Цагаа олсон “Сайн санааны аян” малчны хотонд хүрлээ

2017-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Архангайн Цахирт үзүүлжсөн тусламж

Цаг наашилж байгаа хэдий ч Монгол орон цасан нөмрөгөө тайлах хараахан болоогүй л байна. Өнгөрсөн намар 11 дүгээр сарын 17, 20-доор орсон цас нутгийн дийлэнх хэсэгт нь буюу 70 орчим хувийг нь ийм нөмрөгтэй болгосон юм. Ихэвчлэн нутгийн хойд хэсгээр буюу хангайн бүсэд орсон цас аандаа хатуурч малын хөл шилбэ халцарч, ядарч доройтох байдал нэлээдгүй ажиглагджээ. Хангайн бүс нэлээд өндөрлөг, уул даваа ихтэй, өвс ургамал тачир учраас ийм нөхцөл үүссэн хэрэг. 

Саяхны хэд хоногт Улаанбаатараас Архангай аймгийн Өндөр-Улаан, Цахир, Хайрхан, Завхан аймгийн Идэр, Цэцэн-Уул, Цагаанхайрхан сумаар яваад ирлээ. “Бичин жил сүүлээ шарвадаг шүү” гэх өвгөдийн сургаал илүүдэхгүй гэдгийг зах хязгааргүй мэт үргэлжлэх их цасан дайд сануулна. Тэгээд ч “Өвлийн хэцүү хавартаа, өвөгний хэцүү хүүхдэдээ” гэдэг үг бий.

Энэ мэтийн нөхцөл байдлыг зүгээр хараад суугаагүй нь харин олзуурхууштай. 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг халуун намраар хангуулж ажилласан нь одоо үр дүнгээ өгч байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас өвөлжилт, зудын эрсдэлийн зургийг удаа дараа гаргасан байдаг. Тодруулбал, 11 дүгээр сарын 17, 20, нэгдүгээр сарын 20-ны байдлаар тодотгож энэхүү зураглалыг гаргажээ. Эндээс харахад, нийт нутгийн 70 орчим хувьд цастай, зудын эрсдэл нэн өндөр, өндөр гэсэн зураглалтай 15 аймгийн 140 сум байгаа. Энэхүү байдалд дүгнэлт хийгээд ХХААХҮ-ийн сайдын санаачлагаар малчид, ард иргэддээ хандсан уриалга гаргаж, “Малчдад туслах сайн санааны аян”-ыг 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн зарласан юм.

Өвөлжилтийн байдалтай холбоотойгоор Засгийн газраас ч хэд хэдэн удаа тогтоол гаргасан. Үүний дагуу авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээнээс дурдвал нэн тэргүүнд сумдын эрүүл мэндийн төвөөс малчдад тусламж, үйлчилгээ үзүүлэх, малын эрүүл мэндийн үйлчилгээний зардал, дээрээс нь өвс тэжээл хүргэх гэх мэтчилэнгийн арга хэмжээнд зориулж 50-100 сая төгрөгийг удаа дараа шийдвэрлэжээ. Мөн хоёр ч удаагийн тогтоолоор улсын нөөцийн өвс тэжээлийг хямдралтай буюу үнийг бууруулах замаар зудын эрсдэл өндөр байгаа сумдад хүргэсэн байна.

Энэ жилийн хувьд аль болох эрт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, малын хорогдол үүссэн хойно зудын эрсдэлийг зарлах биш, ийм байдлаас урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм. Малын хорогдол эхэлсэн үед мал тэжээл авахаа больчихдог хүндрэлтэй. Ийм нөхцөлд өвс тэжээл хүргэлээ ч малдаа хоол тэжээл болохоо больчихсон байдаг аж.

Тийм учраас үүнээс урьд­чилан сэргийлэх, дээ­рээс нь зудын үед аливаа тус­ламжийг хүргэхэд маш өндөр зардал гардаг. Тий­мээс үүнийг аль болох бо­ломжтой хувилбараар буюу байж болох доод хэм­жээгээр нь малчны хотонд хүргэнэ гэдэг маш их зохион байгуулалт шаардсан ажил.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Бид аль болох “Ниргэсэн хойно нь хашгирах биш”, зудаас урьдчилан сэргийлж хийсэн ажлын нэг нь ХХААХҮ-ийн сайдын санаачлагаар зо­хион байгуулж буй “Малч­дад туслах сайн санааны аян” юм. Олон улсын байгууллагууд ч хандив тусламж үзүүлэх, зудын эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, зохион бай­гуулалтад орсон. Энэ нь маш их зохион байгуулалт шаарддаг ажил юм. Дав­хардуулж дэмжлэг тусламж үзүүлэх, эсвэл хүрэх газраа хүрч чадахгүй байх зэргээр эрсдэл үүсдэг. Тийм учраас иймэрхүү нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлж, зохион байгуулалтын ажлыг маш сайн хийлээ. Үүний үр дүнд эрсдэлтэй нөхцөлд байгаа 15 аймгийн 140 суманд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ямар нэгэн давхардалгүй хуваарилалт хийсэн. Олон улсын байгууллага болоод донор орнуудын тусламжаас үлдсэн есөн аймгийн 26 суманд “Малчдад туслах сайн санааны аян”-ы хүрээнд дэмжлэгийг үзүүлж байна. Энэхүү дэмжлэгээр нэг суманд 10 тонн хивэг, 250-иад багц хүнс болоод дулаан хувцасны тусламж үзүүлж байгаа юм. Энэ өвөл цас их орсон учраас зудын эрсдэл үргэлжилсээр байна. Тийм учраас энэ аян маань ч үргэлжилж байгаа. Одоогоор энэхүү тусламжийг үзүүлэхэд 100 орчим байгууллагын 70 орчим сая төгрөгийн бараа материал цуглуулж, хандив өргөсөн байна. Үүнийг цаг үеийг нь олж, малчдадаа хүргэхийг зорьсон. Үүний дагуу саяхан Архангай аймгийн Өндөр-Улаан, Цахир, Хайрхан, Завхан аймгийн Идэр, Цэцэн-Уул, Цагаанхайрхан суманд энэ тусламжийг хүргээд ирлээ” гэв.

Зөвхөн малаасаа амь­жиргаагаа залгуулдаг, мөн отроор яваа малчдад хүний, өөрийн сум гэхгүйгээр, их цасанд мал бэлчээрлэх боломжгүй болчихсон байгаа болон ундны гачигдалд орсон байгаа, малын хөл шилбэ халцарч, ядарч доройтсон, тухайн өрхөд өндөр настантай, давхар биетэй эх байгаа болон хүн хүч дутагдалтай, өрх толгойлсон эмэгтэй, бага насны олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг ар гэрийн гачигдалтай байгаа хүмүүст энэ тусламжийг хүргэх учиртай шүү гэдгийг очсон сум суурин бүртээ анхааруулж явсан юм. Сумдад байдаг иргэдийн оролцоотой Амь­жиргааг дэмжих зөв­лөлөөрөө хэлэлцэж, хэрэгцээтэй хүмүүст энэ тус­ламжийг хүргээрэй гэ­дэг зөвлөмжтэй учраас энэ тусламж нүдээ олох биз.

Бидний очсон алсын цэгийн нэг болох  Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга Х.Баярмаа “Манай сум 2500 хүн ам, дөрвөн багтай. Дөрвөн багийн 240 суурьт одоогийн байдлаар 128 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. Сумын хувьд өвөлжилт Идэрийн голын араар буюу Загастай, Мануустай хэсгээр харьцангуй гайгүй харин Дархан-Уул баг, голын урдуураа Ямаат, Тун гэдэг газруудад жаахан хүндрэх төлөвтэй. Цаг үеэ олж, өвөлжилт хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авч ХХААХҮЯ-наас “Малчдад туслах сайн санааны аян” тус­ламж, дэмжлэгийг үзүүл­сэнд талархаж байна” гэв.

Идэр сумынхан бай­галийн хадланг сайн авчээ. Өмнөх жилүүдээс илүү сайн хадлан авч сумын нөөцөд 60 тонн тэжээлийг бэлтгэсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 10 сая төгрөг гаргаад аймгийн нөөцдөө бас нөөц бүрдүүлжээ. Цаг хүндэрсэн үед энэ нөө­цөөсөө авч хэрэглэхээр төлөвлөөд байгаа аж. Дээ­рээс нь нэмээд ХХААХҮ-ийн сайдын санаалчилсан тус­ламж дэмжлэг хүрч буй нь энэ.

Идэр сумын Мануустай багийн малчин Г.Баясгалан “Намар 11 дүгээр сард цас орсон. Сая 2-3 хоногийн өмнө бас цас орлоо. Манайх хонь, сарлаг, адуутай. Саяхан адуугаа оторлож яваад ирсэн. Энэ жил манайх гурван маяти өвс авсан. Одоогоор муу, сайн хурга ишгээ тэжээгээд л байж байна. Энэ жил 150-иад төл хүлээж авна. Одоохондоо муу хэлэх юм алга” хэмээн амны бэлгэтэй л сууна. Малчид тогоонд дэврэх сүү шигээ л ашдын бэлгэтэй улс. 

 

Ашгүй дээ, энэхүү 10 тонн тэжээлийн хувьд ч олон хүний сэтгэл зүт­гэл шингэж байж, хүрэх ёстой газраа хүрч буй юм. Аль болох олон хүнд хүртээмжтэй хүргэх зо­рил­гоор холбогдох байгуул­лагуудаас дэмжлэг хүсч, гурилын үйлдвэрүүд маань хямдралтай үнээр ний­лүүлж, тээвэрлэгчид маань ч гэсэн байж болох доод үнээр хүргэж өгч байгаад малчдынхаа өмнөөс талархаж буйгаа Л.Чой-Иш дарга ахин дахин илэрхийлж байсан. Нөгөөтэйгүүр, хүн бүр л үүнд оролцож нэг өдрийн цалингаасаа эхлээд боломж чадлаараа олон байгууллага хандив тусламж үзүүлсэн учраас буцаагаад таны өгсөн тусламж хаана, хэнд ямар хэмжээний тусламж болж очин ямар хэмжээний эрсдэлийг бууруулсан бэ гэдгийг эргэж  тайлагнана гэдгээ амлаж байсан шүү. Харин одоо сум, орон нутагт энэ ажлыг шуурхай зохион байгуулж, өгөгдсөн тусламжийг малчны хотонд хүргэх ажлыг хийх л үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12