“Уурхайн хаалтыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж болохгүй”

2017-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Монгол Улс  уул уурхайн салбараас хэдхэн жилийн дотор хараат болж, шийдлээ хүлээсэн олон асуудал тус салбарт бий болсон билээ. Тэднээс хамгийн чухал нь байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, цаашлаад иргэн бүр газрын доорх баялгийн эзэн байх эрх алдагдсан. Тэгвэл салбарын яамнаас уул уурхайн асуудлыг цогцоор нь шийдэх бие даасан анхны хуулийн төслийг боловсруулжээ. Уул уурхайн тухай хуулийн төслийг салбарынхны дунд хэлэлцүүлж эхэлсэн байна. Байгаль орчин, уул уурхайн иргэний нийгмийн байгууллагуудын дунд тус хуулийн төслийн талаар саяхан хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөл үзэл баримтлалтай нийцэхгүй байгаа, уул уурхайн олборлолтоос үүдсэн нөлөөлөлд хамгийн их өртдөг нутгийн уугуул иргэдийн эрхийн асуудлыг орхигдуулсан, уул уурхайн компанийн хүлээх үүргийг төр хүлээж татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах заалтууд орсныг төрийн бус байгууллагын төлөөллүүд онцолж байлаа. Хуулийн төслийн талаар боловсруулагч тал болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ийнхүү ярьж байна.       

Т.Зууннаст: Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлыг зохицуулна

/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн/

-Уул уурхайн тухай бие даасан анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлал боловсрууллаа. Үзэл баримтлалыг 2016 оны арванхоёрдугаар сард батлуулсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэхээр хөрөнгө оруулагчдыг нэг засаг гар ирээд өөрсдөдөө тохироод хууль баталдагаас болж үргээх болсон. Дээр нь уул уурхайн процессыг зохицуулсан зохицуулалт өнөөдрийн байдлаар бүрхэг байдаг. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал энэ салбарт хөндөгддөг. Бид хүний амь нас, эрүүл ахуйг нэн тэргүүнд тавихыг эрмэлздэг. Тэгсэн хэрнээ зохицуулсан зохицуулалт байдаггүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль байгаа ч ерөнхий. Уул уурхайн салбарын аюулгүй байдлын талаарх зохицуулалт байдаггүй. Энэ бүгдийг хуулиар зохицуулаад өгье гэдэг байдлаар анхдагч хуулийг боловсруулсан. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжээд эхэлсэн. Үүний дагуу тандан судалгаа, зардлын тооцоог хийж байна. Хуулийн төслөөр үргэлжлүүл хэд хэдэн газарт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хуулийн төслийг ирэх дөрөвдүгээр сарын 15-наас өмнө Засгийн газраар оруулах төлөвлөгөөтэй байна.

П.Эрдэнэчимэг: Хуулийн төсөл уул уурхайн ил тод байдлыг хангаагүй

/”Нээлттэй нийгэм” форумын гүйцэтгэх захирал/

-Уул уурхайн төслийг бүхэлд нь харахад уул уурхайн бүх үе шатыг бүхэлд нь хамарсан. Геологи, эрэл хайгуул, судалгаанаас эхлээд баяжуулалт, боловсруулалт, хайлт зэрэг бүх үе шатыг хамарсан зохицуулалт бүхий цогц, дээрээс нь энэ салбарын гол хууль болж батлагдах төлөвтэй байна. Өмнө нь хуулиар зохицуулагдаж байгаагүй олон асуудлыг хамарсан том хууль учраас иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс цуврал хэлэлцүүлгийг хийж байна. Эхний ээлжинд ил тод байдлыг хангахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Олблорлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг бид 2006 оноос хэрэгжүүлж ирсэн. Энэ санаачлагын хэрэгжилтийг хуульчилж баталгаажуулах ажил зөндөө явагдсан. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл гээд бие даасан хуулийн төслийг боловсруулсан боловч өнөөг хүртэл батлагдаагүй байгаа. Тухайн үед хуулийн төслийг боловсруулахад “Төлсөн авснаа нийтэл” эвслээс ажлын хэсэгт орж ажиллаад нэлээд саналыг боловсруулчихсан байсан. Тиймээс бид уул уурхайн хуулийн төслийн ил тод байдлыг хангах заалтуудыг Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөлтэйгөө харьцуулж саналуудаа бэлдэж өгнө. Хуулийн төслөөс харахад тайлан гаргах процессуудыг тодорхой хэмжээгээр оруулж өгсөн ч өмнөх ил тод байдлын хуулийн төсөлд байсан мөртлөө орхигдсон зүйлүүд байна. Уул уурхайн салбарт өнөөдөр чухлаар тавигдаж байгаа асуудал бол гэрээ, уул уурхайн компаниудын ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг хангах асуудал юм. Эдгээр нь энэ хуульд тодорхой тусаагүй байна. Хуулийн үзэл баримтлалд уул уурхайн салбарт ашиг хүртэгч эздийн бүртгэл мэдээллийн тогтолцоог бий болгоод ил тод болгоно гэсэн зорилт тавьсан ч хуулийн төсөл нь тэр зорилтыг хангах хэмжээнд хүрээгүй байна.

Д.Сүхгэрэл: Уул уурхайн аврах ажиллагааг төрд үүрүүлж болохгүй

/”Оюутолгойн хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал/

-Хуулийн төсөл боловсруулагчид Монгол Улсын баялгийг олборлоод ашиглаад манай улсад хөгжих, өөрт нь ногдох, олговол зохих, орлогыг өгөөд хөгжүүлнэ,  ийм уул уурхайн салбарт баялгаа олборлоход түшиглэсэн эдийн засгийн өсөлт бий болгоно гэж ярьж байна. Гэтэл өнөөг хүртэл уул уурхайг сайн хөгжүүлээд хөрөнгө оруулагчдад бүх нөхцлийг нь бүрдүүлээд Монгол Улс хөгжсөнгүй, дампуурчихлаа. Гадаадын орнуудад хаалтын төлөвлөгөөгүйгээр лиценз олгодоггүй. Гэтэл манайх эсрэгээрээ. Хаалтын төлөвлөгөөгүйгээр лиценз олгоод ашиглуулаад эхэлсэн. Хуульд одоо хаалтын төлөвлөгөөг хуульчилна гэснээ хаалттай холбоотой үйл ажиллагааг бондоор санхүүжүүлнэ гэж заасан байна. Уул уурхайн компани ашиг олчихоод хаах болохоор татвар төлөгчид үүрүүлэх нь. Ийм зүйл заалт Монголд ашиггүй. Мөн ослын аврах ажиллагааны тухай хуульд зааж өгсөн. Аврах ажиллагааг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар заасан байна. Компани стандартын горимын дагуу үйл ажиллагаа явуулаагүйгээс нуралт үүсч осол гардаг. Түүнийг нь татвараас санхүүждэг Уул уурхайн яамны мэдэлд өгөх нь маш буруу. Бас л татвар төлөгчийн мөнгөнөөс төлөх нь. Ийм зүйл байх ёсгүй. Компани өөрөө аврах ажиллагаагаа хариуцдаг. Түүнээс үүдсэн бүх үр дагавар хариуцдаг байхад болгоомжтой ажилладаг. Аврах ажиллагааг төрд үүрүүлж болохгүй.

Б.Баярмаа: Иргэдийн эрхийг орхигдуулсан

/ “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн/

- Анхны хэлэлцүүлгийг хийгээд хуулийн төсөлтэй танилцах үед хуулийн зорилтоос эхлээд хуулийн нэр томъёо ойлгомжтой, тодорхой болгох олон асуудал харагдаж байна. Хуулийн зорилтод хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатайгаар уул уурхайг хөгжүүлнэ гэсэн байгаа. Үүнд орхигдсон асуудал бол нутгийн иргэдийн эрх тухай юм. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хамгийн түрүүнд байгаль орчноос гадна тэнд амьдарч байгаа нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, оршин суух, эдийн засгийн, нийгмийн эрх хөндөгддөг. Эдгээр эрхийг яаж хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд яаж сэргээх, хохирлыг нь хэрхэн нөхөн төлөх вэ гэдэг уул уурхайтай холбоотой маш том асуудал. Энэ нь Монголд олон жил шүүхийн шатанд явж байдаг. Тогтвортой хөгжлийн гол үзэл баримтлал бол байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлыг эн тэнцүү авч үзэх байдаг. Нийгмийн асуудал дотор нутгийн иргэдийн эрх бий. Хуулийн зорилтод энэ чухал асуудлыг орхигдуулсан гэж харахаар байна.

Эх сурвалж: polit.mn

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

28 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

19 цаг 49 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

19 цаг 53 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18