. Энэ таваасаа ямар ч гэсэн 1-ийг нь малчин болгож гал, удмаа залгуулна гэж бодож явдаг. Одоохондоо тэр энэ гэж товлоогүй л байна.

Аварга малчин Ц.Булган гэргий Б.Чинбат нар залуу малчдыг бэлтгэх тал дээр маш их анхаарал тавьдаг хүмүүс. Тиймээс ч  олон сайхан залуучуудыг малжуулсан. Мөн сум орон нутгийнхаа ажил үйлсэд ч өөрсдийнхөө чадах чинээгээрээ орол­цож, тусалж дэмждэг мал­чид юм. Тэд малаа маллаж өсгөж үржүүлэхийн зэрэгцээ сумынхаа амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч жилд дунджаар хүнсний хэрэглээнд 300-500 кг мах, 500-800 л сүүг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хоолонд зориулан хандивлаж хэвшжээ. Мөн ажил­гүйдэл ядуурлыг буу­­­руу­лахад өөрийн хувь нэмрээ оруулж 2000 оноос хойш иргэн С.Баттогтох, Х.Нямжав, Б.Болдоо, Б.Бат-Өлзий, Б.Шараа, Г.Цэрэнтогтох, Б.Рэнцэндорж, Ц.Ганбаатар, Б.Лхагваа, Б.Цэвээнравдан, С.Отгон­­даваа, Р.Отгон­баяр, Т.Чинбаатар, О.Чинбаатар, Б.Очирсүх нарын 20 гаруй өрх айлд 870 толгой сайн чанарын ашиг шим өндөртэй малыг өөрийн малаасаа таслан өгч малжуулсан байна. Жилдээ 5-8 хүнийг байнгын ажлын байраар хангадаг ажил олгогч малчид.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12