Мотоциклийн хөдөлгөөнийг хориглов

2017-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаны удирдлагууд өнөөдөр /01.21/ онлайнаар орон нутаг дахь Авто тээврийн үндэсний төвийн нэгж, Замын цагдаагийн тасгийн ажилтнуудад сар шинийн баярын үеэр хэрхэн ажиллах чиглэл өглөө. Сар шинийн баярын өдрүүдэд хөдөө орон нутаг руу зорчих замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнээс болж осол аваар гарах нь ихэсдэг. Мөн орон нутгийг зорих иргэдийн эрэлтээс үүдэн зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэх, нийтийн тээврийн хэрэгсэл хулгайн замаар зорчиж осол аваар гаргах тохиолдол гардаг байна. Өмнөх жилийн сар шинийн баярын үеэр мотоциклийн ослоос үүдэн хоёр хүн амь насаа алдсан тул баярын үеэр мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлах үүрэг өгөв. Цагаан сарын үеэр болдог морин уралдааны хамгаалалтад хэт анхаарснаас бусад газарт анхаарал сулардаг талтайг анхааруулан ажиллах хүчээ зөв хуваарилахыг санууллаа. Энэ үеэр Замын цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн замд түгжрал үүсдэг. Мөн хөдөө орон нутгийг чиглэх хөдөлгөөн нэмэгддэгтэй холбоотойгоор осол аваар нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс ард иргэд сар шинийн бэлтгэл, золголт шинэлгээ хийхээр замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12