Бразилийн багт наадам энэ сарын 24-нд эхэлнэ

2017-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Дэлхийд алдартай Бразилын багт наадам энэ сарын 24-28-нд болох гэж байна. Гэвч тус улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал уламжлалт энэ баярыг өмнөх шигээ өргөнөөр тэмдэглэх боломжгүй болгож байна. Бразилын нийт 48 хот суурин энэ жил багт наадам зохион байгуулахгүйгээ зарласан байна. Тухайлбал, Сан Паоло мужийн Порт-Феррейра хотын захиргаа багт наадам зохион байгуулах мөнгөөрөө түргэний машинууд авахаа мэдэгдсэн байна.

Такуари хотын захирагч багт наадамд төсөвлөсөн мөнгөө тахир дутуу хүүхдүүдэд туслах төслийг санхүүжүүлж, эмч нарын аттестачлалыг түргэтгэхэд зарцуулахаа мэдэгджээ. Уламжлал ёсоор Рио-Де-Жанейро хотод хамгийн сүрлэг багт наадам болохоор байна. Гэхдээ энэ жил оролцогчид багт наадмын хувцас худалдан авах мөнгөө хэмнэж байгаагаа ярьцгааж байна. Өмнө нь багт наадамд оролцохын тулд хамгийн багадаа хоёр өөр хувцас авдаг байсан бол энэ жил нэг хувцастайгаа оролцохоо олонх нь илэрхийлж байна.
Бразил улсад багт наадмын хувцаснууд хийц, загвараасаа хамаараад 10-1000 ам.доллар байдаг байна. Тус улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрс муудсан. Өнгөрсөн оны дүнгээр л гэхэд эдийн засгийн уналт 4 хувьтай гарсан бол ажилгүйдлийн түвшин 12 хувийг давжээ. Энэ жилийн багт наадмыг нэг сая гаруй жуулчин ирж үзнэ гэж Риогийн аялал жуучлалын агентлаг тооцоолж байна. Тодруулбал, багт наадмын үеэр 950 орчим сая америк долларын орлогыг гадны жуулчид оруулна гэж тооцоолж байна.

Эх сурвалж: polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12