Ходоодны хавдраар жилд 500 хүн нас бардаг

2017-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

 

Монгол Улс ходоодны хорт хавдраар дэлхийд өвчлөлийн тоогоороо БНСУ-ын дараа буюу хоёрдугаарт ордог бол нас баралтаараа тэргүүлж байна. Манайд жил бүр 500 орчим хүн ходоодны хорт хавдраар амиа алддаг ажээ. Тиймээс үүнд ач холбогдол өгч төрийн болон олон нийт, хувь хүний төвшин, эмнэлэг хоорондын үйл ажиллагаанд өөрчлөлт хийх цаг нь болжээ. Хэрэв ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношловол бүрэн эмчлэгдэх боломжтой гэв. Тиймээс энэ жилийн “Хавдрын эсрэг үндэсний аян-2017”-г ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, оношлох зорилгоор эхлүүллээ. Энэ үеэр БНСУ-ын ходоодны хавдрын нийгэмлэг, Монголын ходоодны хорт хавдрын нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. 

Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэлт Монголд харьцангуй бага. Энэ өвчний эмчилгээний үндсэн арга нь мэс засал хэмээн ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, зөвлөх эмч, анагаах ухааны доктор Я.Эрдэнэ-Очир ярьж байсан. Тэрээр “Тухайн хүнийг хавдраар өвчилсний дараа амьдрах хугацаа нь шалтгаалдаг. Амьдрах хугацаа шалтгаалахаас гадна эдгэрч болно. Тиймээс эрт илрүүлэх хөтөлбөрийг энэ жилдээ багтааж боловсруулаад дээд төвшинд нь өргөн барих санаатай байна. Бидэнд сургалт явуулах эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Үүнийг заавал танилцуулах хэрэгтэй гэж бодсон. Бидэнд сайн зөвлөх байна. Солонгосууд дэлхийд ходоодны хавдрын чиглэлээр түлхүү ажилласан туршлагатай байгууллагыг хамтрагч, зөвлөхөөрөө аваад ажиллаж байна. Одоо Солонгосын ходоодны хавдрын нийгэмлэгийн тэргүүн нь нарийн бичигтэйгээ, хоёр профессортойгоо ирсэн” гэв.

Аяны нээлтэд БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд ирж өөрийн туршлагаас хуваалцсан юм. Тэдний нэг нь БНСУ-ын Ходоодны хавдрын холбооны тэргүүн Хан Кван Ян юм.

 

Хан Кван Ян: ХОДООДНЫ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛВЭЛ ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖТОЙ

 

-Ходоодны дуранг тодорхой наснаас эхэлж тогтмол хийлгэж энэ өвчнийг эрт илрүүлдэг хөтөлбөр боловсруулсан. Одоогийн байдлаар Солонгост оношлогдож буй ходоодны хавдрын 70 гаруй хувь нь эрт үедээ оношлогдсон. Эрт үедээ оношлогдсоноор энэ өвчнөөр өвдсөн хүмүүс эмчлэгдэж олон жил амьдардаг. Ходоодны хавдар нь үндэсний хэмжээний асуудал учраас хэвлэл мэдээллийнхэн энэ мэдээллийг түмэнд хүргэх хамгийн чухал хүмүүс юм. Тиймээс сэтгүүлчид энэ хөтөлбөрт оролцож байгаад баяртай байна. Үндсэн мессэж маш энгийн. Ходоодны хавдар хэн нэгний өвчин биш, бидний өвчин. Танай гэр бүлийн хүмүүст ходоод нь жаахан эвгүй оргих, ийм шинж тэмдэг илэрвэл ходоодоо дурандуулж, дурангийн шинжилгээнд хамрагдаарай. Хэрэв ходоодны уян дурангийн шинжилгээнд ороогүй удсан бол эмнэлэгт хандаарай” гэсэн юм.

Монголчуудын цаг агаартай холбоотой хэрэглэдэг халуун хоол, давс, архи, тамхины хэрэглээнээс шалтгаалж ходоодны хорт хавдар үүсдэг аж. Тиймээс аливаа өвчнийг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв та 40 нас хүрсэн бол хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд заавал хамрагдахыг эмч, мэргэжилтнүүд уриалж байна.  

Монгол Улсын хорт хавдрын өвчлөлийн бүтэц

Ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлж буй орнуудын өвчлөл нас баралтыг харьцуулсан байдал /насны стандардчилсан түвшин 100.000 хүн ам тутамд/​​​​​​​

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12