Л.Ганболд: Өвөлжилт хүндэрсэн сумдад дэмжлэг үзүүлж байна

2017-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

 

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой ярилцлаа.

-Хаврын сар гарсан ч зарим аймаг, сумдад цас, зудын асуудал хэвээрээ байна. Танай аймагт өвөлжилт хэр байна вэ?

-Хөвсгөл аймгийн 11 сум зудын байдалтай байна. Гэхдээ харьцангуй цаг агаар тайван, цас нэмж орсонгүй. Аймгийн онцгой комисс улсын онцгой комисстой хамтарч сум бүрт 20 тонн өвс үнэгүй, 20 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй хүргэх ажлыг зохион байгуулаад дууссан. Мөн аймгийн онцгой комиссоос шаардлагатай сумдуудад өвс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Сумдууд харьяа агентлаг, хэлтэс, байгууллагууд хандивын аяныг зохион байгуулан ажиллаж байна. Иргэн бүр үүргээ ухамсарлаж тодорхой ажлыг хийж байна. Өвөлжилт хүндэрсэн сумдынхаа хүүхдүүдийг аймгийн Засаг даргын нөөцөөс хөрөнгө гаргаж гэрт нь үнэгүй хүргэх, буцааж аюулгүй байдлыг нь хангаж сургуульд нь хүргэж өгөх хөрөнгийг гаргуулж авсан. Өвөлжилт хүндэрсэн сумдад тодорхой хөрөнгө өгч шатахуунаар дэмжиж ажилласан. Аймгийн төвд ч гэсэн хүйтэн үед хүүхдийн автобусыг үнэгүй гаргаж ажиллууллаа. Хөвсгөл аймаг энэ жил жилийн эцсийн мал тооллогоор таван сая 89 мянган толгой мал тоолуулсан. Малынхаа толгойгоор улсад хоёрдугаарт орсон. Энэ жил  улсын аварга малчин долоо, улсын аварга саальчин, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч төрлөө. Энэ нь бидний бахдам сайхан амжилт байлаа. Өмнө нь ийм олон аварга төрж байсангүй.    

-Хөвсгөл аймгийн удирдлагууд хил хамгаалах байгууллагатайгаа олон зүйл дээр хамтарч ажилладаг юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хөвсгөл аймагт төрийн үүрэг гүйцэтгэж байгаа Хилийн 0257 дугаар ангийн үйл ажиллагаанд бид сэтгэл хангалуун байдаг. Аль аль талынхаа бодлого, үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Бидний хувьд өнгөрсөн онд тодорхой хэдэн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, хил хамгаалалтад иргэдээ татан оролцуулах тал дээр хамтарсан сургалт зохион байгуулж, хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 25 гишүүн хил хамгаалахад үүрэг гүйцэтгэж нэг хилийн зөрчил илрүүлж хамтарч ажиллалаа. МөнНэг мянгат, нэг агтгэсэн аяныг аймгийнхаа хэмжээнд зохион байгуулсан. Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн гишүүд зохион байгуулж иргэд идэвхтэй оролцож 21 сумаас 180 агт морь, дөрвөн цааг хандивласан. Ингэснээр хил хамгаалах байгууллагын уналгын асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдсэн гэж хэлмээр байна. Хил хамгаалахад хамгийн хэрэгцээтэй зүйл бол холбоо, мэдээлэл гэж үзээд хилийн I-V заставт таван сая 900 мянган төгрөгийн богино долгионы станцыг нийлүүлсэн. Заставууд маань хоорондоо холбоотой болж хилийн манаа, бусад бие бүрэлдэхүүний хүрээнд холбоо бүрэн чанаржиж бэлтгэл хангагдсан. Нэг хэрэгжүүлсэн ажил бол заставууд дээр алба хаагчдынхаа гэр бүлийг ажилтай болгох, үр хүүхдийг нь сургуулийн өмнөх боловсрол олгоход анхаарч, тодорхой ажил зохион байгуулсан. Цагаан-Уул сум дахь Ирвэстэйн заставт цэцэрлэгийн бүлэг байгуулж ажилласан. Ингэснээр заставт үүргээ гүйцэтгэж байгаа хилчин, дайчдын ар гэрийн хоёр хүн байнгын ажлын байраар хангагдаж нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн. Үүнд аймгаас анхаарал хандуулж, төсөв тавьж ажиллалаа. Тодорхой мөнгөн хөрөнгө гаргаж байр тохижуулах, техник, хэрэгслээр хангах асуудлыг зохион байгуулсан. Аймгийн ЗДТГ бүх байгууллагаас гадна заставуудтайгаа хамтарч ажилладгийн хувьд Цагаан-Үүр, Цэцэрлэгийн заставын албан хэрэгцээнд зориулж компьютер өгсөн.

-Таныг хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн даргаар ажилладаг гэж сонссон. Зөвлөлийнхөө талаар товч танилцуулаач?

-Аймгийн Засаг даргын хувьд аймгийн хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн даргаар ажиллаж байгаа болохоор аймагтаа хил хамгаалах асуудлаар жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн үйл ажиллагаа, гишүүдийн оролцоо, иргэдийн хандлага өөрчлөгдсөн. Өнгөрсөн онд Хөвсгөл аймагт тодорхой ажлуудыг салбар зөвлөлийнхөө хүрээнд хэрэгжүүлж ажилласан. Өмнө хилийн зөрчил гардаг байсан бол сүүлийн үед харьцангуй гайгүй хил тайван, хилийн зөрчил багассан. Мөн хилийн бүс болсон Баянзүрх, Цагаан-Уул, Ханх, Эрдэнэбулган, Цэцэрлэг суманд салбар зөвлөлийнхөө хурлыг хийж, жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан. Бидний явуулж байгаа үйл ажиллагаа төрөөс хилийн талаар баримтлах бодлого, мөн Монгол Улсын хилийн тухай хууль, Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам, ой тай­гын бүс дэх хил хамгаалах туслах хүчний нэгдсэн зөв­лөгөөнөөс гар­сан зөвлөмж, чиглэлийг удирд­­лага болгож үйл ажил­­лагаандаа хэрэгжүүлж байна.

-Гэрээт хилчдийн талаар ямар ажил хийсэн бэ?

-Гэрээт цэргийн албан хаагчдыг сонгон шалгаруулахдаа аймаг, сумдын удирдлагуудтай тодорхой чиглэл гаргаж ажиллаад 60 иргэн санал ирүүлснээс 29-ийг нь сонгож өнөөдөр хил хамгаалалтад оруулж ажил, үүргийг нь гүйцэтгүүлж байна. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн нэг ажил болЭрхзүйн хөтөчгэсэн хөтөлбөрийн үйл ажиллагааг хилийн бүс нутгийн сумдад зохион байгуулсан. Үүнд Хууль эрхзүйн талаар төрийн ажил, үйлчилгээ, урлаг соёлын ажиллагааг хилийн сум, заставуудад хүргэж ажилласан. Энэ үйл ажиллагаанд хилийн бүс нутгийн 2000 гаруй иргэн оролцсон. Хилийн 0257 дугаар анги дэргэдээХилчин харгуйгэсэн үлээвэр хөгжмийн хамтлагтай. Энэ хамтлагийн үйл ажиллагаа аймгийн хэмжээний төрийн бүх ажиллагаанд оролцдог. Мөн бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцож, дэмжиж ажилласан. Өнгөрсөн онд энэ хамтлаг 45 арга хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож үүргээ гүйцэтгэсэн. 2016 онд хийсэн ажил дээрээ үндэслээд 2017 оныхоо ажлыг төлөвлөөд ажиллаж байна.

-Энэ онд хийхээр төлөвлөсөн ажлаасаа танилцуулахгүй юу?

-2017 онд хил хамгаалалтад идэвхтэй оролцсон, оролцож байгаа хүмүүсээ урамшуулж, дэмжих асуудлыг оруулъя гэж бодож байгаа. Дандаа үүрэг өгөх бус үнэхээр идэвх, санаачлагатай оролцсон хүмүүсээ урамшуулж, дэмждэг тогтолцоог бий болгохоор тусгасанМөн хил хамгаалахад зориулагдсан нэмэлт зардлыг сумдууд төсөвтөө тусгаж ажиллая гэж бодож байна. Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх суманд үүрэн утасны компаниудтай ярьж байгаад гар утасны антеныг өндөрлөг газруудад суулгаж ашиглалтад оруулахаар ярьж байгаа. “Нэг мянгат, нэг агтаяныг үргэлжлүүлж, VI-X заставаа холбоожуулна. Мөн сургуулийн насны хүүхдүүд болон ахлах ангийнхан, оюутан залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж хэрэгжүүлнэ. Хилийн бүс нутгуудадХилчин танхим”-ыг зохион байгуулж өргөжүүлэх ажлыг зохион байгуулна. Хөвсгөл аймагт байгууллага, сум бүр төрийн хүндэтгэлийн булан гаргаж байгаа. МөнХилчин харгуйхамтлагийн хөгжмийг бүрэн шинэчилнэ.

-Зарим сургуульХилчин танхим”-тай болсон байна. Энэ талаар?

-“Хилчин танхим”-ын хувьд Хөвсгөл аймаг үе үеийн түүхийн баатруудтай. Эх орны дайн, хил хамгаалалтад гавьяа байгуулж эх орноо хамгаалж байсан баатруудын түүхтэй. Тухайлбал, хотгойдын Чингүнжаваас эхлээд Монгол Улсын баатар Л.Даваадорж гээд баатрын угшил байна. Дээрээс нь хил хамгаалалт ямар үүрэг оролцоотой юм. Цаашид Монгол Улс, Хөвсгөл аймгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал, та бидний амгалан тайван амьдралыг хэрхэн хангаж байгаа. Цаашдын ирээдүйн хөгжилд юу тус нэмэр болох вэ. Нэг ёсондоо өмнөх түүхээ маргаашийнхаа ирээдүйтэй холбож өгөх гол зорилготой ажиллаж байгаа танхим.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

28 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

19 цаг 49 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

19 цаг 53 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18